20 Арван хоёрдугаар сар 2021

Шинэ жилийн баяр, улирлын амралт, КОВИД-19 ба хүүхэд

Энэ жил төрийн болон боловсролын байгууллагуудаас бусад нь тодорхой хэмжээгээр хамт олон, гэр бүлийн хүрээнд шинэ жилээ тэмдэглэж, хөл хөдөлгөөнтэй  байна. Цагаан сарын дараа хүртэл үргэлжлэх сурагчдын улирлын амралтаар гадаад, дотоодод аялах төлөвлөгөөтэй хүмүүс ч нэлээд байна.   Шинэ жилийн баяр, Сар шинийн баяр, сурагчдын улирлын урт амралтын…, Тайвшрах болоогүй, КОВИД-19-ийн өвчлөл, эндэгдлийн тохиолдлын тоо манай улсад сүүлийн хэдэн долоо хоногт буурч байгаа ч, илүү хурдан халдварлах чадвартай омикрон хувилбар  хэдийнээ дэлхийн олон оронд хурдацтай тархаж байгаа нь тайвшрах болоогүйг сануулж байна. Европын зарим орнуудад өвчлөлийн тоо огцом нэмэгдэж, хөл хорио тогтоож, нэмэлт тунгийн дархлаажуулалтаа…, Дархлаажуулалтдаа хамрагдаарай, КОВИД-19-ийн эсрэг вакцины хамралт манай улсад харьцангуй сайн байгаа ч, нэмэлт тунгаа хийлгэж, өөрийгөө болон, гэр бүлээ хамгаалахыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас зөвлөж байна. ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн КОВИД-19-ийн эсрэг вакцинууд нь аюулгүй бөгөөд халдварын улмаас хүндээр өвдөх, нас барахаас хамгаалах өндөр үр дүнтэй болох нь батлагдсан. Ямар ч вакцин…, Өвдсөн бол гэртээ байгаарай, Танд эсвэл гэр бүлийнхний чинь хэн нэгэнд КОВИД-19-ийн шинж тэмдэг илэрсэн бол гадуур явах, айлд зочлох, баярын үдэшлэгт очих, олон хүнтэй аливаа арга хэмжээнд оролцохоос татгалзаарай. Гэртээ байж,  КОВИД-19 эсвэл ханиад, томууг бусад хүмүүст халдаахаас сэргийлээрэй. Мөн харьяаллын өрх, сумын эмнэлэг, 119 тусгай дугаарт хандаж зөвлөгөө аваарай.  , Хүүхдийнхээ аюулгүй байдлыг онцгой анхаараарай, Сурагчдын амралтын үеэр бага насны хүүхдийг ах, эгчид нь харуулж үлдээх, гэрт нь түгжих, улмаар хүүхэд янз бүрийн ахуйн осолд өртөх харамсалтай явдал элбэг гардаг. Та боломжтой бол гэрээсээ ажиллаарай. Гэрээс ажиллах боломжгүй бол хүүхдээ аль болох насанд хүрсэн хүнтэй үлдээхийг хичээгээрэй. НҮБ-ын Хүүхдийн Сангаас сурагчдын амралтаар хүүхдээ…, Шинэ жилийн бэлэгт анхаараарай   , Хүүхдэдээ болон айлын хүүхдэд шинэ жилийн бэлэг өгөх бол  хийжүүлсэн чихэрлэг ундаа, чихэр, шоколад, амттан, чипс зэрэг болон транс тосны өндөр агууламжтай эрүүл бус хүнсийг сонгохоос татгалзаарай. Бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн ба хадгалах хугацаа, гарал үүсэл, хадгалалтын горим алдагдсан эсэх зэргийг сайтар шалгаж үзээрэй. Чихэр ихтэй, хэт…, Аялал төлөвлөсөн бол эрсдэлээ тооцоорой, Омикрон хувилбар дэлхийн олон улс оронд хурдацтай тархаж буй энэ үед гадаад оронд аялах нь эрсдэлтэй. Зорчих газрынхаа өвчлөлийн байдлыг сайн тандаарай. Очих, дайран өнгөрөх улс оронд чинь ПГУ (PCR) шинжилгээ авах талаар ямар дүрэм журам үйлчилж байгааг урьдчилан судлаарай. Нөхцөл байдал дордвол, нислэг цуцлагдах, гадаадад саатах ч эрсдэл гарахыг…, Гэр бүлээрээ олон нийтийн газраар явахдаа анхаарах зүйлс, Битүү орчинд олон хүн цугларсан, агааржуулалт муутай, хүн хооронд 1 метрээс багагүй зай барих боломжгүй газраас зайлсхийх, Олон нийтийн дунд явахдаа амны хаалт зүүх, Гараа тогтмол угаах, угаах боломжгүй үедээ спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч ашиглах, > Гар угаах талаар дэлгэрэнгүй Бохир гараараа нүд, ам, хамартаа хүрэхээс сэргийлэх.…
22 Зургаа дугаар сар 2021

