Хүүхэд хамгаалал

Хүүхэд бүрд, эрүүл аюулгүй орчин

Girls in Khankh, Khuvsgul
UNICEF Mongolia

Асуудал

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тухайлбал ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн байдал 1-14 насны хүүхдийн дунд 47 хувьтай байна.  Сүүлийн үед хүүхдүүд интернэт ба цахим орчинд орох нь нэмэгдэж байгаа нь тэднийг цахим-доромжлол, сэтгэл санаа болон бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамт, мөлжлөгт өртөх эрсдэлд хүргэж байна.  Хүүхдэд чиглэсэн гэмт хэрэг, мөлжлөг, хүчирхийллээс сэргийлж, хариу арга хэмжээ авдаг хүүхэд хамгааллын үр дүнтэй нэгдсэн тогтолцоо байхгүй байна.  Хор нөлөө бүхий нийгмийн хэм хэмжээ, арга ажиллагаа өнөө хэр нь оршин байсаар байна.

Шийдэл

НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд, өсвөр насныхан, тэр дундаа гэр бүл, асран хамгаалагчийн халамжаас гадуур амьдардаг хүүхэд, өсвөр насныхныг чадавхжуулж, гэр бүл, сургууль, албан байгууллага, олон нийтийн газар, цахим орчин зэрэг бүхий л орчинд хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалагдсан, хүүхэд хамгааллын үр дүнтэй, чанартай тогтолцоо, үйлчилгээнд хамрагдах боломжийг үндэсний болон орон нутгийн түвшинд хүртээмжтэй болгохыг зорин ажиллаж байна. Эдгээр нь гамшиг, онцгой байдлын нөхцөлд мөн хамаарна.

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээс дурдвал:

  • Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үндэсний бодлогын болон эрх зүйн баримт бичгүүдийг олон улсын хэм хэмжээ, стандартад бүрэн нийцүүлэхэд чиглэсэн бодлогын шинэчлэлүүдийг дэмжих
  • Урьдчилан сэргийлэх арга хэмжээг чухалчлах хэдий ч хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үйлчилгээг загварчлах, өргөжүүлэх, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах
  • Хүүхэд хамгааллын кейс менежмент, холбон зуучлах үйлчилгээг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, өргөжүүлэх
  • Нийгмийн халамж, хууль зүй, эрүүл мэнд, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Хүүхэд хамгааллын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, улмаар үйлчилгээний чанарыг сайжруулах
  • Цахим орчинд бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, дээрэлхэх эрсдэл нэмэгдэж байгааг харгалзан холбогдох байгууллагууд болон мэдээлэл, технологийн компаниудтай хамтран охид, хөвгүүд, өсвөр насныхан, асран хамгаалагчид, мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчдын цахим бичиг үсгийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд бодлого боловсруулах түвшнээс чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг хамруулсан цогц арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Хүүхдийн эсрэг цахим орчинд болон болон цахим бус орчинд үйлдэгдсэн хүчирхийллийн талаарх оролцогч талуудын зан үйлийн өөрчлөлтөд нөлөөлөх, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, тэдэнд үзүүлдэг үйлчилгээ, хүчирхийллийг мэдээлэх механизмын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийг дэмжих
  • Сургуулийн аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр багш нарын сурган хүмүүжүүлэх эерэг арга барил, чадавхыг хөгжүүлж, бие махбодын шийтгэлийн аливаа хэлбэрийг үл тэвчих хандлагыг төлөвшүүлэх
  • Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон болон гэмт хэргийн гэрч, хохирогч  болсон хүүхэд, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээ тогтоолгох гэж байгаа хүүхдэд шүүхээр хамгаалуулах эрхээ эдлэх чадавх, боломжийг нь нэмэгдүүлэхийн тулд эрх бүхий үндэсний байгууллагуудтай хамтрах

Тайлан

30 Тавдугаар сар 2025

НҮБ-ын Хүүхдийн Сангийн шинэ элчээр Н.Мөнхнасанг томиллоо

For every child
Зочлох
27 Тавдугаар сар 2025

ТЭСО, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран хүүхдийг цахим орчны эрсдлээс хамгаална

“Хүүхдийг цахим орчинд хамгаалъя” төсөл
Зочлох
19 Арван хоёрдугаар сар 2023

Хүүхэд бүрд хүүхдийн мөнгө

Монгол дахь Хүүхдийн мөнгө хөтөлбөр
Унших
07 Зургаа дугаар сар 2023

“Гамшиг онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал”

Баян-Өлгий, Өмнө-говь аймагт сургалт зохион байгууллаа.
Унших
01 Хоёрдугаар сар 2023

НҮБ-ын Хүүхдийн Сангаас зудад өртсөн орон нутгийн хүүхдүүдэд туслахыг уриалж байна

НҮБ-ын Хүүхдийн Сангаас зудад өртсөн орон нутгийн хүүхдүүдэд туслахыг уриалж байна
Зочлох
24 Тавдугаар сар 2022

Тогтвортой өөрчлөлтийг залуучууд буй болгоно

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Ази, Номхон далайн Бүсийн захирал Дебора Комини тавдугаар сарын 11-13 өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа.
Унших
21 Нэгдүгээр сар 2022

Хүүхдийн эсрэг кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг дээшлүүлнэ

Зочлох
31 Гуравдугаар сар 2021

Мөнгөн тэтгэмж: Цуу яриа ба Бодит байдал

Мөнгөн тэтгэмжийн тухай цуу яриа болон бодит байдлыг харьцуулж тайлбарлалаа.
Унших
31 Арван хоёрдугаар сар 2020

Шинэ оны хүүхдүүд: НҮБ-ын Хүүхдийн Сангийн тооцоолсноор шинэ оны анхны өдөр дэлхий даяар 370 мянга гаруй бяцхан үрс шинээр мэндэлнэ.

Шинэхэн он айлчлан ирж буй энэ мөчид НҮБ-ын Хүүхдийн Сан дэлхийн даяар хүүхэд бүрийн төлөө хичээн зүтгэсэн 75 жилийн ажлаа нэгтгэн дүгнэж байна.
Зочлох
24 Арван хоёрдугаар сар 2020

Хүүхэд төвтэй гамшгийн эрсдэлийг бууруулах бэлтгэл

ОБЕГ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтрав.
Унших
07 Нэгдүгээр сар 2020

Хүүхэд бидний найз - цахим орчин

"Хүүхэд бидний найз - цахим орчин" - өсвөр насныханд зориулсан гарын авлага
Бүтэн тайланг унших

Татаж авах боломжтой файлууд