Багийн бага сургууль
санаачилга амжилттай хэрэгжиж байна
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, ХААН Банк, Номин Холдинг ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Багийн бага сургууль” санаачилга амжилттай хэрэгжиж байна.
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж буй уг санаачилга нь алслагдсан хөдөөгийн багуудад хүүхдийн гэрт ойр, хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, ногоон орчин бүхий бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулах зорилготой юм. Ингэснээр тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн, чанартай, хүртээмжтэй, тэгш хамруулсан боловсролын үйлчилгээг хүүхэд бүрд хүргэх боломж бүрдэх юм.
2025 оны 7 дугаар сард албан ёсоор эхэлсэн тус санаачилга одоогийн байдлаар нийт 5 байршилд “Багийн бага сургууль”-ийн барилгын ажлын шатанд хэрэгжиж байна. Байршил бүрт барилгын ажлыг дуусган, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр НҮБ-ын Хүүхдийн Сан ажиллаж байна.
Доорх зургуудаас барилгын ажлын явц, гүйцэтгэлийн талаар танилцана уу.
Ховд аймаг, Үенч сум, Хилийн Цэргийн 0130 дугаар анги
Увс аймаг, Давст сум, Хилийн цэргийн 0245 анги, Боршоо боомт
Төв аймаг, Батсүмбэр cум,
Цогт-Өндөр баг
Төв аймаг, Батсүмбэр сум,
Үдлэг баг