Эхийн Сүүгээр Хооллолт: Эцэг эхэд зориулсан мини хичээл
Хүүхдээ эхийн сүүгээр хооллох талаар асуудаг түгээмэл асуултуудад эмч хариулж байна.
- Боломжтой:
- English
- Mongolian
Хүүхдээ эхийн сүүгээр хооллох талаар асуудаг түгээмэл асуултуудад Мишель Грисвольд эмч хариулж байна.
Таны хөхний толгой дээр ашигтай бичил биетүүд байдгийг та мэдэх үү? Тиймээс та хүүхдээ хөхүүлэхийнхөө өмнө угаах шаардлагагүй.
Намайг Мишель Грисвольд гэдэг. Энэ бол хүүхэд өсгөх тухай "Эхийн сүүгээр хооллох" сэдэвт мини мастер хичээл юм.
Хүүхэд хөхүүлэхэд амархан уу?
Зарим тохиолдолд эмэгтэйчүүд хүүхэд хөхүүлэх нь эхчүүдийн хувьд байгалиас заяасан жам ёсны энгийн зүйл гэсэн ойлголт эхчүүдэд байдаг. Харин зарим тохиолдолд анхны хүүхдээ хөхүүлэхэд амар байсан ч хоёр дахь хүүхэд дээрээ хүндрэл үүсэх тохиолдол ч байдаг. Ер нь л харилцан адилгүй байдаг гэсэн үг.
Өвдөөд хүндрэлтэй байвал хөхүүлэхээ больж болох уу?
Хөхний толгой өвдсөн гэдэг шалтгаанаар хүүхдээ хөхүүлэхээ зогсоож болохгүй. Та үргэлжлүүлээд хөхүүлэх хэрэгтэй. Нярай хүүхэд сүүгээ сайн уух шаардлагатай. Учир нь тэд их хурдтай өсөж томордог.
Миний хүүхэд хэр их идэх хэрэгтэй вэ?
24 цагийн дотор нярай хүүхэд 8-12 удаа өлсөж, уйлдаг. Нярай хүүхэд сүүгээ сайн уух шаардлагатай. Яагаад гэвэл тэд их хурдтай өсөж томордог. Нярай хүүхэд эхний 6 сарын дотор хоёр дахин жин нэмдэг. Та жингээ хоёр дахин нэмье гэвэл хэр их идэх хэрэгтэйг төсөөл дөө.
Хүүхэд хөхүүлэхээсээ өмнө хөхний толгойгоо угааж болох уу?
Хүүхэд хөхүүлэхээс өмнө заавал хөхний толгойгоо угааж цэвэрлэх шаардлагагүй. Хөхний товч, түүний эргэн тойрны арьсан дээр биед ашигтай нянгууд хуримтлагддаг. Тэдгээр ашигтай нянгууд нь эхийн хөхийг ямарваа нэг халдвараас сэргийлж байдаг.
Хэзээ хөхөөр хооллож эхэлвэл зохистой вэ?
Амаржсаны дараах 1 цаг бол эх болон нярайн хувьд их чухал үе юм. Хөхөөр хооллох нь их нарийн бүтэцтэй мэдрэлийн үйл ажиллагаа юм. Хүүхдийн төрсөн дариуд нь эхийнх нь энгэрт наах нь хүүхдийг тайвшруулж, хөхөө амлахад нь тус болдог. Хэрвээ эх хүүхэд хоёрыг төрснийх нь дараа ингээд тэврүүлээд үлдээвэл хүүхэд 30 минутаас 1 цагийн дотор хөхөө амладаг.
Хөхүүл ээжүүд юу идвэл зохистой вэ?
Ихэнх ээжүүд хөхөөр хооллож байхдаа хүссэн зүйлээ идэж болно. Ер нь ердийн хоолны зуршлаа нэг их эвдэх шаардлагагүй. Хамгийн сонирхолтой нь эхийн идсэн хүнс тэжээл хүүхдэд хөхний сүүгээр дамжин танил болдог. Өөрөөр хэлбэл хүүхдийг 6 сартайгаас нь бор хоолонд ороход нь бэлддэг.
Хүүхдээ хэзээ хөхнөөс гаргах вэ?
Хүүхэд ихэвчлэн нэг ойтойгоосоо эхлэн хөхнөөс гардаг. Яагаад гэвэл хүүхдэд хөгжлийн хувьд өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Тэд зөвхөн ээжийгээ анхаардаг байсан бол одоо орчноо анхаардаг болно. Ажилдаа эргэж орж байгаа ээжүүд хүүхдээ яаран хөхнөөс гаргахгүй байх гэж найдаж байна. Хүүхдээ үргэлжлүүлэн хөхүүлэхэд ээжүүдэд цаг зав, дэмжлэг хэрэгтэй. Тэдэнд гэр бүлийн болон ажлын байрны дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Мөн нийгэм бүхэлдээ ээжүүдийг дэмжих хэрэгтэй.
Хүүхдийг хөхүүлэх нь зөвхөн хоол хүнсний асуудал биш юм. Энэ бол хүүхэд эрүүл өсөж торниход шаардлагатай хайр халамжийн нэг хэсэг юм.