Сургуулийн өмнөх боловсролоор дамжуулан алслагдсан орон нутгийн хөгжлийг дэмжиж байна.

Манлай хүүгийн түүх

НҮБ-ын Хүүхдийн Сан
A five-year-old boy, Manlai, lives in the Border Control Community with his parents
UNICEF Mongolia
16 Долоо дугаар сар 2024

Манлай хүү 5 настай. Тэр НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр барьж байгуулсан цэцэрлэгт явдаг.

Манлай аав ээжийн хамт Халхгол суманд амьдардаг. Түүний амьдардаг сум нь улсын хилд ойрхон төдийгүй нийслэл хотоос 1000 гаруй километрийн зайтай, алслагдсан хөдөөгийн буйдхан суурин юм. Манлайгийн аав, ээж 2 нь хилийн цэргийн ангид алба хашдаг.

Манлайгийн цэцэрлэг нь түүний аав ээжийнх нь ажлын хашаанд байрладаг. Өглөө, оройд Манлай аав ээжтэйгээ хамт цэцэрлэгтээ ирдэг. “Би ээж, аавтайгаа нэг хашаанд ажилладаг. Манай ээж, аав хоёрын ажил, бас манай цэцэрлэг бүгдээрээ нэг хашаанд байдаг, бас манай гэртэй их ойрхон. Би цэцэрлэг дээрээ олон найзтай. Би тооны хичээлдээ их дуртай” хэмээн Манлай баяр хөөр дүүрэн өгүүлж байв.  

The on-site kindergarten at the Border Control Unit is known as 'Junior Border Guards'.
UNICEF Mongolia Хилийн цэргийн ангийн дэргэдэх “Өсвөрийн хилчин” цэцэрлэг

НҮБ-ын Хүүхдийн Сан алслагдсан орон нутгийн хүүхдүүдийг чанартай, тэгш хүртээмжтэй сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах чиглэлээр Боловсрол, шинжлэх ухааны яам болон салбарын яамд, төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Үүний нэг жишээ нь  байгууллагын цэцэрлэг юм. Байгууллагын цэцэрлэгийн барилга, тохижилт зэрэг эхлэлийн хөрөнгө оруулалтыг санаачлагч НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй шийдвэрлэж, багш, ажилтнуудын цалин, хүүхдийн хоол зэрэг байнгын үйл ажиллагааны зардлыг төрөөс санхүүжүүлдэг.

2023 онд НҮБ-ын Хүүхдийн Сан болон Хил хамгаалах ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд хилийн цэргийн ангийн дэргэд “Өсвөрийн хилчин” цэцэрлэгийг барьж байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Манлайгийн адил ээж аав нь хилийн цэргийн анги, салбарт ажиллаж буй 3-5 насны 50 хүүхэд тохилог, аюулгүй орчинд сургуулийн өмнөх боловсролд суралцаж байна. 

НҮБ-ын Хүүхдийн Сангийн СӨБ-ын мэргэжилтэн таблетад суурилсан сургалтын хэрэглэгдэхүүнийг цэцэрлэгийн багш нарт таниулж, хамтран ажиллаж байна.
UNICEF Mongolia UNICEF Mongolia’s Education Officer is captured while working at the on-site kindergarten,providing guidance to teachers on the use of tablet-assisted learning tools.

Өсвөрийн хилчин цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын Хүүхдийн Сангийн оролцоотой боловсролын цахим шилжилтэд нэгдэж таблетад суурилсан сургалтын хэрэглэгдэхүүнийг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. 

Manlai captured with his parents, both of whom work at the border control unit.
UNICEF Mongolia Манлай хилийн цэрэгт алба хашдаг аав, ээжийнхээ хамт

Манлайгийн аав: “Алслагдсан хязгаар нутагт амьдарч буй бид олон зүйлээс алс хол гэлээ ч нэг том гэр бүл шиг аж төрдөг. Хүүхдийн цэцэрлэг бол  бидний гэр бүлийн нэг хэсэг”.

Манлайгийн ээж: “Манай анги цэцэрлэгтэй болсонд бид бүгд баяртай байна. Нөхөр бид хоёр ажлын онцлогоос шалтгаалан зарим үед уртасгасан цагаар ажиллах, томилолтоор хэдэн хоногоор гэрээсээ хол ажиллах үе бий. Энэ үед хүү маань дулаан,  цэвэрхэн орчинд чанартай хоол ундтай цэцэрлэгт мэргэжлийн багшаар хичээл заалгаж байгаа гэж бодохоор сэтгэл тайвширч ажлаа улам сайн хийхийг хичээдэг”. 

Өсвөрийн хилчин цэцэрлэг нь байгууллагын цэцэрлэгийн “сайн жишээ” төдийгүй алслагдсан орон нутгийн хүүхдүүдийг олон талын оролцоонд суурилан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах орчин цагийн дэвшилтэт хувилбар болж байна. 

Embedded video follows
НҮБ-ын Хүүхдийн Сан