Preventive measures of Flu, and Coronavirus

Download high quality A2 posters

UNICEF
КОВИД-19, ханиад, томуугаас сэргийлье
UNICEF
15 September 2020

Шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яам, Боловсрол, Шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ДЭМБ, USAID Mongolia-н санхүүжилтаар дараах зурагт хуудсуудыг бэлдлээ. Чанартайгаар нь татан авч сургууль, цэцэрлэг ажлын байрандаа ашиглаарай.

Хайртай хүмүүсээ хамгаалъя

Гэртээ:

  • Эрт унтах
  • Өглөө оройд сода, давс, сармисны уусмалын аль нэгээр хоолойг зайлах
  • Амны хаалт, гар халдваргүйжүүлэгч, нойтон салфетка цүнхэндээ хийсэн эсэхээ шалгах
  • Хоолой өвдөж, ханиалгаж, халуурвал гэрийнхэндээ болон багшдаа хэлээд хичээлдээ явахгүй байх

Сургуульд явахдаа:

  • Цаг агаарын байдалд тохируулан хувцаслах
  • Амны хаалт зүүх (агаарын бохирдолтой үед хепа шүүлтүүртэй амны хаалт зүүх)
  • Нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх
  • Олон хүнтэй газраар явахгүй байх

Сургуулийн орчинд:

  • Биеийн халуунаа шалгуулах
  • Гадуур хувцастай анги танхимд орохгүй байх
  • Амны хаалт тогтмол зөв зүүх
  • Гараа сайтар савандаж 20-30 секунд угаах
  • Гар угаах боломжгүй үед гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • 1 - 1.5 метрийн зай барих
  • Гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй байх
  • Тагтай аяга таваг хэрэглэх. Ам дамжуулан идэж уухгүй байх
  • Гарын шууны дотор тал руу ханиалгах
  • Хувцас, хичээлийн хэрэгсэл, усны сав, болон бусад эд зүйлсийг хоорондоо сольж хэрэглэхгүй байх, таних тэмдэг тавих
  • Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, ноцолдохгүй байх
A2 poster for COVID-19
UNICEF

Эндээс чанартайгаар татаж авах боломжтой.


Гараа хэзээ угаах вэ?

  • Гаднаас орж ирээд
  • Хоол идэхийн өмнө
  • Бие зассаны дараа
  • Хичээл хийхийн өмнө ба дараа
  • Амны хаалт зүүж, тайлахдаа
  • Тоглосны дараа
  • Амьтанд хүрсний дараа
  • Нусаа нийсний дараа
  • Гар бохирдох бүрд

Бохирдол ихтэй зүйлс.

  • Хаалга
  • Шат
  • Нийтийн тээврийн бариул
  • Цахилгаан шатны товчлуур
  • Зурагтны удирдлага
  • Унтраалга
  • Компьютерийн гар, хулгана
  • Ухаалаг утас
  • Мөнгөн дэвсгэрт
  • Үйлчилгээний газрын сагс, тэрэг
  • Суулгуур гэх мэт

Гараа хэрхэн угаах вэ?

  • Гараа усаар норгож, савандах
  • Гарын алга, ар тал, хурууны салаа, хумсны завсар зэргийг 20-30 секунд сайтар үрэх
  • Усаар сайтар зайлах
  • Цэвэр алчуур, салфеткаар арчих - Тус тусдаа гарын алчууртай байх.
A2 poster for handwashing guide
UNICEF