Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал
Үндэсний VI судалгааны тайлан
- English
- Mongolian
Хураангуй
“Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааг 6 жилийн өмнө буюу 2016–2017 онд тус төвийн Хоол судлалын алба (Одоогийн ХСХАБА) нь холбогдох байгууллага, албатай хамтран гүйцэтгэсэн. Энэхүү судалгааны үр дүн, дүгнэлтийг үндэслэн хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах эрх зүйн орчныг сайжруулах, салбар дундын хамтын ажиллагаа; эрүүл, тэжээллэг хүнсний хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх; мэдээлэл харилцаа; хяналт шинжилгээ, үнэлгээг эрчимжүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын хандивлагч байгууллагын санхүү, техникийн дэмжлэгээр хэрэгжүүлсэн. Тухайлбал, эхийн сүүгээр хооллолтыг дэмжих, хамгаалах; эрүүл хооллолтыг дэмжих, хоол тэжээлээс хамааралт эмгэг, ялангуяа бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг бичил тэжээлийн дутлаас сэргийлэх, хянах чиглэлээр “Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай” хуулийг 2003 оноос, “Баяжуулсан хүнсний тухай” хуулийг 2018 оноос, “Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай” хуулийг 2017 оноос, “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль”-ийг 2019 оноос тус тус хэрэгжүүлж, эдгээр бодлогын бичиг баримттай холбогдон гарсан хөтөлбөр, журам, заавар, зөвлөмжийг хэрэгжүүлж байна. Ийнхүү хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах чиглэлээр 2016 оноос хойш хэрэгжүүлсэн бодлого, холбогдох хөтөлбөр, журам, зааврын үр дүн, үр нөлөөг үнэлэх; хүн амын хоол тэжээлийн байдалд ядуурал, эдийн засгийн хямралын нөлөө, өрхийн аж байдлын түвшин, хүнсний баталгаат байдлын алдагдлыг холбон судлах хэрэгцээ, шаардлагын улмаас “Монгол Улсын хүн амын амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгааг зохион байгууллаа.
