НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь шинэ Суурин төлөөлөгч томилогдлоо

НҮБ-ын Хүүхдийн Сан

23 Хоёрдугаар сар 2026
Beate Dastel Letter of Credence
Ministry of Foreigns Affairs UNICEF Mongolia’s New Representative Takes Office

2-р сарын 23, Улаанбаатар хот - Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн шинэ Суурин төлөөлөгчөөр томилогдсон Биате Дастел өнөөдөр Итгэмжлэх захидлаа Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигт гардуулав.

Энэ үеэр шинээр томилогдсон Суурин төлөөлөгч хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, үр дүнтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Тэрээр олон улсын хөгжил ба стратеги төлөвлөлтийн салбарт 23 жилийн турш ажилласан туршлагатай. Монголд ирэхээсээ өмнө Биате Дастел нь Джибути дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч, Лаос, Бутан улсын НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар Суурин төлөөлөгчийн албыг тус тус хашиж байсан.

Хатагтай Дастел нь анх 2010 оноос НҮБ-ын Хүүхдийн Санд ажиллаж эхэлсэн бөгөөд Косово улсад Хяналт, үнэлгээний мэргэжилтэн, 2014 онд Бурунди улсад Төлөвлөлт, хяналт үнэлгээний ахлах мэргэжилтнээр тус тус томилогдон ажилласан.

Биате Дастел нь Австри улсын иргэн бөгөөд тус улсын Вена хотын Их сургуулийг Байгалийн ухааны магистрын зэрэгтэй дүүргэсэн. Дараа нь Вена хот дахь Дипломатын академи буюу Олон улс судлалын сургууль төгссөн.

Тэрээр англи, франц, герман хэлтэй.

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Д.Ариунзаяа
Мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн
Монгол дах НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: 976-99112652
Цахим шуудангийн хаяг: [email protected]

НҮБ-ын Хүүхдийн Сан

НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Биднийг дагаарай. Twitter, Instagram, LinkedIn and Facebook