Хүүхэд төвтэй гамшгийн эрсдэлийг бууруулах өвөлжилтийн бэлтгэл хангах сургалт боллоо.
ОБЕГ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтрав.

- Боломжтой:
- English
- Mongolian
ОБЕГ, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран хүүхэд төвтэй гамшгийн эрсдлийг бууруулах өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөлт сэдэвт цахим сургалтыг Говь-Алтай, Баянхонгор аймгуудад зохион байгууллаа.
Засгийн газрын 2019 оны 201-р тогтоолоор гамшиг, онцгой байдлын үед хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хангах, хүүхдийн бүх төрлийн дарамт, хүчирхийлэл, үл хайхрах явдал, мөлжлөгөөс хамгаалуулах эрхийг нь хангахын тулд цаг алдалгүй тусламж дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хүүхэд гэр бүлийн хөгжлийн боловсролын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага нь нутгийн захиргааны байгууллага, цагдаа, онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагатай хамтран зохион байгуулах үүрэгтэй.
Цахим сургалтаар холбогдох байгууллагуудаас гамшгаас хамгаалах эрх зүйн болон шинэчлэл, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, хүүхдийг аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх гамшиг онцгой нөхцлийн үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж үзүүлэх, хүүхэд хамгааллын боловсролыг тасралтгүй олгох, өвөлжилтийн нөхцөл байдал болоод гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр иргэд олон нийтэд зориулсан мэдээллийг хүргэлээ.