Нийтлэл
Улиастай сум аюулгүй ундны устай боллоо
Сумын ус хангамжийн шугам сүлжээ нь анх 1983 онд тавигджээ.
Tamir Chuluunbaatar
- English
- Mongolian
16 Арван хоёрдугаар сар 2020
НҮБ-ын Хүүхдийн Сан, KOICA-н хамтын ажиллагааны хүрээнд Завхан аймгийн төв Улиастайд хоолны давснаас хлор ялгаж усыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмжийг суурилуулснаар Улиастай сумын иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан, стандартад нийцсэн ус хэрэглэх боломжтой боллоо.
Ингэснээр Улиастай сумын 1200 гаруй айл, 240 аж ахуй нэгж болон зөөврийн усан хангамжаар 2000 гаруй айл өрх чанарын стандартыг хангасан ундны усны эх үүсвэртэй боллоо.