“Хүүхэд бүрд ном” хандивын аян
Алслагдсан орон нутгийн бяцхан хүүхдүүдэд ном бэлэглэж, ирээдүйг гэрэлтүүлээрэй!
- English
- Mongolian
Хандивын аянд энэ линк дээр дарж нэгдэнэ үү.
Төв суурин газраас алслагдсан орон нутагт амьдран суугаа өрхийн бага насны хүүхдүүдэд та бидний өгч болох хамгийн үнэ цэнтэй нандин бэлэг бол НОМ юм.
Монгол улсад хөдөөгийн 3-5 насны 10 хүүхэд тутмын 3 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа ч тэд гэр бүлдээ, аав ээжийнхээ хамт ном уншиж, номд ойр байснаар шинийг таних мэдэж, сонсож ойлгосноор юмс үзэгдлийг сонирхон судлах хүсэл тэмүүлэлтэй болж, улмаар сургуульд бэлтгэгдэх боломжтой.
Тиймээс НҮБ-ын Хүүхдийн Сан 21 аймгийн алслагдсан сум, багийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа бага насны хүүхэдтэй өрхөд номын багц түгээх “Хүүхэд бүрд ном” хандивын аянд та бүхнийг нэгдэхийг уриалж байна.