6 сартай хүүхдийн хөгжлийн онцлог

Хүүхдийн хөгжлийн талаарх мэргэжилтнүүдийн зөвлөгөө

НҮБ-ын Хүүхдийн Сан
27 Зургаа дугаар сар 2024

Таны хүүхэд 6 сартайдаа сэтгэл хөдлөлөө дуу авиагаар илэрхийлж эхэлнэ. Хүүхэд "ма", "да", "аа", "оо", бүр "үгүй" гэх мэт сонссон дуугаа дуурайж болно. Хүүхэд тань ээж, аав дотнын хүмүүсийнхээ царайг таньж, тоглоом эд юмс рүү сарвайж, тоглоомоо барьж авч чаддаг болно, удалгүй мөлхөж эхэлнэ. Түүнд нь тохируулан гэр орноо (мөн өөрийгөө) бэлдэж эхлээрэй!

Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд хурц үзүүртэй, эвдэрч гэмтэж болзошгүй болон цахилгаан хэрэгсэл зэргийг хүүхдийн гар хүрэх газраас холдуулж, аюултай шингэн агуулсан шүүгээг түгжих (эсвэл хүүхдийнхээ гар хүрэхээргүй, аюулгүй газар байрлуулах), цонхоо хаах зэргээр бэлтгэлээ хангана. 

social

6 сартай хүүхдийн нийгмийн болон сэтгэхүйн хөгжлийн онцлог 

6 сартай хүүхэд орчин тойрны хүмүүстэй харилцах аргад суралцах зарим хэлбэрүүд:

  • Хүүхэд ихэвчлэн баяр хөөртэй байх бөгөөд бусдын сэтгэл хөдлөлд хариу үзүүлнэ.
  • Сайн мэддэг хүний царайг танихгүй хүний царайнаас ялгаж чаддаг болж эхэлнэ.
  • Хүүхэд тантай болон бусад хүмүүстэй тоглох дуртай болно.
  • Өөрийгөө толинд харах  дуртай байна.

Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө

  • Хүүхдэдээ эргэн тойронд юу болж байгааг сайн ярьж өгч байгаарай.
  • Тоглоомын дунд нь хүүхэд гэмтээхээргүй, эсвэл хуванцар материалаар хийсэн толь байлгаарай. Хүүхэд өөрийнхөө хөдөлж байгааг харж байвал зүгээр байдаг.
  • Хүүхэдтэйгээ гараараа нүүрээ нуух ч юм уу, биеийн хөдөлгөөн оролцуулсан тоглоом тоглоорой.
children

Таны хүүхэд юу хүсэж байгаагаа хэрхэн илэрхийлж байна вэ?

  • Нэрээ таньж, нэрийг нь дуудахад хариу үйлдэл үзүүлдэг болно.
  • Эгшиг авиаг нийлүүлж шулганана, тантай ээлжлэн хэлдэг болж эхэлнэ. Мөн гийгүүлэгч оруулан шулганаж эхэлнэ.
  • Гарч буй чимээнд өөрөө дуугаран хариу өгдөг болно.
  • Тааламжтай эсвэл дургүй байгаагаа дуугаараа мэдэгддэг болно.

Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө

  • Хүүхэдтэйгээ хөгжилтэй яриа өрнүүлж ярилцаарай.
  • Хүүхдийнхээ гаргаж буй дуу авиаг давтаж,  хамтдаа тоглоорой.
  • Хүүхдээ байнга нэрээр нь дуудаж, нэрд нь дасгаарай. 
q

6 сартай хүүхдийн тархины хөгжлийн онцлог  

Танай хүүхдийн тархи хэрхэн хөгжиж байна вэ?

  • Хүүхэд их сониуч болно. Тэр ойр орчимдоо байгаа юмсыг ажиглан харж, хол байгаад нь хүрэх гэж сарвайна.
  • Хүүхэд юмсыг нэг гараасаа нөгөө гартаа шилжүүлэн барьж, гараа ам руугаа явуулна.

Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө

  • Хүүхдэдээ нэг гараараа амархан барьж болох тоглоом өгч байгаарай.
  • Хүүхдийн амандаа хийж байгаа юмсын талаар ярьж өгч байгаарай.
q

6 сартай хүүхдийн хөдөлгөөн болон бие бялдрын хөгжлийн онцлог 

Хүүхэд хэрхэн хөдөлдөг вэ:

  • Бусдын тусламжгүйгээр өөрөө суудаг болж эхэлнэ.
  • Хоёр тал руугаа эргэж хөрвөөнө.
  • Хатуу гадаргуу дээр зогсохдоо хөлөө жийнэ.
  • Урагш хойш найгана.

Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө

  • Дуртай тоглоомыг нь ойролцоо тавиарай. Хүүхэд өөрөө эргэж, хөрвөн дөхөж очно.
f

6 сартай хүүхдийн хоол, тэжээл

  • Хоол идэх сонирхолтой байгаагаа үзүүлдэг болсон байх ба халбагаар хооллоход амаа ангайна.
  • Хоолоо зажилж байхдаа аман дахь хоолоо залгина.
  • Хүүхэд амуу будаа, үр тариа, мөн лууван, амтат төмс, лийр зэрэг жимс, ногооны нэг төрлийн нухаш иддэг болж эхэлнэ.

Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө

  • Хүүхэд 6 сартай болоход дан эхийн сүү хангалтгүй болж ирнэ. Хүүхдэдээ өдөртөө дөрвөн удаа 2-3 халбага зөөлөн хоол өгч эхлээрэй. 
w

Анхаарах зүйлүүд

Хэдийгээр хүүхэд болгон өөр өөр байдаг ч, таны хүүхэд 6 сартай болоход доорх шинж тэмдгүүд ажиглагдвал хүүхдийн эмч, эмнэлгийн ажилтанд хандаж зөвлөгөө аваарай: 

  • Эцэг эх, асран хамгаалагчаа анхаарахгүй байх.
  • Ойролцоо гарах дуу чимээнд хариу үйлдэл үзүүлэхгүй байх.
  • Инээхгүй байх.
  • Амаа олж, амандаа юм хийж чадахгүй байх.
  • Дуу чимээ гаргахгүй байх.
  • Хэт уян налархай эсвэл хэт хөшүүн байх.
  • Дээш, доош аль ч тал руугаа эргэж, хөрвөж чадахгүй байх.
  • Ойролцоо байгаа зүйлийг авах гэж оролдохгүй байх.