НҮБ-ын Хүүхдийн Cангийн шинэ элч томилогдлоо

12 Гуравдугаар сар 2024
UNICEF Ambassador
UNICEF Mongolia UNICEF Representative to Mongolia, Evariste Kouassi-Komlan is presenting UNICEF shirt to the newly appointed National Ambassador, Ms.Munkhtuya.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн шинэ элч томилогдлоо

            Монголд хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа, хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элчээр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяаг томиллоо.

НҮБ-ын Хүүхдийн Сан Монголд 2016 оноос хойш хувийн хэвшлийнхэнд хүүхэд, гэр бүлд ээлтэй бодлогыг сурталчлан таниулах, бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр сургалт, зөвлөгөө өгч, нягт хамтран ажилласаар ирсэн билээ. Үүний үр дүнд Монголын олон аж ахуйн нэгж, компани дэргэдээ цэцэрлэг байгуулах, аавуудад шинэ төрсөн хүүхдийн цалинтай чөлөө олгох, бага насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдад уян хатан цагаар болон гэрээсээ ажиллах боломж олгох зэргээр гэр бүл, хүүхдэд ээлтэй олон талын бодлого, зарчмуудыг үйл ажиллагаандаа түлхүү тусган ажилладаг болсон.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн шинэ элчийг зарлах үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлсэн үгэндээ “Хувийн хэвшил бол эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бөгөөд хүүхдийн сайн сайханд ихээхэн чухал салбар. Хатагтай Р.Мөнхтуяа манай элч төлөөлөгчөөр томилогдсоноор хүүхдийн төлөөх үйл хэрэгт энэ салбарын олон оролцогч талуудыг нэгтгэж, хүүхдийн сайн сайхны төлөө их зүйлийг хийж бүтээнэ гэж итгэж байгаа” хэмээн онцолсон юм.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Монгол хүүхдүүдийн сайн сайхны  төлөө ажилладаг байгууллагыг төлөөлж элч болж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй хүүхэд багачуудын ирээдүйг улам гэрэлтүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулах болсондоо маш их баяртай байна. Цаашид хүүхдийн сайн сайхны төлөөх үйл хэрэгт хувийн хэвшлийн оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Р.Мөнхтуяа захирлын хувьд Монголын банкны салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай, ХААН Банканд нягтлан бодогчоос Гүйцэтгэх захирал хүртэл тасралтгүй өсөж дэвшин, манлайлж ирсэн үлгэр жишээ удирдагчдын нэг бөгөөд түүний шаргуу хөдөлмөр, амжилтын замнал нь залуу охид, эмэгтэйчүүдэд үлгэр дуурайл болж, урам зориг өгдөг. Мөн ХААН Банкны  Гүйцэтгэх захирлын хувьд тэрбээр Тогтвортой хөгжлийн зорилтуудыг банкныхаа үйл ажиллагааны бүхий л түвшинд уялдуулан, өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлээд буй төдийгүй нийгэмд бодит үр дүнгээ өгсөн олон томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн билээ.

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Ariunzaya Davaa
Communication Specialist
UNICEF Mongolia
Утасны дугаар: +976 99112652

About UNICEF

UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.

Follow UNICEF on Twitter, Instagram, LinkedIn and Facebook