Гэр бүлд ээлтэй бодлого
Бизнес эрхлэгчдэд зориулсан гарын авлага
- English
- Mongolian
About
Хүүхдийн эрхийн өнцгөөс харж, НҮБ-ын Хүүхдийн Сан нь гэр бүлд ээлтэй бодлогыг ‘ажилчны ажил дээрээ болон гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа тэнцвэртэй зохицуулж, хүүхдийнхээ хөгжил, байдалд ахиц дэвшил гаргах чадварт эерэг нөлөө үзүүлж буй арга хэмжээ болон зохицуулалт’ хэмээн тодорхойлдог.
Гэр бүлд ээлтэй бодлого нь дараах үр ашигтай нөлөөг үзүүлэх боломжтой. Үүнд: хүүхдийн эндэгдэл болон бага жинтэй төрөлтийг бууруулах, хүүхэдтэй зүй бусаар харьцах явдлыг багасгах, эхийн сүүгээр хооллолт болон дархлаажуулалтыг нэмэгдүүлэх, хүүхдийн танин мэдэхүйн хөгжил болон сурлага сайжрах.
Энэхүү гарын авлагад олонтоо дурдсанчлан хүүхдийн амьдралыг сайжруулахад эдгээр бодлогын оруулах хувь нэмрийг ойлгож, хүлээн зөвшөөрөх нь нэн чухал юм.