“Багийн бага сургууль” санаачилгын 5 дахь сургууль Төв аймагт нээгдлээ
НҮБ-ын Хүүхдийн Сан
- English
- Mongolian
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтарсан “Багийн бага сургууль” санаачилгын 5 дахь сургууль Төв аймгийн Үдлэг багт нээгдэж, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн боллоо.
Энэхүү санаачилгыг ХААН Банк түүчээлэн дэмжиж, орон нутгийн алслагдсан дөрвөн байршилд бага сургууль барих хөрөнгө оруулалт хийсэн юм. Өмнө нь 2025 онд Ховд аймгийн Үенчийн отряд, Увс аймгийн Боршоо боомт, Сэлэнгэ аймгийн Тарни багт 75 хүүхдийн хүчин чадалтай багийн бага сургууль тус тус нээгдэж, хүүхдүүд гэртэйгээ ойр чанартай боловсрол эзэмших нөхцөл бүрдсэн билээ.
Монголд нийт 36 000 гаруй хүүхэд сургуульд хамрагдахын тулд нэг жилийн есөн сард нь гэрээсээ хол дотуур байранд, эсвэл хамаатныдаа амьдардаг. Ийм нөхцөл байдал нь бага насны хүүхдүүдийг гэр бүлийн харилцаанаас хөндийрөх, сэтгэл санаагаар унах, ганцаардах эрсдэлд оруулдаг байна. Зарим гэр бүл хүүхдээ сургуульд сургахын тулд тусдаа амьдрах хүртэл арга хэмжээ авдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн юм.
ХААН Банктай хамтран бид 2025 оноос хойш 4 бага сургууль нээлээ. Энэ бол хүүхдийн ирээдүйд оруулж буй үнэлж баршгүй хөрөнгө оруулалт. Улсын хэмжээнд 60 гаруй багт ийм сургууль барих хэрэгцээ байна. 2026 онд бид энэ ажлаа хамтдаа үргэлжлүүлнэ.
Энэ бүхэн Монгол Улсын хүн амын гуравны нэгийг эзэлж буй, ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө хийж байгаа хөрөнгө оруулалт учир бид маш их баяртай байгаа.
“Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд ийм сургуулийг цаашдаа улам олон болгохын төлөө, хүүхдүүд гэртэйгээ ойр, тав тухтай орчин нөхцөлд суралцах боломжийг бүрдүүлэхийн төлөө бид ажиллах болно. Нийгмийн сайн сайхны төлөө, хүүхдүүдийн төлөө энэ ажилд нэгдээсэй гэж аж ахуйн нэгж байгууллагуудыг уриалж байна
Шинэ сургуулийн барилга нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй дэд бүтцийн шийдлүүдийг багтаасан бүтээн байгуулалт болсноороо онцлог юм. Агааржуулалт, халаалт, дулаалгын систем, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, орчин үеийн ус, ариун цэврийн байгууламж бүхий сургууль–цэцэрлэгийн цогцолбор хэлбэрээр төлөвлөгдөн баригдсан.
Багийн бага сургуулийн цахим ангийг тохижуулахад Ай Ти Зон компани дэмжин ажиллав.
Мэдээлэл харилцааны багтай холбоо барих
About UNICEF
UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.