9 сартай хүүхдийн хөгжлийн онцлог

Хүүхдийн хөгжлийн талаарх мэргэжилтнүүдийн зөвлөгөө

НҮБ-ын Хүүхдийн Сан
27 Зургаа дугаар сар 2024

9 сартайдаа хүүхэд илүү хөдөлгөөнтэй болж, юмсыг сонирхох судлах дуртай болно. Энэ насны хүүхдүүд мөлхөж, өөрөө босож чаддаг болох тул хүүхдийн сониуч зан (болон хөдөлгөөн) нэмэгдэхийн хэрээр гэрийн орчны аюулгүй байдал чухал болно.

Хүүхэд тань одоо нэрийг нь дуудахад хариу үйлдэл үзүүлдэг болж, гэр бүлийн гишүүдийг тэвэрч, наалдах дуртай байна. Гаднын хүнээс бишүүрхэж, цэрвэж болзошгүй. Нүүрээ гараараа дарж нуугдах, үгийн хэмнэлээр алга ташин тоглох 9 сартай хүүхдэд маш их таалагддаг, хамгийн сайхан тоглоом байх болно. 

children

9 сартай хүүхдийн нийгмийн болон сэтгэхүйн хөгжлийн онцлог

Таны хүүхэд 9 сартайдаа эргэн тойрныхоо хүмүүстэй хэрхэн холбоо тогтоож байгааг анзаараарай:

  • Таньдаг хүмүүсээсээ зуурч, наалддаг болно.
  • Танихгүй хүмүүсээс айж, цэрвэдэг болж болно.
  • Илүү их тоглох дуртай тоглоомтой болсон байна.

Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө

  • Хүүхэдтэйгээ хамт тоглож байхдаа хүүхдийнхээ яах гэж байгааг анзаарч, хүүхдийн дураар тоглохыг хичээх.
children

9 сартай хүүхдийн хэл яриа, харилцааны хөгжлийн онцлог

  • Хуруугаараа юмсыг заах.
  • "Болохгүй" гэдэг үгийг ойлгодог болж, янз бүрийн дуу авиа гаргадаг болсон байна.
  • Хүүхэд харж буй хөдөлгөөнийг, сонсож буй дуу чимээг дуурайж эхэлнэ.

Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө

  • Хүүхэд юмсыг заах дуртай болсон тул зурагтай ном ярьж өгөөрэй. Хүүхдэд юу илүү сонирхолтой байгааг өөрөө зааж үзүүлээрэй.
  • Сэтгүүлээс зураг хайчлан авч, зурган дээрх юмс, хүмүүсийн тухай өөрсдөө түүх зохион ярьж байгаарай.
  • Хүүхдэд орчин тойрондоо, гэртээ өдөр бүр хардаг зүйлүүдийг нь нэрлэж өгч байгаарай. Ингэснээр түүний хэл яриа, харилцааны хөгжилд их тус болно. 
children

9 сартай хүүхдийн тархины хөгжлийн онцлог

  • Нүүрээ гараараа хааж нуугдаж тоглох дуртай байх бөгөөд таныг юм нуухад түүнийг хайдаг болсон байна.
  • Юмс унаж байхад дагуулан харна.
  • Нэг гараасаа нөгөө гар руугаа юм дамжуулна, амандаа юм хийнэ.
  • Жижиг хэмжээтэй юмыг эрхий ба долоовор хуруугаараа авна.

Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө

  • Тоглож байхад нь хүүхдээ дэмжин туслаарай, зоригжуулаарай.
  • Гарын жижиг булчинг хөгжүүлэхийн тулд аюулгүй байдлыг ханган, өөрөө хажууд нь байх үедээ жижиг юм авхуулж байгаарай. 
children

9 сартай хүүхдийн хөдөлгөөн болон бие бялдрын хөгжлийн онцлог

  • Хүүхэд зогсож байснаа өөрөө сууж, хүний тусламжгүйгээр сууж чадна.
  • Юмсыг  (тавилга зэрэг) түшиж босож чадна.

Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө

  • Хүүхдээ тавилгын ойрхон байлгаж өөрөө юмнаас татаж босохыг нь дэмжээрэй. 
children

9 сартай хүүхдийн хоол, тэжээл

  • Юм хазах дуртай байна. 
  • Илүү өтгөн нухсан хоол идэж эхлэх ба хоолны дараа илүү удаан хугацаанд өлсөхөө болино.
  • Шинэ үнэр, амтыг илүү сайн мэдэрдэг болно.

Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө

Хүүхдэдээ өдөртөө 4 удаа тал аяга нухсан гадил, хөнгөн зуушны хамт өгч байгаарай. 

children

Анхаарах зүйлүүд

Хэдийгээр хүүхэд бүр олгон өөр өөр байдаг ч, таны 9 сартай хүүхдэд доорх шинж тэмдгүүд ажиглагдвал хүүхдийн эмч, эрүүл мэндийн ажилтандаа хандаж зөвлөгөө аваарай:

  • Өөрөө сууж чадахгүй байх.
  • Үглэж, шулганахгүй, дуу авиа гаргахгүй байх.
  • Нэрийг нь дуудахад анзаарахгүй, тоохгүй байх.
  • Хөлөө жийхгүй, хөл дээрээ ачаалал өгөхгүй байх.
  • Эргүүлэн шидэж  тоглохгүй байх.
  • Таньдаг хүмүүсээ  танихгүй байх.
  • Таны заасан зүгт харахгүй байх.
  • Тоглоомоо нэг гараасаа нөгөө гар руугаа шилжүүлж чадахгүй байх.