НҮБ-ын Хүүхдийн Санд сайн дурын хандив өгөх аян
Сэтгэлийг тань дүүргэх хандив хүүхэд бүрийн ирээдүйг гэрэлтүүлнэ
- English
- Mongolian
НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсэд тэргүүлэн ажилладаг дэлхийн хэмжээний байгууллага бөгөөд бидний Монгол дахь үйл ажиллагааг дэмжин сайн дурын хандив өгөхийг уриалан энэхүү хандивын аяныг эхлүүлж байна.
Та бүхэн дараах санаачилгуудад нэгдэн бидэнтэй хамт эерэг өөрчлөлтийг эхлүүлэх боломжтой.
Мөрөөдөл бэлэглэе аян: Энэхүү санаачилгаар бид таны төрсөн өдөр, ойн баяр зэрэг амьдралын чухал үйл явдлуудаараа НҮБ-ын Хүүхдийн Сангийн үйл ажиллагаанд хувь нэмэрээ оруулахыг уриалж байна. Энгийн бэлэгний оронд найз нөхөд, гэр бүлдээ НҮБ-ын Хүүхдийн Санд хандив өгөхийг уриалахад таны баярт үйл явдал хүүхдүүдийн ирээдүйг бүтээх үнэ цэнэтэй дэмжлэг болж хувирна.
Надад 1 кофе, UNICEF-д 1 кофе аян: Энэхүү санаачилгын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран ажилладаг кофе шопуудаар хандив хүлээн авах дансны дугаарыг QPay кодын хамт байршуулсан бөгөөд та бүхэн бидний үйл ажиллагааг дэмжихийн тулд өөртөө нэг аяга кофе авахдаа дахин нэг аяга кофены үнийг хандивлах юм. Таны бага боловч тогтмол хандив нь хамгийн их хэрэгтэй байгаа хүүхэд, гэр бүлд боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, яаралтай тусламж үзүүлэхэд ихээхэн нэмэр болох болно.
Хүүхдийн сургалтын багцын аян: НҮБ-ын Хүүхдийн Сан нь Shoppy компанитай хамтран хүүхдийн сургалтын багцын хандивыг өрнүүлж байна. Энэхүү аяны хүрээнд цугларсан хөрөнгөөр ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зориулсан сургалтын багцыг бэлтгэж хичээлийн хэрэглэл, дэмжлэг нэн шаардлагатай хүүхдүүдэд түгээнэ.
Монгол улсад хөдөөгийн 3-5 насны 10 хүүхэд тутмын 3 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа ба сүүлийн 5 жилд 80,215 хүүхэд ямар нэгэн байдлаар зудын хор хөнөөлд өртсөн гэсэн судалгаа гарсан. Зуд буюу хахир хүнд өвлийн хор уршиг урт удаан хугацаанд үргэлжилж, өрхийн амжиргаа болон хүүхдүүдийн суралцахуйд нөлөөлж улмаар цаашлаад сэтгэл гутралд ч орох үндэслэл болдог байна.