Хүүхдийг бор хоолонд оруулахад юуг анхаарах вэ: Эцэг эхэд зориулсан мини хичээл

Миний хүүхдэд хамгийн тохиромжтой бор хоол юу вэ? Хүүхэд маань идэхгүй байвал яах ёстой вэ? зэрэг асуултад хоол, хүнс тэжээлийн мэргэжилтэд Доктор Пурнима Меноноос хариулт авлаа., Хүүхдийг бор хоолонд оруулахад юуг анхаарах вэ: Эцэг эхэд зориулсан мини хичээлийн текст, Хүүхдийг хооллоно гэдэг нь хоол хүнсийг аманд нь хийх төдий зүйл биш. Энэ нь хүүхдэд хэрхэн хооллохыг заах тухай юм. Хүүхдээ хооллох үед аав, ээж болон хүүхдийн хооронд эерэг харилцаа үүсдэг. Намайг доктор Пурнима Менон гэдэг. Энэ бол миний аав, ээжүүдэд зориулсан хүүхэд бор хоол идэж эхлэх үед юуг анхаарах тухай хичээл юм.  , Хүү, охиноо хэзээ бор хоолонд оруулах вэ? , Хүүхдийг 6 сартайд нь бор хоолонд оруулах нь нэн зохимжтой. Энэ үед хөхний сүү хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахгүй болж эхэлдэг. Түүнчлэн хүүхэд хөгжлийнхөө хувьд бор хоолонд ороход бэлэн болж шинэ хоолыг сонирхож эхэлдэг. Иймээс 6 сар бол яг л тохирсон үе.  , Хамгийн сайн бор хоолонд юу багтаж болох вэ?, Энэ үед хүүхдэд өгөх хоол нь шим тэжээлээр баялаг байх нь хамгийн чухал. Жишээлбэл лууван, хулуу, чихэрлэг төмс гэх мэт өнгө өнгийн хүнсний ногоо болон жимсний нухаш байж болно. Мөн хүүхдэдээ машиндаж нухаш мэт бэлтгэсэн мах өгч болно. Бор хоолонд орж буй хүүхдэд өндөг өгч болно. Та өөрөө идэж байгаа ямар ч хоолыг хүүхдэд тохируулж өгч болно.…, Хүү, охиныхоо идэх бор хоолыг хэрхэн бэлтгэх вэ?, Та хүүхдээ 6 сартайгаас нь бор хоолонд оруулж байгаа бол нухаш болгож өгөх нь хамгийн чухал. Хүүхдийн анхны хоол зөөлөн байх ёстой. Хүүхэд хоолыг төвөггүй залгихаар бэлдэнэ. Таны хүүхэд өсөж томрохын хэрээр та хоолных нь бүтцийг бага багаар өөрчилж болно.  , Хүү, охиныхоо бор хоол идэж эхлэх үеийг хэрхэн эерэг, хөгжилтэй туршлага болгох вэ?, Хүүхэд бор хоолонд эхлэн орох нь таны болон хүүхдийн амьдралын чухал үеүдийн нэг юм. Энэ бол зөвхөн хоолны тухай биш, энэ бол соёлын тухай, хайрын тухай туршлага, дурсамж төдийгүй хүүхэд гэр бүлийнхээ нэг хэсэг байж, тэднээс суралцах тухай юм. Үүнийг аав ээжүүд ойлгож, санаж байвал хүүхдээ бухимдал, бэрхшээлгүй хооллоно. Аав, ээжүүдийн хамгийн…, Хэрвээ хүү, охин тань бор хоол идэх дургүй байвал яах вэ?, Хүүхдүүд байнга л хоолноосоо татгалздаг. Энэ нь тэдний хувьд суралцах үйл явц гэдгийг бид санаж байх хэрэгтэй. Хүүхэд тань шинэ зүйлийг амталж байна. Хүүхдүүд заримдаа нэг амтаас татгалзах нь хэвийн үзэгдэл. Хүүхэд зарим зүйлийг хэд хэдэн удаа амталж байж дуртай болдог гэдгийг шинжлэх ухаан нотолж байна. Тиймээс аав, ээж хүүхдийнхээ нэг удаа…, Хүү, охиноо халбагаар хооллох уу эсвэл өөрөөр нь идүүлэх үү?, Та хүүхдээ халбагаар эсвэл маш цэвэрхэн гараар хооллож болно. Хүүхдээ хооллохын өмнө гараа угаах нь үнэхээр чухал бөгөөд хүүхдийн аяга таваг ч цэвэр байх ёстой. Дахин хэлэхэд, хүүхэд тань шинэ зүйлд суралцаж, хоолыг бас нэг шинэ сонирхолтой зүйл гэж хүлээн авч байгаа тул таны хайраар дүүрэн тэвчээр нэн чухал. Хүүхдээ хооллох үедээ түүнийг…, Бор хоолыг ямар давтамжтай өгөх вэ?, Хүүхэд бор хоол идэж эхлэх үед өдөрт 3-4 удаа хооллоно. Улмаар хүүхдийн нас ахихын хэрээр хооллох давтамж нэмэгдэнэ. Хүүхэд 9 сараас 12 сартай болоход өдөрт 4 удаа бор хоол өгнө. Мөн хоолны хэмжээг нэмэгдүүлнэ. 6 сартай байхад нь өгч байсан хэмжээг 12 сартай болоход нь өгөхөд хангалтгүй. Хүүхэд өсөхийг хэрээр хооллолтын давтамж, хэмжээг…, Бор хоол идэх болсон ч үргэлжлүүлэн хөхөөр хооллох уу?, Таны хүү, охин бор хоол идэх болсон ч үргэлжлүүлэн, заавал хөхөөр хооллоно. Хүүхдийг хоёр нас хүртэл нь, магадгүй түүнээс дээш хугацаагаар хөхөөр хооллох нь ашиг тустай гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Хөхний сүүнд агуулагдах шим тэжээл нь хүүхдийн үндсэн хоол тэжээл болдог. Харин хүүхдийн бие бялдрын өсөлт, тархины хөгжилд зайлшгүй шаардлагатай бусад…
18 Зургаа дугаар сар 2021

