Доржсамбуугийн Амараа

Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн

Д.Амараа нь 2008 оноос эхлэн Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Үүнээс өмнө Монголын Хуульч Эмэгтэйчүүдийн Холбоо болон Английн Хүүхдийг Ивээх Санд хөтөлбөрийн мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай. Тэрээр МУИС-ын Хууль зүйн дээд сургууль болон Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн бакалаврын зэрэгтэй. Нийгмийн ажлын магистрын зэргийг АНУ-ын Сэнт Луйс хот дах Вашингтоны Их Сургуульд хамгаалсан.