Шинэхэн эцэг эхэд зориулсан 6 зөвлөгөө: Эцэг эхэд зориулсан мини хичээл
Нярай хүүхдийн мэргэжилтэнд эцэг эхчүүдийн хамгийн түгээмэл асуултад хариуллаа.
- Боломжтой:
- English
- Mongolian
Анхныхаа хүүхдийг өлгийдөн авсан ээж аавуудад маш их мэдэхгүй зүйлс гарч ирдэг. Эцэг, эхчүүдийн хүүхдийнхээ талаар асуудаг хамгийн түгээмэл асуултуудад профессор Френк Оберклайд хариулж байна.
Шинэхэн эцэг эхэд зориулсан 6 зөвлөгөө: Эцэг эхэд зориулсан мини хичээл видеоний текст
Хүүхдийн ой санамж 2-3 долоо хоногтойгоос нь эхлэн хөгждөг гэдгийг та мэдэх үү?
2-3 долоо хоногтой хүүхэд таны үнэрийг таньж эхэлнэ.
Эцэг эхчүүдийн хүүхдийнхээ талаар асуудаг түгээмэл асуултад би хариулж байна.
Намайг профессор Фрэнк Оберклайд гэдэг. Энэ бол миний аав, ээжүүдэд зориулсан мини-хичээл.
Хүүхдүүд яагаад эрт унтдаг вэ?
Хүн шөнө унтаад, өдөр сэрүүн байдаг гэдгийг хүүхэд мэддэггүй. Иймд тэд 3-4 цаг унтаад, дундуур нь хооллох гэж сэрээд, буцаад унтаад өгдөг. Иймд тэд 3-4 цаг унтаад, дундуур нь хооллох гэж сэрээд буцаад унтаад өгдөг.
Хүүхдийн тархи хөгжихийн хэрээр сониуч болж унтах нь багасдаг. Тэд орчинтойгоо танилцана. Ээж, аав нь тэдэнтэй ярилцана, ном уншиж өгнө.Тэгээд хүүхдүүд илүү удаан хугацаагаар сэрүүн байж аав ээж, асран хамгаалагч% орчин тойронтойгоо харьцаж байгаад унтдаг болно.
Хүүхдийн тархи эхийн хэвлийд байхдаа хөгждөг үү?
Өнөөдрийн хүртэл сонгодог хөгжим сонсох нь хүүхдийг илүү ухаантай болгодог гэж итгэдэг байсан.
Гэвч сонгодог хөгжим байсан хүүхэд илүү ухаантай болдог гэдэг нь батлагдаагүй.
Гэхдээ бас муу нөлөө ч байхгүй. Хэрэв эх нь хөгжим сонсож тайвширдаг бол тухайн мэдрэмж хүүхдэд дамжиж хүүхэд бас тайван амгалан болно. Иймд ухаантай болохгүй ч хөгжим хүүхдэд өөр олон сайн нөлөөтэй.
Хоол тэжээл тархины хөгжилд хэрхэн нөлөөтэй вэ?
Хүүхэд шаардлагатай шим тэжээлээ эхийн сүүнээс авдаг. Иймд эхийн сүүгээр хооллох нь тун чухал.
Зарим орнуудад хоол хүнсний аюулгүй байдал, чанар, төрөл зүйл муудсан нь хүүхдийн оюуны болон бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлдөг.
Хүүхдийг яагаад тэврэх хэрэгтэй вэ?
Нярай хүүхэд гэлтгүй амьтны үр төлд хэн нэгний хүрэх мэдрэмж их чухал гэж эрдэмтэд нотолсон байдаг.
Бид "имж эх асаргаа" гэж хүртэл ярьдаг шүү дээ.Энэ нь нярай хүүхдийг эхийнх нь биеэн дээр тавихыг хэлдэг. Ингэхэд эх, хүүхэд хоёр хоёулаа тайвширдаг. Иймд хэн нэгний хүрэх мэдрэмж олон ач холбогдолтой.
Та хүүхэдтэйгээ хэрхэн их харьцах хэрэгтэй вэ?
Хүүхэд их сониуч байдаг. Тэд орчин тойрноо мэдэхийг хүсдэг. Тэдний хувьд бүх юм шинэ содон байдаг. Тиймээс эцэг эхчүүд орчинтойгоо танилцахад нь саад болж болохгүй. Харин аав ээж нь аюулгүй байдалд нь санаа тавих хэрэгтэй.
Хүүхдийг хэт их хязгаарлах шаардлагагүй. Хүүхдэд дуу дуулж, ном уншиж өгч, цуг зугаалж мод, амьтан, машин, байшин зэргийг зааж өгөх гээд хүүхэд сургах олон арга байгаа.
Хүүхэд таньж мэдэх шаардлагатай их олон зүйл байдаг тул хүүхдэдээ битгий саад болоорой.
Хэлд ороход нь хэрхэн туслах вэ?
Хүүхэд хэлд орохдоо "баба, гого" гэх мэт энгийн үг хэлж эхэлдэг. Аав, ээж яриаг нь дуурайж, цуг ярьж дэмжиж өгөх хэрэгтэй. Хүүхэд нэг юмыг дагах дуртай байдаг. Иймд нэг дууг нь давтаж дуулах, нэг номыг нь олон удаа уншиж өгвөл хүүхэд хэл яриаг ойлгож эхэлдэг.
Залуу ээж, аавууд байнга хүүхэдтэйгээ ярьж, хүүхдэдээ дуу дуулж өгдөг байх хэрэгтэй.
Гэхдээ хүүхдэдээ ярьх боломж олгож, ээлжлэн ярилцах хэрэгтэй. Хүүхэд нэг юм хэлэхэд аав, ээж нь эргүүлээд нэг юм хэлдэг аргыг хэрэгжүүлж болно. Хүүхдийнхээ хэлсэн үгийг давтаж хэлэх нь чухал.
Хүүхдийн бага насанд хамгийн их хэрэгтэй зүйл бол хайр халамж, анхаарал. Аав ээжүүд хүүхдэдээ бүрэн анхаарал хандуулдаг байх нь чухал. Аав ээж бол хүүхдийн хамгийн анхны багш.
Аав ээж нь дуу дуулж, ном уншиж, юм ярьж өгөх нь хүүхдэд шинэ мэдлэг, мэдээлэл болдог. Тэр хэрээр хүүхдийн тархи хөгждөг. Ингэж эрт үед нь юм зааж сургах нь цаашдын сурч мэдэх үндэс суурийг нь тавьж өгдөг.
Ээж аав нь хүүхдэдээ багаас нь анхаарал тавьж чадвал хүүхдийн тархи илүү хөгжиж, бидний хүүхдээсээ хүсэж хүлээгээд байгаа амжилт, сайн сайхан бүхэнд хүрч чадна.
Professor Frank Oberklaid, Director of the Centre for Community Child Health at The Royal Children's Hospital Melbourne and the Murdoch Children's Research Institute.