Өсвөр үе
НҮБ-ын Хүүхдийн Cан сургуулийн өмнөх наснаас эхлэн өсвөр үе (амьдралын хоёр дахь арван) хүртэлх хүүхэд бүрийн эерэг, цогц хөгжлийн төлөө ажилладаг.
- Боломжтой:
- English
- Mongolian
Тулгарч буй сорилтууд
Монголын өсвөр үеийнхэнд эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдал, сайн сайхантай холбоотой олон эрсдэл тулгардаг. Тэдний сурдаг сургуулийн орчин хүчирхийллээс бүрэн ангид, хамгаалагдаж чадахгүй байгаагаас бие махбодын хүчирхийлэл, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд өртөж, улмаар өсөх хандлагатай байна. Гэсэн хэдий ч хөрөнгө санхүү хангалтгүй, хүний нөөц хязгаарлагдмал, үйлчилгээний механизм тодорхой бус байдал нь эдгээр эрсдэл анхаарлын гадна орхигдсоор байна.
Иймд өсвөр үеийнхний сайн сайхныг дээшлүүлэхэд салбар хооронд хамтын ажиллагааг өрнүүлж, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх нь нэн тэргүүний хэрэгцээ болсоор байгаа юм.
Өсвөр үеийнхэн тухайлбал 10-14 насны хүүхдүүдийн дунд төрөл бүрийн хэлбэрээр амиа хорлох үйлдлийн хувь 2013 оноос хойш 5 дахин нэмэгдсэн байна. 2017 онд бүртгэгдсэн бэлгийн замын халдварт өвчний нийтлэг тохиолдлын 39 хувийг 15-24 насны залуучууд эзэлж байсан.
НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагаа
НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагаа
НҮБ-ын Хүүхдийн сан дараах үйл ажиллагааны хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран ажилладаг. Үүнд:
- Ялангуяа өсвөр үеийнхэнд зориулсан суралцах үйл явцын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх,
- Үндэсний болон аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнүүдийг өсвөр үеийнхэнд ээлтэй сэтгэцийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлд чадавхжуулах,
- Сургуулийн нийгмийн ажилтан, эмч нарын өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд хандах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх,
- Аюулгүй, эрүүл суралцах орчинг бүрдүүлэх,
- Өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдээлэл, мэдлэг олгохдоо технологийн инновацийг ашиглахад хамтран ажиллаж байна.
Хүрсэн гол үр дүн:
- НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй сургуулиудад байгуулагдсан Хүүхэд хөгжлийн төвүүдийг түшиглэн Засгийн газраас сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагаанд баримтлах бодлогын баримт бичгийг батлан, багш нарт зориулсан аргачлалыг боловсруулсан.
- НҮБ-ын Хүүхдийн сан өсвөр үеийнхний хувь хүний болон нийгмийн хөгжилд тустай чадвар бий болгох үүднээс амьдрах арга ухаан, үе тэнгийнхний сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн.
- НҮБ-ын Хүүхдийн сан залуучуудын эрх мэдэл, оролцоог хангах үүднээс мэдээллийн технологид суурилсан шийдлүүд бүхий “Инновацийн сорилт”-ыг зохион байгуулсан. Энэ хүрээнд өсвөр үеийнхэн болон залуучуудад зориулсан нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар гар утасны тоглоомын аппликайшн боловсруулж байна.
Эх сурвалж
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан, түүний хамтрагч байгууллагуудын өсвөр үеийнхэнтэй холбоотой зарим материал, эх сурвалжууд
Нийтлэл
My family program: A big success in Nalaikh
Adolescents need more mental health services