НҮБ-ын Хүүхдийн Сан Хятадын ард түмнээс хандивласан хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн авлаа
- English
- Mongolian
Улаанбаатар, 2026 оны 5 дугаар сарын 4 — Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сан онцгой байдлын үед Монголын хүүхэд, гэр бүлүүдэд хүргэх нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийг албан ёсоор хүлээн авлаа. Энэхүү тусламжийг Хятадын ард иргэдээс НҮБ-ын Хүүхдийн Санд хандивласан хандиваар санхүүжүүлсэн юм.
Ойролцоогоор 420,000 ам.долларын өртөг бүхий энэхүү тусламжид эрүүл ахуйн багц, боловсрол болон бага насны хүүхдийн хөгжлийн хэрэгсэл, өвлийн хувцас, ор дэрний хэрэглэл, хөнжил, майхан зэрэг багтаж байна. Эдгээр нь зуд зэрэг онцгой байдлын үед 20 000 хүүхдийг дулаан, эрүүл, аюулгүй байлгаж, суралцах боломжийг нь тасалдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
“Онцгой байдлын үед хүүхдүүд хамгийн эмзэг байдаг. Энэхүү тусламж нь хүүхдүүдийг өвөлжилт хүндрэх үеэр болон уур амьсгалын өөрчлөлтийн аливаа цочролын үед хамгаалах, тэднийг аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ сурах боломжийг нь хадгалахад чухал хувь нэмэр оруулна. Монголын хүүхдүүдэд ийнхүү дэмжлэг үзүүлсэн Хятадын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн тусламжийг худалдан авах, Монголд хүргэхэд дэмжлэг үзүүлсэн Хятад улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сан, Улаан загалмай нийгэмлэгт талархаж байна” хэмээн Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Биате Дастел онцоллоо.
Хятадын хувь хүмүүс, иргэдээс онцгой байдлын үед хүүхүүдийг дэмжих сэтгэлээр Хятад улс дахь НҮБ-ын Хүүхдийн Санд өгсөн хандиваар дээрх хүмүүнлэгийн тусламжийг худалдан авсан юм. Хятадаас Монгол Улсад авчрах тээвэрлэлтийг Хятадын Улаан загалмай нийгэмлэг хариуцан гүйцэтгэж, Монголын нутаг дэвсгэрт хүүхэд, гэр бүлд хүргэх ажлыг Монголын Улаан загалмай нийгэмлэг хариуцан ажиллана.
Энэхүү санаачилга нь эрсдэл өндөртэй, алслагдсан бүс нутгуудад шаардлагатай нөөцийг урьдчилан байршуулснаар бэлэн байдлыг бэхжүүлж, хямрал даамжрахаас өмнө эрсдэлийг бууруулан, хүүхдийн сайн сайхан байдлыг хамгаалахад чиглэж байна.
Мэдээлэл харилцааны багтай холбоо барих
About UNICEF
UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.