Ус, ариун цэвэр, эрүүл ахуй ба уур амьсгалын өөрчлөлт
Хүүхэд бүрд, эрүүл агаар, цэвэр ус
- English
- Mongolian
Асуудал
Усны сайжруулсан эх үүсвэр (68 хувь), ариун цэврийн байгууламж (58 хувь)-ийн хэрэглээ өнөө хэр нь доогуур байгаа нь хүүхдүүдийн хувьд авч үзэх нэн чухал асуудлын нэгд ордог. Хөдөөгийн болон ядуу өрхүүдийн хувьд сайжруулсан ариун цэврийн байгууламж хот суурин болон чинээлэг өрхүүдтэй харьцуулахад нэлээд доогуур байна. Энэ нөхцөл байдал тухайлбал аюулгүй ус, эрүүл ахуйн нөхцөл хангалтгүй байдал нь гэдэсний суулгалт, гепатит зэрэг халдварт өвчний гол эх үүсвэр болж байгаа нь санаа зовоосон асуудал болдог. Гэдэсний суулгалт 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хамгийн гол шалтгаан болдог бол гепатит нь халдварт өвчний тархалтын 22 хувийг бүрдүүлдэг.
Сайжруулсан усан хангамж, ариун цэвэр, эрүү ахуйн байгууламж ашиглах боломж ийм доогуур байгаа нь юуны өмнө нийгэм, ахуйн соёлын сөрөг практик, итгэлээс гадна чанартай дэд бүтэц хязгаарлагдмал байдагтай холбоотой. Энэ нөхцөл байдал хэдийн буурч, хязгаарлагдах болсон цэвэр усны эх үүсвэрт нөлөөлөх уур амьсгалын өөрчлөлт, нэмэгдэж буй цөлжилт, бохирдол, хүн амын алслагдсан байдал, бодлого, төсвийн хүрээнд нэн тэргүүний асуудлыг орхигдуулдаг хүчин зүйлсийн нөлөөгөөр улам бүр дордож байна.
Шийдэл
НҮБ-ын Хүүхдийн Сан нь аюулгүй, тэгш хүртээмжтэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн (УХАЦЭА) үйлчилгээг хүүхэд залуучуудын төлөө айл өрх, орон нутаг болон байгууллагын түвшинд бий болгоод зогсохгүй УХАЦЭА-н системийн тогтолцоог үндэсний болон орон нутгийн түвшинд сайжруулж иргэд, олон нийтийг УХАЦЭА-н тогтвортой, өртөг багатай, хүйсийн тэгш байдал болон оролцоог хангасан үйлчилгээг шаарддаг болох чиглэлээр чадавхжуулахыг зорин ажиллаж байна.
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээс дурдвал:
- УХАЦЭА-н байгууламжийг орон нутаг болон дүүргийн гэр хорооллын түвшинд шинэлэг загвараар, хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлаар барьж байгуулах болон ашиглалт үйлчилгээг нь сайжруулахад дэмжлэг үзүүлэх.
- УХАЦЭА-н байгууламжийг сургууль, дотуур байр, цэцэрлэгийн түвшинд шинэлэг загвараар, хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлаар барьж байгуулах болон ашиглалт үйлчилгээг нь сайжруулахад дэмжлэг үзүүлэх.
- Ундны ус болон АЦБ-ийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах болон усны чанарын хяналт, мониторинг хийхэд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
- Орчны эрүүл мэнд, эрүүл ахуй (гарын ариун цэвэр) болон сарын тэмдгийн эрүүл мэндийн системийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- УХАЦЭА-н бодлого болон санхүүжилтийн урт хугацааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- УХАЦЭА-ийн чиглэлээр онцгой байдлын бэлэн байдлыг хангах чадавх бэхжүүлэх болон хариу арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх
- Судалгаа, баримт нотолгоо: Гэр, амины орон сууцны сэргээгдэх эрчим хүч ашигласан, хүлэмжийн хийн ялгарал багатай шийдлийн судалгаа, туршилтын ажил
- Чадавхыг бэхжүүлэх, бодлого, нөлөөллийн үйл ажиллагаа: Орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны эрсдэлийн үнэлгээ, судалгааны ажлыг гүйцэтгэх, төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх, бодлогын нөлөөллийн арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх
- Нүүрстөрөгч багатай, эрчим хүчний хэмнэлттэй технологи: ЧИП багцыг өрх, гэр цэцэрлэгт хүргэх. Орхон аймгийн Яргуйт багт байрладаг цэцэрлэг, багийн нэгдсэн барилгын дулаанд нар ашигласан газрын гүний дулааны насосны технологи ашиглах төслийг хэрэгжүүлэх. Гэр, амины орон сууцны халаалтад нарны эрчим хүч ашигласан, хүлэмжийн хийн ялгарал багатай технологи ашиглах загвар төсөл хэрэгжүүлэх. Сургууль, цэцэрлэгийн ДОАЧ-т хянахад жижиг оврын сенсор ашиглах
- Хүүхэд, өсвөр үеийнхний мэдлэг, оролцоо: Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд олон улсын хурал, YOUCCAN, Өсвөрийн парламент санаачлагыг хэрэгжүүлэх. Сургуулиудад багш, сурагчдын байгаль орчны санаачлагыг дэмжсэн төсөл хэрэгжүүлэх