Мөнгөн тэтгэмж: Цуу яриа ба Бодит байдал

Мөнгөн тэтгэмжийн тухай цуу яриа болон бодит байдлыг харьцуулж тайлбарлалаа.

FAO
31 Гуравдугаар сар 2021
FAO, UNICEF

Мөнгөн тэтгэмж гэдэг нь өрх, хүн амд мөнгөн хэлбэрээр тогтмол олгодог шилжүүлэг юм.

Цуу яриа: Мөнгөн тэтгэмжийг  архи тамхинд зарцуулдаг

Бодит байдал: Архи, тамхины худалдан авалт өрхийн хүнсний зардлын 1-2 хувийг эзэлдэг Судалгаагаар архи, тамхины худалдан авалт нэмэгддэг нь нотлогдоогүй. Лесотод архи худалдан авалт буурсан.

Цуу яриаМөнгөн тэтгэмж бол зүгээр л өглөг буян бөгөөд хөгжилд хувь нэмэргүй

Бодит байдал: Замби улсад мөнгөн тэтгэмж олгосноор тариалангийн зориулалттай газрын хэмжээ 36 хувиар өссөн. Мөн үр тариа, бордооны хэрэглээ нэмэгдэж, ажлын байр бий болсон. Газар тариалангийн үйл ажиллагаа ийнхүү эрчимжсэнээр нийт үйлдвэрлэл 36 хувиар нэмэгдэж, газар тариалан эрхлэгчид зах зээлийн харилцаанд илүү оролцох болсон. Ихэнх хөтөлбөрийн үр дүнд дунд сургуулийн элсэлт нэмэгдэж, дүрэмт хувцас, гутлын худалдан авалт өссөн.

Цуу яриа: Мөнгөн тэтгэмж халамжаас хараат залхуурлыг бий болгодог.

Бодит байдал: Малави, Замби зэрэг хэд хэдэн улсад түр хугацааны цагийн ажил эрхлэлт буурч, газар тариалан эрхлэх зэрэг илүү бүтээмжит үйл ажиллагаа руу шилжсэн болохыг судалгааны дүн харуулж байна. Мөнгөн тэтгэмжийн улмаас ажил эрхлэлт буурсан талаар нотолгоо бага байдаг.

Цуу яриаМөнгөн тэтгэмж мөнгөний ханшийг унагаж, эдийн засагт сөргөөр нөлөөлдөг.  

Бодит байдал: Судалгаанд оролцсон 6 улсад мөнгөний ханшийн уналт илрээгүй Яагаад? Мөнгөн тэтгэмж хүртэгсэд нь тухайн орон нутгийн хүн амын багахан хэсэг буюу гол төлөв 15-20 хувь байдаг. Тэд худалдан авах чадвар муутай ядуу өрхийнх байдаг тул зах зээлийн үнэд нөлөөлөхүйц худалдан авалт хийдэггүй. Орон нутгийн зах зээл нэмэлт эрэлт хэрэгцээг хангаж чаддаг. Этиопт хөтөлбөрийн хүрээнд өрхөд олгосон доллар тутам орон нутгийн эдийн засагт 1.50 долларын өгөөжийг бий болгож байсан.

Цуу яриаХүүхдэд зориулсан мөнгөн тэтгэмж төрөлтийн түвшнийг нэмэгдүүлдэг

Бодит байдал: Замбид мөнгөн тэтгэмж төрөлтөд огт нөлөөлдөггүй болохыг судалгаагаар харуулсан. Эрт жирэмслэлт Кенид 34, Өмнөд Африкт 10.5 хувиар тус тус буурчээ.