Биате Дастел
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчийн товч намтар
- English
- Mongolian
Биате Дастел нь 2026 оны хоёрдугаар сард Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон. Үүнээс өмнө 2022–2025 онд Джибути дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан.
Биате Дастел нь олон улсын хөгжил ба стратеги төлөвлөлтийн салбарт 23 жилийн турш ажилласан туршлагатай. Тэрээр Лаос улсын Вьентьян болон Бутан улсын Тимпу хотуудад НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар Суурин төлөөлөгчийн албыг хашиж байх хугацаандаа НҮБ-ын Хүүхдийн Сан, Засгийн газар хоорондын Улс орны хөтөлбөрийг боловсруулах ажлыг манлайлан ажиллаж байсан.
Биате Дастел нь анх 2010 оноос НҮБ-ын Хүүхдийн Санд ажиллаж эхэлсэн бөгөөд Косово улсын Приштина хотод Хяналт, үнэлгээний мэргэжилтэн, 2014 онд Бурунди улсын Бужумбура хотод Төлөвлөлт, хяналт үнэлгээний ахлах мэргэжилтнээр тус тус томилогдон ажилласан.
Үүнээс өмнө тэрээр Австри улсын Шинжлэх ухааны академийн Хот ба бүс нутгийн судалгааны хүрээлэн, мөн бизнесийн зөвлөх компанид судлаачаар ажиллаж байсан. Мөн НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (UNIDO)-д зөвлөх, Европын Форум Альпбахт төслийн менежерээр тус тус ажиллаж байсан.
Биате Дастел нь Австри улсын иргэн бөгөөд тус улсын Вена хотын Их сургуулийг Байгалийн ухааны магистрын зэрэгтэй дүүргэсэн. Дараа нь Вена хот дахь Дипломат академи буюу Олон улс судлалын сургууль төгссөн.
Тэрээр англи, франц, герман хэлтэй.