Товч намтар
Д.Болорчимэг
Өсвөр үе ба ХДХВ/ДОХ-ын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн
- English
- Mongolian
Д.Болорчимэг нь НҮБ-ын Хүүхдийн Санд Өсвөр үе ба ХДХВ/ДОХ-ын асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр 2010 оноос хойш 8 жилийн турш ажиллаж байна. Энэ хугацаанд өсвөр үеийн хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр эрх зүйн орчныг бэхжүүлэх, амьдрах ухаан, сэтгэцийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, ХДХВ/ДОХ-ын асуудлаар үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр ажиллаж ирсэн. Тэрээр нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Эрүүл мэндийн хөгжлийн төв зэрэг төрийн байгууллага болон Азийн Хөгжлийн Банк, Глобал сангийн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай. Д.Болорчимэг нь Япон улсын Нагоягийн Их сургуульд Эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.