1 настай хүүхдийн хөгжлийн онцлог
Хүүхдийн хөгжлийн талаарх мэргэжилтнүүдийн зөвлөгөө
- English
- Mongolian
Албан ёсоор бага насны хүүхэдтэй болж байгаад тань баяр хүргэе! Бага насны хүүхдүүд илүү идэвхтэй, сониуч бас өөрийгөө илүү сайн илэрхийлж чаддаг бол. Энэ насандаа хүүхэд тань үг хэлж, өөрөө зогсож чаддаг, хэд алхаж чаддаг болно. Хүүхдээ юм сурч, өсөж том болоход нь туслан хүүхдэдээ ном уншиж өгч, идэвхтэй тоглуулж байгаарай.
1 настай хүүхдийн нийгэмшихүйн хөгжлийн онцлог
- Үлгэр яриулахыг хүсэхээрээ танд ном өгдөг болно.
- Эцэг эхийгээ орхин явахыг хараад уйлна.
- Танихгүй хүнээс бишүүрхэнэ.
- Хувцсаа өмсөхдөө гар, хөлөө өргөж, хөдөлгөж тусалдаг болно.
- Илүү дуртай тоглоомтой болсон байна.
- Анхаарлыг тань татахын тулд ахин дахин дуу авиа гаргана.
Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө
- Олуулаа тоглодог тоглоомоор тоглож байгаарай. Нуугдаж тоглох гэх мэт.
- Хувцсыг нь өмсүүлж байхад хөлөө өргөх, босож зогсох гэх мэтээр туслуулж байгаарай
1 настай хүүхдийн хэл яриа, харилцааны хөгжлийн гол чухал үеүд
Хүүхэд тань юу хүсэж байгаагаа хэрхэн илэрхийлэх вэ:
- Гараараа даллах, “мама”, “дада” гэх мэт энгийн зүйл хийж, хэлдэг болсон байна.
- Шулганах нь илүү яриа шиг болно.
- Таны хэлсэн энгийн зүйлд хариу үйлдэл үзүүлдэг болно.
- Таны хэлж байгаа үгийг дуурайж хэлэхийг оролддог болно.
Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө
- Хүүхдээрээ “сайн байна уу”, “баяртай” гэж хэлүүлэхийг оролдож, зоригжуулаарай. Ингэж хэлэх бүрд нь урамшуулж, магтаарай. Ингэх нь түүний бусадтай харилцах болоод сэтгэхүйн хөгжилд тустай.
- Хүний хэлсэн үгийг давтаж, бусадтай ярихыг оролдох бүрд нь магтаарай.
- Хүүхдэдээ ном уншиж өгч байхдаа гарч буй хүн, юмсыг заалгах гэж оролдож байгаарай.
1 настай хүүхдийн тархины хөгжлийн гол үеүд
Хүүхдийн тань тархины хөгжил ямар байх вэ?:
- Хөдөлгөөн, нүүрний хувирлыг дуурайна.
- Юмсыг хооронд нь цохиж дуугаргана.
- Аягаар ууж чадна, өөр бусад юмсыг зөв хэрэглэж чадна.
- Нуусан зүйлсийг олж чадна.
- Нэрийг нь хэлсэн зүйлийг зөв олж харна.
- Энгийн зам даган явж, юмсыг бусдын тусламжгүйгээр тавьж чадна.
- Юмсыг саванд хурааж, бас савнаас гаргаж авч чадна.
Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө
- Хүүхдээ тоглож байхад нь тусалж, чиглүүлж өгч байгаарай.
- Хүүхэд тань янз бүрийн юм өөрөө хийж чаддаг болсон бол хажуугаас туслахаа багасгаарай, харин үргэлжлүүлэн ажиглаж, чиглүүлж өгч байгаарай.
1 настай хүүхдийн хөдөлгөөн болон бие бялдрын хөгжлийн гол үеүд
Таны хүүхэд хэрхэн хөдөлж явдаг болж байна?
- Хүний тусламжгүйгээр өөрөө хэд алхаж чадна.
- Өөрөө сууж чадна.
- Юмнаас татан босож ирэх ба юм түшээд явж чаддаг болсон байна.
Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө
- Хүүхдээ хавтгай гадаргуу дээр тавьж, мөлхөх, хөл гараа хөдөлгөх зэргээр тулгуур эрхтнүүдийг нь хөгжүүлээрэй.
1 настай хүүхдийн хоол, тэжээл
1 настай хүүхдийн хооллолт:
- Зөөлөн болтол чанасан ногоо болон зөөлөн жимс зэрэг олон янзын хоол, хүнс иддэг болно.
- Өөрөө бие даан идэж сурч эхэлнэ.
- Хоолоо сайн зажилж иддэг болно.
- Аяга хэрэглэж сурна.
Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө
- Хүүхдэдээ өдөрт дөрвөөс таван удаа тал аяга хоол, хоёр удаа эрүүл хөнгөн зууш өгч байгаарай.
- Хүүхэд хөхөх дуртай байвал үргэлжлүүлэн хөхүүлж байгаарай.
Анхаарах зүйлүүд
Хэдийгээр хүүхэд болгоны хөгжил өөр өөр байдаг ч, таны 1 нас хүрсэн хүүхдэд доорх шинж тэмдгүүд ажиглагдвал хүүхдийн эмч, эрүүл мэндийн ажилтанд хандаж зөвлөгөө аваарай:
- Хүүхэд мөлхөхгүй байх.
- Нуусан юмыг хайхгүй байх.
- Өөрөө зогсож чадахгүй байх.
- Юм руу заахгүй байх.
- Энгийн үгнүүдийг хэлж чадахгүй байх.
- Өмнө нь чаддаг байсан зүйлээ чадахаа болих.