Аймаг, Нийслэлийн удирдлагууд хүүхдийн төлөө ажиллах АМЛАЛТ өглөө

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨХ ОРОН НУТГИЙН ЗАСАГЛАЛ

НҮБ-ын Хүүхдийн Сан
Provincial workshop
UNICEF Mongolia
21 Арван нэгдүгээр сар 2025

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨХ ОРОН НУТГИЙН ЗАСАГЛАЛ” сэдэвт орон нутгийн хэлэлцүүлгийг 2 өдрийн турш Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангаас 21 аймагт хийсэн хүүхдийн нөхцөл байдал, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх чиг хандлага, үнэлгээний үр дүнгээс танилцууллаа. Мөн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын оролцоотой бодлогын уялдаа болон хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах талаар санал солилцов.

Хэлэлцүүлгийн төгсгөлд хүүхдийн төлөө ил тод, хариуцлагатай, үр дүнд суурилсан үйлчилгээ үзүүлэх хамтын үүрэг хариуцлагыг илтгэж, аймаг тус бүр хүүхдийн эрхийг бүхий л салбарт хангаж, хамгаалж ажиллах, ирэх 2026 онд тухайн орон нутгийн хүүхдийн тэргүүлэх асуудлаар бодит үр дүн гаргаж ажиллах Засаг даргын Амлалтад гарын үсэг зурлаа.