НҮБ-ын Хүүхдийн Сан нийслэлийн 4 газарт хүүхдүүдийг баярлуулж байна

Хүүхэд бүрийн төлөө

04 Зургаа дугаар сар 2025
cover
НҮБ-ын Хүүхдийн Сан

НҮБ-ын Хүүхдийн Сан жил бүр Хүүхдийн баярын өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил бид 4 байршилд ажиллан хүүхдүүдийг баярлуулж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас Хүүхдийн ордоны параданд оролцож, Сүхбаатарын талбайн Хүүхдийн баярын нээлтийн үйл ажиллагаанд оролцож байна. Мөн НҮБ-ын Хүүхдийн Сангийн хотхон талбай дээр ажиллаж, хүүхдүүдэд зориулсан хөгжөөнт тоглоом, хүүхдийн эрхийн талаар мэдээлэл сурталчилгаа түгээх зэрэг олон үйл ажиллагаа боллоо.

Сүхбаатарын талбайн үйл ажиллагааны албан ёсны нээлтэд НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэ нээлтийн үг хэлж, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон тус сангийн Үндэсний элч Р.Мөнхтуяа, хүүхэд хамгаалал, боловсролын Элч Н.Мөнхнасан нар үйл ажиллагаанд оролцлоо. 

Мөн НҮБ-ын Хүүхдийн Сан Сонгинохайрхан дүүргийн  Хүүхэд залуучуудын театртай хамтран урлагийн тоглолт болон “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжгийг тус дүүргийн зорилтот 700 хүүхдэд зориулан тоглоллоо.   

Хамтарсан арга хэмжээнд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн Элч Н.Цэлмүүн оролцож, хүүхдийн баярын мэндчилгээ хүргэж, НҮБ-ын Хүүхдийн Сангийн нэрийн өмнөөс ирсэн хүүхдүүдэд Хүүхдийн эрхийн пасспорт бүхий бэлэг гардууллаа. 

Мөн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элч “Ангууч” Баттөр Яармагийн Номин Макро Моллын гадаа болсон хүүхдийн баярын арга хэмжээнд оролцож, хүүхдүүдтэй уулзаж мэндчилгээ хүргэлээ.

НҮБ-ын Хүүхдийн Санг хоёр дах жилдээ Кидс Арт Фестивал арга хэмжээг, энэ жил Төв цэнгэлдэхийн Сурын талбайд хүүхдүүдэд зориулсан зураг авхуулах хэсэг, амрах булан тохижууллаа.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас Хүүхдийн эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Хүүхдийн эрхийн пасспортыг 21 аймгийн хүүхдүүдэд хүргүүлэв.

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Д.Ариунзаяа
Мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн
Монгол дах НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: 976-99112652
Цахим шуудангийн хаяг: [email protected]

НҮБ-ын Хүүхдийн Сан

НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Биднийг дагаарай. Twitter, Instagram, LinkedIn and Facebook