Tender invitation for construction of 24 hour kindergarten

24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн барилгын зураг төсөл боловсруулах ерөнхий гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад мэргэжлийн байгууллагуудыг тендерийн санал ирүүлэхийг урьж байна.

About

НҮБ-ын Хүүхдийн Сангийн хэрэгжүүлж буй “24 цагийн цэцэрлэгийн үйлчилгээний чанарыг сайжруулах нь” төслийн хүрээнд 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн барилгын зураг төсөл боловсруулах ерөнхий гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад мэргэжлийн байгууллагуудыг тендерийн санал ирүүлэхийг урьж байна.

Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдах 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн барилгын төслийн боловсруулахдаа дараах үндсэн ажлуудыг багтаана. Үүнд:

Ерөнхий шаардлага:                                                                     

  1. Инженер геодези хэмжилзүй
  2. Инженер геологи, хөрсний судалгаа
  3. Ерөнхий төлөвлөгөө, гадна тохижилт, ландшафт
  4. Барилга архитектур
  5. Интерьер дизайн төлөвлөлт
  6. Хаалга цонх
  7. Технологи зохион байгуулалт
  8. Тавилга тоноглол
  9. Хүчит төхөөрөмж
  10. Барилга бүтээц
  11. Халаалт
  12. Агаар сэлгэлт
  13. Цэвэр, бохир ус
  14. Гэрэлтүүлэг
  15. Автоматжуулалт
  16. Холбоо дохиолол
  17. Гадна шугам сүлжээ
  18. Хоол үйлдвэрлэлийн хэсэг

Тендерийн өмнөх танилцуулга-уулзалт  2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн  11:00 цагт  НҮБ-ын Хүүхдийн Сангийн хурлын танхимд эхлэх тул  тул сонирхсон байгууллагууд оролцож болно. Танилцуулга-уулзалтын  зорилго нь тендерийн материалыг чанартай бүрдүүлэх, техникийн шаардлагад дурдсан  үзүүлэлтүүдийн талаарх асуултад тодруулга хийхэд оршино.

Тендерийн материалыг танилцуулга-уулзалтын өмнө авсан байна. Тендерийн дэлгэрэнгүй материалыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас дараах хаягаар авч болно.

 

НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын нэгдсэн байр, НҮБ-ын гудамж-14,

Сүхбаатар дүүрэг, 14201, Улаанбаатар

Утас: 312183, 312185

 

Тендерийн санал ирүүлэх хугацаа 2019 оны 11 дүгээр сарын  сарын 19-ний өдрийн 10:00 цагт  дуусах бөгөөд хугацаа хоцорсон материалыг хүлээж авахгүй.

Саналыг  тендерийн  журмын дагуу бэлтгэн дугтуйнд  хийж нууцлалыг сайтар хангаж (нааж) дараах хаягаар ирүүлнэ. Дугтуйны  гадна талд байгууллагынхаа хаяг, холбоо барих утас зэргийг тодорхой бичнэ.

Тендерийн санал ирүүлэх хаяг:

To:                   UNICEF Mongolia  (НҮБ-ын Хүүхдийн Сан)

ATTN:              Operations Section

Bid No:             LRPS-2019-9153914

Subject:           New kindergarten design package

tender_invitation