Нямсүрэнгийн Батнасан

Ус, aриун цэвэр, эрүүл ахуй хариуцсан ахлах мэргэжилтэн

batnasan
UNICEF Mongolia

Н.Батнасан 2010 оноос НҮБ-ын Хүүхдийн Санд Ус, aриун цэвэр, эрүүл ахуй хариуцсан ахлах мэргэлжилтнээр ажиллаж байна. Өмнө нь, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP)-т төслийн менежерээр 2 жил, Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газарт ус судлал, усны нөөцийн нэгдсэн менежмент, байгаль хамгаалалын чиглэлээр 6 жил ажиллаж байсан.

Тэрээр 1985 онд Одесса хотын Ус цаг, уурын дээд сургуулийг инженер- ус судлаач мэргэжлээр төгсөж ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил эрхэлж, ус судлал, газарзүйн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.