Бүх хүнийг тэгш хамрахад чиглэсэн бодлого боловсруулахад хяналт үнэлгээний үүрэг

Монголын хүүхэд, өсвөр үеийнхний эрх

Хураангуй

Бодлогын энэ товч мэдээлэл нь, тэгш байдлын бодлого боловсруулалтыг дэмжихийн тулд нотолгоо бий болгох зорилгоор хамралт болон тэгш байдлыг хязгаарладаг хүчин зүйлийн хяналт үнэлгээний (Х\Ү ) практикийн ач холбогдол, үндэслэлийг гаргаж байна. Тэгш байдлын концепцийг , хүүхэд, өсвөр үеийнхний эрх тэгш байдлыг хуулийн асуудал гэж үзэн, олон улсын болон Монголын хуулийн аль алинд шууд ил бус, гэхдээ гол үндсэн байр суурь болгож тусгасан байдаг. Гэвч, одоогийн хяналт үнэлгээний практик бол хүн амын бүх бүлгийг огт хамраагүй төдийгүй, тэгш байдалд учирч буй бэрхшээлийг тойрч байна. Хяналт үнэлгээг засгийн газар, байгууллагуудын хяналт үнэлгээний ердийн тогтолцоонд суулгаснаар шийдэгдэх боломжтой энэхүү асуудал нь хүүхэд, өсвөр үеийнхний эрхийг хэрэгжүүлэх хэрэгт түвэг учруулж байна.

Бүх хүнийг тэгш хамрахад чиглэсэн бодлого боловсруулахад хяналт үнэлгээний үүрэг
Автор
UNICEF
Хэвлэсэн огноо
Хэл
Англи хэл, Монгол хэл