Тоглоомоор дамжуулан хүүхдийн тархийг хөгжүүлэх нь: Эцэг эхэд зориулсан мини хичээл
Хүүхдийнхээ тархины хөгжлийг дэмжих зөвлөгөөнүүд
- Боломжтой:
- English
- Mongolian
Хүүхэд өсгөнө гэдэг шинжлэх ухаан гэхээсээ илүү урлаг юм. Хүүхдийн тархины хөгжлийг ээж, аавууд хэрхэн дэмжих талаар Харвардын Их Сургуулийн доктор Джек Шонкофф зөвлөж байна.
Тоглоомоор дамжуулан хүүхдийн тархийг хөгжүүлэх нь: Эцэг эхэд зориулсан мини хичээл видеоны текст
Намайг Джек Шонкофф гэдэг.
Хүүхэдтэйгээ харилцах хамгийн шилдэг арга бол хамт тоглох гэдгийг та мэдэх үү?
Хүүхдийн тархийг хөгжүүлнэ гэхээр их сүртэй сонсогдож байж магадгүй. Гэхдээ та битгий айгаарай.
Хүүхэд өсгөнө гэдэг шинжлэх ухаан гэхээсээ илүү урлаг юм.
Намайг доктор Джек Шонкофф гэдэг. Энэ бол тоглоомоор дамжуулан хүүхдийн тархийг хөгжүүлэх нь сэдэвтэй аав, ээжид зориулсан миний хичээл юм.
1. Хүүхдийн тархины хөгжилд хүүхдийн эрт үеийн хөгжил ямар нөлөөтэй вэ?
Хүүхдийн бүр бага насанд нь тохиолдсон үйл явдал, харилцаж байгаа дотно хүмүүс хүүхдийн тархины хөгжлийг бүрэлдүүлдэг гэж хэлж болно.
Эрт үеийн хөгжил нь тухайн хүүхдийн сурах чадвар, зан авир, бие бялдар болон оюуны хөгжилд нь ул мөрөө үлдээдэг. Иймд эрт үеийн хөгжил их чухал үе юм.
2. Хүүхдийнхээ тархийг хөгжүүлэхийн тулд эцэг эх юу хийж болох вэ?
Аав ээжүүд хүүхдийнхээ тархийг хөгжүүлэхийн тулд дараах аргыг хэрэглэж болно. Энэ нь хүүхдээ таньж мэдэх, хүүхдийн өгч буй дохиог ойлгож мэдэх буюу "өгөх, авах" харилцаанд орохыг хэлнэ.
3. Өгөх, авах харилцаа гэдэг нь юу вэ?
Өгөх, авах харилцааны нэг сайн тал нь ээж, аавууд хүүхэдтэйгээ харилцан үйлдэл хийхэд оршино.
Хүүхэд шулганах, инээх, ямар нэгэн үйлдэл хийх тоолонд нь та хариу үйлдэл үзүүлнэ. Жишээ нь хүүхэд нэг дуу авиа гаргахад та яг тэр дуу авиаг нь өөдөөс нь давтаж болно. Хүүхэд нэг тийшээ гараараа заахад та тэр зүг рүү хараад дараа нь өөр лүүгээ гараараа зааж болно. Ийм харилцан үйлдэл хамгийн чухал. Энэ харилцааг хүүхэд ч эхлүүлж болно, аав ээжүүд ч эхлүүлж болно. Ямар хариу үйлдэл хийх нь хамгийн чухал юм.
4. Өгөх, авах харилцаа нь тогтоом тоглохтой ямар холбоотой вэ?
Бага насны хүүхэд тоглож байхдаа хамгийн их юм сурдаг. Тоглож байхдаа хүүхэд шинэ зүйлийг олж нээж, сурч мэддэг. Нэг үйлдэл хийхэд хариуд нь өөр зүйл болдгийг тоглоомоор дамжуулан хүүхэд ойлгож авдаг. Тоглоом тоглох нь дэлхий ертөнцтэй танилцах боломж юм. Тиймээс тоглоом тоглох эрүүл, аюулгүй орчин хүүхдэд бүрдүүлж өгөх хэрэгтэй.
Аав ээжүүд ихэвчлэн "өгөх, авах" зарчмаар хүүхэдтэйгээ тоглодог. Зарим тоглоомыг хүүхэд ганцаараа тоглож болно.
5. Хэрхэн аав ээжүүд тоглоомоор дамжуулан "Өгөх, авах" харилцааг хүүхэдтэйгээ хийж болох вэ??
"Өгөх, авах" харилцаа нь их амархан, хөнгөн, хөгжилтэй гэж ойлгох хэрэгтэй. Хүүхдээ хооллож, хувцсыг нь сольж, эсвэл усанд оруулж байхдаа тоглоом тоглож болно. Энэ бүх боломжийг ашиглан тоглоом тоглож, аав, ээж, хүүхэд бие биеэсээ харилцан суралцах хэрэгтэй.
Хамгийн энгийнээр тайлбарлавал зүгээр хүүхэд рүүгээ инээмсэглэх биш, үргэлжлүүлэн тоглож хүүхдийн тархины үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй.
6. Аав, ээжүүд хүүхдийнхээ тархины хөгжлийг дэмжихийн тулд ямар тоглоом тоглож болох вэ?
Хүүхдийг нярай байхад нь харах, сонсох мэдрэмжээр нь дамжуулан харилцдаг. Хүүхдийнхээ нүд рүү харж, харилцан холбоо үүсгэж, хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагыг мэдэрдэг байх хэрэгтэй.
Зарим нэг тоглоомын жишээнээс хэлж өгье. Хүмүүс үүнийг тоглоом гэж бодохгүй байж магад. Гэхдээ эдгээр нь тоглоом юм.
Нүүрээ даавуугаар ороож нуугдаж тоглох. "Миний хүү хаана байна? Энд байна" гэж тоглох. Алгаа ташиж дуулах, "Миний хүү том болж уу? Том болсон байна" гэж алгаа ташин дуулах. Энэ мэт тоглоомууд хүүхдийг өөртөө итгэлтэй болгож хөгжүүлдэг. Нуугдаж тоглоход л хүүхэд юм сурч байдаг. Яагаад таныг нуугдаад гарч ирэх болгонд хүүхэд баясаж инээдэг вэ? Нэгт, хүүхэд аав ээжтэйгээ их дотно холбоо үүсгэж байгаа юм. Хоёрт, ямар нэг зүйл алга болсон ч буцаад гарч ирдэг. Хаа нэг газар байгаа гэдгийг тэд ойлгож авдаг.
Хэрэв хүүхэд тоглоомоо үргэлжлүүлэн тоглох гээд байвал тэр чинь учир шалтгаантай. Тэр учир нь хэрэв хүүхдийн тархи түүнд "Би шинэ зүйл сурч байна. Надад шинэ зүйл сурах гоё байна." гэдэг мэдээллийг дамжуулж байгаа гэсэн үг.
Тэгэхээр миний хүүхэд юу хийх дуртай вэ гэдгийг өөрөөсөө асуу. Тэгээд яагаад хүүхэд түүнийг хийх дуртай байдгийг бодож үзээрэй. Хариулт нь үргэлж нэг. Энэ нь таны хүүхдийн тархийг хөгжүүлж байдаг.
Энэхүү мини хичээлийг нь LEGO Foundation дэмжлэгтэйгээр бэлтгэв.