Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлье
Бага насны хүүхдийн цогц хөгжилд хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо сэдэвт зөвлөлдөх уулзалт
Бага насны хүүхдийн хөгжлийн асуудалд төр засгаас анхаарахаас гадна хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага байна. Хувийн хэвшилд ажиллаж байгаа албан хаагчдын хүүхдийн хөгжлийг хүүхэд харах үйлчилгээ, цэцэрлэгт хамруулах замаар дэмжих нь тухайн байгууллагын ажилчдад хүүхдээ таатай орчинд өсгөх, хүүхдэдээ санаа зовохгүй ажлаа сайн хийх зэрэг давуу талтай. Тиймээс өнөөдрийн зөвлөлдөх уулзалтыг БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран зохион байгуулж байна.
НҮБ-ын Хүүхдийн Сан нь БШУЯ-нд бага насны хүүхдийн хөгжлийн бодлого, журмыг боловсронгуй болгох, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг. 2021 онд “Бага насны хүүхдийн цогц хөгжлийн бодлогыг” шинэчлэн боловсруулж, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах журмыг батлуулсан. Мөн 0-3 насны хүүхдэд зориулсан хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг БШУЯ-тай хамтран боловсруулсан. НҮБ-ын Хүүхдийн Сан 2017-2022 оны улсын? хөтөлбөрийн хүрээнд БШУЯ болон бусад түншүүдтэй хамтран сургуулийн өмнөх боловсролын (СӨБ) үйлчилгээ, хүртээмжийг өргөжүүлэх, чанар, менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлж байна.
Засгийн газар олон хүүхэд хамруулах, цэцэрлэгийн тэгш бус байдлыг багасгах зорилгоор СӨБ-ын насыг 2-5-аас 3-5 болгон өөрчлөхөөр хэлэлцэж байна. НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2018 онд хийсэн “Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр”-ийн судалгаагаар 2-5 насны хүүхдүүдийн 74% нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байв. Сургуулийн өмнөх боловсролд хөдөөгийн хүүхдийн 51 хувь, амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдийн 28 хувь хамрагдаж байгаа нь хүртээмжийн ялгаатай байдлыг бий болгож байна.
“Улаанбаатар хотын ихэнх цэцэрлэгүүд ачаалал хэтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын байдлаар нийслэлийн 18 хороо цэцэрлэггүй байна. Энэхүү нөхцөл байдлаас үүдээд НҮБ-ын Хүүхдийн Сангаас хувийн хэвшил зэрэг бүх оролцогчдыг бизнесийн загвараа эргэн харж, хамтран ажиллаж, нэг ч хүүхдийг, ялангуяа хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг орхихгүй СӨБ-д хамруулж ээлтэй, тогтвортой нийгмийг бий болгохыг уриалж байна. Хүүхэд харах үйлчилгээ нь Гэр бүлд ээлтэй бодлогын санаачилгын гол тулгуур учир бага насны хүүхдүүдийг асран хүмүүжүүлэхэд бизнес эрхлэгчдийг дэмжлэг үзүүлэхийг төрөөс уриалдаг. Аж ахуйн нэгжүүд, түүнчлэн засгийн газрууд эцэг эхчүүдэд аз жаргалтай, эрүүл хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх бодлогод хөрөнгө оруулалт хийвэл нийгэм, эдийн засаг цэцэглэн хөгжиж чадна” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси- Комлан хэллээ.
БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран СӨБ-ын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хувийн хэвшлийн байгууллагуудад дэргэдээ цэцэрлэг байгуулахыг дэмжих, гэр бүлд ээлтэй бодлогыг хэрэгжүүлэх талаар мэдээлэл хуваалцаж цаашид энэ чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцлаа.
Мэдээлэл харилцааны багтай холбоо барих
About UNICEF
UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.