Хөхөөр хооллоход тохиолддог 5 бэрхшээл

Тохиолдож болох саад бэрхшээл, тэдгээрийг хэрхэн даван туулах талаар эндээс суралцаарай

НҮБХС
30 Долоо дугаар сар 2024

Хүүхэд хөхүүлэх амархан гэж ярих нь бий. Гэхдээ хөхний сүүгээр хооллох дадал зуршил бий болоход эхэд ч, хүүхдэд ч тодорхой цаг хугацаа шаардагдана. Ихэнх эхчүүд хүүхдээ хөхүүлэхэд амаргүй байдаг ч тохирсон зөвлөгөө, дэмжлэгтэйгээр амархан сурдаг.

Хүүхэд хөхүүлэхэд ямар нэг асуудал тулгараад байвал эрүүл мэндийн ажилтантайгаа холбогдож зөвлөгөө, тусламж аваарай.

Хүүхдээ хөхүүлэхэд тохиолддог нийтлэг асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зөвлөгөөг өгч байна. 

1. Хүүхдээ хэрхэн яаж сайн амлуулах вэ?

Хүүхдээ эрт амлуулах нь цаашдаа сүүгээрээ хооллоход эх хүүхдэд аль алинд нь тухтай мэдрэмж төрүүлэх хамгийн чухал алхам байдаг. Хүүхдээ зөв тэвэрч хөхүүлэхийн тулд:

  • Хүүхдийн хамрыг хөхний толгойн яг урд байрлуулна.
  • Хүүхдийн дээд уруул таны хөхний толгойг шүргэж байхаар хүүхдийн толгойг бага зэрэг арагш гэдийлгэн барина. Ингэхэд хүүхэд амаа ангайлгах ёстой.
  • Хүүхэд амаа ангайнгуут хүүхдийн толгойг бага зэрэг арагшаа, эрүү нь эхийн хөхөнд шүргэсэн байхаар хөхрүүгээ ойртуулна. Ингэхэд хөхний нөсөөт хэсэг хүүхдийн дээд уруулын дээгүүр илүү, доод уруулын доогуур бага хэмжээтэй харагдана.
  • Хөх хүүхдийн аманд орж, хөхний толгой хүүхдийн тагнайн зөөлөн хэсэгт байрлана. Ингэснээр таны хөхний толгой хөндүүрлэхгүй, хүүхэд хөхөө хангалттай хөхөж, цадна.

     

    Хүүхэд хөхөө зөв үмхсэнийг илтгэх 4 гол шинж

     

  • Хүүхэд амаа том ангайсан байна. Энэ хүүхэд зөвхөн хөхний толгойг биш, хөхний нөсөөт хэсгийн нэлээд хэсгийг үмхэж чадна.
  • Хөхний нөсөөт хэсэг хүүхдийн дээд уруулын дээгүүр илүү, доод уруулын доогуур бага хэмжээтэй харагдана.
  • Хүүхдийн доод уруул гадагш цорвойсон байна.
  • Хүүхдийн доод эрүү нь эхийн хөхөнд шүргэсэн байна.

     

    Хүүхэд хөхөө сайн хөхөж байгааг илтгэх шинжүүд

     

  • Хүүхэд хөхөө үе үе завсарлаж, аажим гүнзгий сорно.
  • Хүүхэд сүүгээ залгиж байгааг харах, сонсох боломжтой байна.
  • Хүүхдийн хацар төмбийсөн байх ба хонхойж дотогш татагдаагүй байна.
  • Хүүхэд чөлөөтэй амьсгалж буйг ажиглана.
  • Хүүхэд хөхөж дуусаад, хөхөө амнаасаа гаргатал хөхүүлнэ.
  • Хөхөө хөхүүлсний дараа хөх илүү зөөлөн болсон байна.

2. Хөхөнд сүү орохгүй байвал яах вэ?

Хөхөнд сүү сайн орохгүй, хүүхдээ цатгаж чадахгүй байхад ээжүүд их сандардаг. Сүү сайн орохгүй байвал эмч, эрүүл мэндийн ажилтандаа хандаж зөвлөгөө аваарай. Ихэнх тохиолдолд эрүүл мэндийн ажилтнууд шалтгааныг нь олж илрүүлэн тусалж чаддаг.

Сүү сайн орохгүй байх нийтлэг шалтгаанууд:

  • Ангир уургаа амлуулахгүй удах, оройтож хөхүүлж эхлэх.
  • Эх хүүхэд хоёрыг арьс арьсаар нь шүргэлцүүлээгүй, дотно харилцаа тогтоож чадахгүй байх.
  • Ямар нэг өвчин эмгэгийн улмаас эсвэл чихрийн шижингийн улмаас сүү ороход саад учрах.
  • Буруу, эвгүй, тэврэх, хангалттай тэврэхгүй байх.
  • Тогтмол цагт хөхүүлэх.
  • Богино хугацаагаар хөхүүлэх.
  • Шөнө хөхүүлэхгүй байх.
  • Ойр ойрхон хөхүүлэхгүй байх.
  • Сэтгэл санаа тогтворгүй, шаналгаатай байх.
  • Өөртөө итгэх итгэлгүй байх.
  • Хүүхэдтэйгээ сайн дотно холбоо тогтоохгүй байх.
  • Хөхүүлэх дургүй байх.
  • Ядрах, сульдах.

