Нүүрсгүй халаалтын шийдлээр дамжуулан хүүхдийг эрүүл, аюулгүй байлгах нь

Хүүхэд бүрд дулаахан, аюулгүй орчин

Unicef Mongolia
a girl
UNICEF Mongolia
21 Арван хоёрдугаар сар 2023

Монгол улс 2-5 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах замаар бага насны хүүхэд нэг бүрд боловсрол олгох зорилт тавин ажиллаж байна. Гэвч нийслэл Улаанбаатар хот болон 21 аймагт цэцэрлэг хүрэлцээгүй байна. Энэ асуудлыг зардалд хэмнэлттэй, шуурхай байдлаар шийдвэрлэхийн тулд үндсэн цэцэрлэгүүдийн ойролцоо гэр цэцэрлэг буюу гэр ангиудыг нэвтрүүлсэн.

2017 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн захын хороололд байрлах 6-р цэцэрлэг гурван гэр нийлүүлэн, тус бүр 28.0 м.кв талбайтай (нэг авто зогсоолын талбайтай дүйх) гэр цэцэрлэгийг байгуулжээ. Ингэснээр жил бүр нэмж 90 хүүхэд элсүүлэх боломжтой болсон байна. Цэцэрлэгийн удирдлага, багш нар сурах илүү сайхан орчныг бүрдүүлэхийн тулд асар их хүчин чармайлт гаргаж байгаа ч өвлийн улиралд хүүхдийг эрүүл байлгаж, тухтай орчинд сурах нөхцлийг бүрдүүлэхийн тулд өрөөний температурыг зохистой хэмжээнд байлгах нь гол бэрхшээл байлаа. Тус цэцэрлэг 2017-2022 оны хооронд хүүхдүүдийг халуун зууханд түлэгдэх эрсдэлээс сэргийлж гадуураа хамгаалалтын ган хайстай, нүүрсээр галладаг зуух ашиглаж байв.

stove
UNICEF Mongolia Гэр ангийн гол хэсэгт байрлуулсан гадуураа хамгаалалтын ган хайс бүхий зуух.

6-р цэцэрлэгт ажилладаг Б.Энхсайхан багш 3-4 насны 30 гаруй хүүхдийг хариуцан ажилладаг. Тэрээр “Өвлийн улиралд бид ангиа халаахын тулд өдөржин нүүрс түлдэг байсан. Үүнээс болж ангиуд үнсэнд дарагдаж, нүүрсний хурц, эвгүй үнэр ханхалдаг байсан. Бид нар бараг өдөржингөө тоглоом, эд зүйлсийн гадаргуугийн тоосыг арчиж, анги танхимаа цэвэрлэдэг байсан. Үүнд маш их хугацаа шаардагдаж, хүүхдүүдэд хичээл заах, тэднийг асрах, тэдэнтэй тоглох цаг гардаггүй байсан. Хүүхдүүд халуун зуух руу унаж түлэгдчих вий гэж багш нар байнга санаа зовдог байсан” гэж ярив.

teacher
UNICEF Mongolia Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6-р цэцэрлэгийн багш Б.Энхсайхан

Хүүхдүүдэд зориулсан эрүүл, аюулгүй шийдэл 

НҮБ-ын Хүүхдийн Сан 2022 онд дотоод орчны агаарын бохирдлоос хүүхдүүдийг хамгаалах зорилгоор түншлэгч байгууллагуудтай хамтран зохион бүтээж, туршсан Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн (ЧИП) багц бүтээгдэхүүнээр гэр цэцэрлэгүүдийг тоноглосон юм. Уг багц нь дулаалга, халаалт, агаар сэлгэлт гэсэн гурван үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Энэхүү бүтээгдэхүүн нь монгол гэрийг дулаалахын зэрэгцээ зардалд хэмнэлттэй цахилгаан халаагуураар халаах боломжийг олгодог. Түүнчлэн зөв зохистой ​​агааржуулалтын системээр дамжуулан гэрийн дотор чийгшлийг хэвийн хэмжээнд барьдаг.

a girl
UNICEF Mongolia ЧИП багц бүтээгдэхүүнээр тоноглогдсон Гэр цэцэрлэгийн Дунд ангийн Б бүлгийн хүүхдүүд
boy
UNICEF Mongolia ЧИП багц бүтээгдэхүүнээр тоноглогдсон Гэр цэцэрлэгийн Дунд ангийн Б бүлгийн хүүхдүүд

“ЧИП суурилуулснаар гэр ангиудын дулааны температур, чийгшлийн түвшин хэвийн хэмжээнд очсоны дээр өмнөхөөсөө илүү эмх цэгцтэй, цэвэрхэн болсон. Хүүхдүүд гэр ангидаа чөлөөтэй хөдөлж, тоглож байгааг харахад сайхан байдаг” хэмээн Б.Энхсайхан багш баяртайгаар хэлсэн юм. Тэрээр мөн өнгөрсөн өвөлтэй харьцуулахад хүүхдүүд өвдөж чөлөө авах явдал буурч, ирц 17 хувиар өссөнийг онцлов.

Гэр цэцэрлэгийн орчин дулаан, цэвэр болсноор ажлын бүтээмж, чанар нэмэгдэж гүйцэтгэл сайжирсан. “Цэцэрлэгүүд өдөрт тогтсон нүүрсний нормтой байсан. Цэцэрлэг тарж, хүүхдүүд гэртээ харьсны дараа нүүрсний хэрэглээгээ хязгаарлах шаардлагатай болдог байсан. Би ихэвчлэн цэцэрлэг дээрээ хэсэг байж, маргаашийн хичээлдээ бэлдэх дуртай ч хүйтэн гэр ангид байж чаддаггүй байсан. Хүүхдүүд, багш нарт аюулгүй, цэвэр, тав тухтай орчныг бүрдүүлэх ийм практик, боломжийн үнэтэй технологийн шийдлүүдийг НҮБ-ын Хүүхдийн Сан дэмжиж байгаад багш хүний ​​хувьд би маш их талархаж байна.” гэж тэрээр хэлэв.

НҮБ-ын Хүүхдийн Сан ЧИП багцыг анх 2019 онд санаачилсан бөгөөд Улаанбаатар хотын хоёр дүүрэг, зургаан аймгийн 2000 айл өрх өдгөө уг багцыг ашиглаж байна. Хандивлагчдынхаа дэмжлэгтэйгээр бид гэр цэцэрлэгүүдийг ЧИП багцаар тоноглож, бага насны хүүхдийн боловсролыг илүү хүртээмжтэй болгох боломжийг бүрдүүллээ. Цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нүүрстөрөгч багатай халаалтын технологитой уялдуулан төвлөрсөн эрчим хүчний нэгдсэн сүлжээ, системд холбогдоогүй цэцэрлэг, хүүхдийн зуслан, эрүүл мэндийн төвүүд, айл өрхүүдэд ашиглах зорилт тавин ажиллаж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын шадар суурин төлөөлөгч хатагтай Аяако