НҮБ-ын Хүүхдийн Сан, Баянгол дүүрэг гэр хорооллын өрхүүдийг дулаална

15 Наймдугаар сар 2025
UNICEF Representative and Bayangol Governor sign an agreement
UNICEF Mongolia/2025/Nominzul

Улаанбаатар хот, 8-р сарын 12 – НҮБ-ын Хүүхдийн Сан болон Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар гэр хорооллын 360 өрхийн амьдрах нөхцөлийг сайжруулах хамтарсан санаачилгыг эхлүүллээ.

Төслийн хүрээнд айл өрхүүдэд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол гэрийн CHIP багцын дулаалга болон агааржуулалтын бүтээгдэхүүн суурилуулж, дулааны алдагдлыг бууруулах, халаалтын зардлыг хэмнэх, дотоод орчны агаарын бохирдлыг мэдэгдэхүйц багасгахад тусална.

Энэхүү төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан болон орон нутгийн засаг захиргаа хамтран санхүүжүүлж байгаа бөгөөд гэр хорооллын хүүхдүүдийн эрүүл мэндийг агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалах нэгдсэн зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй ажил юм

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Д.Ариунзаяа
Мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн
Монгол дах НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: 976-99112652
Цахим шуудангийн хаяг: [email protected]

НҮБ-ын Хүүхдийн Сан

НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Биднийг дагаарай. Twitter, Instagram, LinkedIn and Facebook