Онцгой нөхцөл байдлын үеийн ерөнхий боловсролын сургуулийн бэлэн байдал
Онцгой нөхцөл байдлын үед ЕБС-ийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хүртээмжтэй, тасалдалгүй зохион байгуулахад бэлэн байдлыг тандан судлахад судалгааны зорилго оршино.
Highlights
Нүүдлийн мал аж ахуйн онцлогтой холбоотойгоор малчид үүрэн холбооны сүлжээ нэвтрээгүй газар байрлах, кабелийн сүлжээ орохгүй байх, сүлжээ муу орох зэрэг асуудлуудтай нийтлэг тулгардаг. Дээрх нөхцөл байдал нь малчдын хүүхдүүд цахим хичээлд хамрагдаж чадахгүй байх, нөгөө талаас багш, ажилчид малчин өрхүүдтэй холбоо барих, суралцагчдын гүйцэтгэлд тасралтгүй дэмжлэг үзүүлэх боломж хязгаарлагдмал байдаг нь манай улсын онцлог болж байна. Иймээс онцгой нөхцөл байдал болж буй үед эсвэл болоод өнгөрсөн хойно нь арга хэмжээ авахаас илүүтэй урьдчилан төлөвлөж, эрсдэлийг бууруулахад боловсролын салбар суралцах хэрэгцээтэйг сүүлийн жилүүдийн нөхцөл байдал харуулж байна. Иймээс бид онцгой нөхцөл байдлын үеийн хичээл, сургалтын үйл ажиллагааны хүртээмж, чанарын асуудлыг тандан судлах шаардлагатай болсон юм.