Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол
Хүүхдийн амьдралын эхний жилүүдэд ирээдүйн хөгжлийн үндэс суурь тавигддаг.

- Боломжтой:
- English
- Mongolian
Тулгарч буй сорилтууд
Бага насны хүүхдүүдэд аль болох эртнээс чанартай суралцах боломж олгох нь гол асуудлын нэг. Бага насны 4-5 хүүхдийн нэг нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаагүй байна. Ядуу өрхийн 10 хүүхдийн 7 нь цэцэрлэгт явдаггүй. Хүүхдийн цэцэрлэг эсвэл тэдгээртэй адил үйлчилгээ хангалтгүй хүрэлцээ муутай. Түүнээс гадна багш нарын чадавх, эцэг эхчүүдийн хүүхдийг аль болох бага наснаас эхлэн сургахын үр өгөөжийн талаарх мэдлэг сул хангалтгүй байдаг. Хамгийн гол нь бага насны хүүхдүүд ялангуяа ядуу эмзэг бүлгийн өрхүүдийн хүүхдүүдийг чанартай хүртээмжтэй боловсролын үйлчилгээнд хангалттай хамруулахгүй байгаа нь тус улс ядуурал, хүчирхийлэл, цөхрөнгүй байдлыг зогсоох боломжуудаа алдсаар байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагаа
НҮБ-ын Хүүхдийн сан нь:
- Эрүүл мэнд, хоол тэжээл, хүүхэд хамгаалал, засаглал, өсвөр үе/жендер, ус, ариун цэвэр, эрүүл ахуй, хяналт шинжилгээ, үнэлгээ, хүрээлэн буй орчны асуудлыг бага насны хүүхдийн боловсрол, хөгжлийн асуудалтай уялдуулах үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх,
- Бага насны хүүхдүүдийг гэр хүүхдийн цэцэрлэг, гэр бүлд суурилсан сургалт зэрэг хувилбараар дамжуулан чанартай, хүртээмжтэй боловсролын үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх,
- Заах аргын чанарыг дээшлүүлэх ажлыг эцэг эхчүүдийн мэдлэг, хандлага, арга ажиллагааг өөрчлөх сайжруулахтай хослуулах,
- Бага насны хүүхдийн боловсролын үйлчилгээний төвлөрлийг сааруулах болон нэгдсэн цогц болгоход орон нутгийн чадавхыг дээшлүүлж, үндэсний холбогдох стандартыг шинэчлэхэд хүргэх юм.
Хүрсэн гол үр дүн:
- НҮБ-ын Хүүхдийн сангаас эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, хүүхэд хамгаалал, хүрээлэн буй орчны асуудлыг бага насны хүүхдийн боловсрол, хөгжлийн асуудалтай уялдуулах стратегийг боловсруулсан. Үүний хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй боловсруулсан сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын сургалтын модулийн эрүүл мэндийг үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн. Сургуулийн өмнөх насны хүүхдийн цогц боловсролын сургалтын модулийг боловсруулан шийдвэр гаргагчид, тухайн түвшний сургалтын байгууллагууд, GFAs-н оролцогч талуудад хүргүүлсэн.
- Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчны стандартыг мөрдөх аргачлалыг боловсруулсан нь хамгийн багадаа 300,000 бага насны хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг аюулгүй, эрүүл орчинд авах боломж олгосон.
- НҮБ-ын Хүүхдийн сан сургуулийн өмнөх боловсролын дижитал орчинг үндэсний хэмжээнд бий болгоход олон улсын болон үндэсний мэргэжилтэн, судлаачидтай хамтран ажиллаж ирсэн. Энэ орчинд 65,000 гаруй эцэг эх хүүхдийн хөгжлийн гол асуудлаарх мэдээллийг веб хуудаснаас авч, 120,000 эцэг эх, хүүхэд асрагчид гар утсаар хүлээн авах мэдээллийн үйлчилгээг байнга хүлээн авч байхаар захиалсан байна.