Хөхөнд сүү ороогүй үед хүүхдийг хангалттай хооллохын тулд:

  • Төрсний дараа аль болох нүцгэн цээжин дээр арьс, арьсаар шүргэлцүүлэх, ангир уургаа эрт амлуулах,
  • Туршлагатай хүнээс төрсний дараа хэрхэн тэврэх, яаж зөв үмхүүлэх талаар зөвлөгөө авах,
  • Хоногийн 24 цагийн турш нэг өрөөнд хамт байх (хүүхэдтэйгээ нэг өрөөнд байж, хамт унтах).
  • Эрүүл мэндийн ажилтан хүүхдэд эрүүл мэндийн ямар шалтгаанаар зориулалтын бүтээгдэхүүнээр (сүүн тэжээл)  хооллох хэрэгтэй гэж зөвлөөгүй бол зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллох.

3. Уураг зангирахад ямар арга хэмжээ авах вэ?

Уураг зангирахад үед маш их өвддөг. Хөх чинэрэх нь уураг зангирахаас огт өөр асуудал. 

Хөх чинэрэх

Уураг зангирах

Хөх халуу оргиж, чинэрэн, хатуурдаг.Уураг зангирахад хөх хавдаж, хатуурна, халуун, улайсан, эмзэг байна. Хөхний арьс нь гөлийж, татагдсан хөхний толгой нь хавтгайрч хүүхэд хөхөхөд бэрхшээлтэй болно.
Сүү гоожно.Сүү гарахгүй.
Халуурахгүй.Халуурч болзошгүй.

 Уураг зангирах шалтгаан, тэдгээрээс урьдчилан сэргийлэх аргууд:

Хөх зангирах шалтгаан

Уураг зангирахаас урьдчилан сэргийлэх

Сүү маш их байх.Эх, хүүхдийг арьс, арьсаар шүргэлцүүлнэ.
Хөхөө оройтож хөхүүлж эхлүүлэх.

Эх, хүүхдийг арьс, арьсаар шүргэлцүүлнэ.

Хүүхдийг төрсний дараа 1 цагийн дотор амлуулна

Хөхөө сайн үмхүүлж чадахгүй байх.Хөхийг хүүхдэд зөв үмхүүлнэ.
Хөхний сүүг бүрэн сулартал хөхүүлэхгүй байх.Хүүхдийг өдөр шөнийн аль ч цагт хүссэн үед нь аль болох олон удаа хөхүүлнэ. Хөхүүлэх хугацаа хязгаарлахгүй байх.

4. Хөхний толгой хагарсан үед ямар арга хэмжээ авах вэ?

Хөхний толгой эмзэглэж, өвдөх, хөхний толгойн дээд, эсвэл суурь хэсэгт хагарсан, хааяа цус гарч болно. Энэ үед хүүхэд хөхөө бүрэн үмхэж чадахгүй байгааг харуулна. Сэргийлэхийн тулд Эхийн хөхийг хүүхдэд зөв үмхүүлнэ. Хэрэв нэг хөх эсвэл хоёулаа хагарсан цус шүүрч байвал эмч, эрүүл мэндийн ажилтантайгаа түргэн холбогдож тусламж зөвлөгөө аваарай. Гэрийн нөхцөлд хөхний толгойг савандаж угаах эсвэл ямар нэг тос түрхэж болохгүй. Харин хөхүүлсний дараа бага зэрэг хөхнийхөө сүүгээр шавшиж болно. Хөхний сүү шархыг эдгээх, өвчин намдаах чадвартай. Хүүхдэд угж, хөхөлт хэрэглэж болохгүй.

5. Хөхний суваг битүүрэх ба хөхний үрэвсэх үед  хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хөхний сүү нь хөхөнд байх сувгуудаар дамжин хүүхдийн аманд ордог. Заримдаа эдгээр сувгууд хаа нэгтээ бөглөрч, сүү сайн гарахгүйд хүргэдэг. Суваг битүүрэхэд  хөх хөндүүр, эмзэг, хэсэг газарт улайлт үүссэн байдаг. Мастит буюу хөхний үрэвслийн үед хатуу хавдар үүснэ, эмзэглэл ихтэй, хэсэг газарт улайлт үүссэн, халуурна. Хэрэв таны хөхний суваг битүүрч өвчин ороод байвал эмч, эрүүл мэндийн ажилтантайгаа холбогдоорой.

Хөхний суваг битүүрэх, мастит болох шалтгаан:

  • Богино хугацаагаар эсвэл цөөн хөхүүлэх.
  • Хөхний зарим хэсэг суллагдахгүй, эсвэл бүр хөхөө сааж  бүрэн суллахгүй байх.
  • Хөхний эд эс гэмтсэн бол.
  • Хөхний толгойн хагарсан хэсгээр бактери нэвтрэн орсон бол

Урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах

  • Хүүхдийг хүссэн үед нь хөхүүлэх, өөрөө хөхөө тавих хүртэл хөхүүлэх
  • Хөхийг хайчлах буюу хуруугаар салаавчилж, барихаас зайлсхийх
  • Сүүгээ бүрэн сааж, хөхөө сайтар суллаж байх.
  • Бие барихгүй, сул чөлөөтэй хувцас өмсөх.
  • Хөхөө хөхний толгойн чиглэлд зөөлөн илж өгөх.
  • Өвчин орсон хэсэгт бүлээн жин тавих.
  • Хөхүүлэх байрлалаа өөрчлөн сольж байх.

Эхийн сүүгээрээ хооллох гэдэг бол зөвхөн эхийн асуудал биш. Эхэд туслахын тулд гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүс бүгд хамтран туслах хэрэгтэй. Ямар нэг асуудал гарсан үед эмч, эрүүл мэндийн ажилтан холбогдож, зөвлөгөө тусламж авч байгаарай.