Хүүхдэдээ урьдчилан сэргийлэх тарилга буюу вакцин хийлгэх талаар: Эцэг эхэд зориулсан мини хичээл

Хүүхдийнхээ анхны вакциныг хийлгэх нь олон эцэг эхчүүдэд ихээхэн түгшүүр төрүүлдэг боловч үүнийг өөртөө болон нялх хүүхдэд стрессгүй болгох аргууд байдаг. Хүүхдийн вакцины ач холбогдол, эцэг эхчүүдийн хамгийн их асуудаг асуултанд хариулт авах талаар хүүхдийн сувилагч, ээж Доктор Шеннон Макдоналдтай ярилцлаа., Хүүхдэдээ урьдчилан сэргийлэх тарилга буюу вакцин хийлгэх талаар: Эцэг эхэд зориулсан мини хичээл видеоний текст, Би өөрөө ээж хүний хувьд хүүхдэдээ вакцин хийлгэх нь аав, ээжүүдийн санааг зовоодог асуудлын нэг гэдгийг сайн мэднэ. Хүү, охиноо яаж зүүгээр хатгуулах билээ, өвтгөхгүй юм сан, яах билээ гэж бид түгшиж сандардаг. Гэтэл үүнийг эергээр даван туулах олон аргууд байдаг. Намайг Шэнон Макдональд гэдэг. Би аав, ээжүүдэд зориулсан хүүхдийн дархлаажуулалтын…, Та хүүхдээ вакцины үед хэрхэн тайван байлгах вэ?, Би сувилагч хийж байсан туршлагаасаа харахад аав ээж нар өөрсдөө түгшиж сандрах нь хүүхдийнхээ тайван байдлыг алдагдуулж нөхцөл байдлыг хүндрүүлдэг. Юуны түрүүнд ээж, аав  та өөрөө гүнзгий амьсгалж тайван байх хэрэгтэй.   Аав, ээж нь тайван байвал хүүхэд ч бас тайван байна.   Урьдчилан сэргийлэх тарилгын үед хүүхдэд өвдөлтийг аль болох бага…, Яагаад аав, ээж нар вакцинд хамруулахад итгэлтэй  байх ёстой вэ?  , Аав, ээж нар дархлаажуулалтын талаар олон таагүй зүйл сонссон байдаг. Магадгүй тэд интернэтээс, найз нөхдөөсөө таагүй мэдээлэл авдаг байх. Дархлаажуулалт нь хүүхдэд аюулгүй, халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг олон судалгаа, баримт нотолж байгаа тул ээж, аав нар энэ талаар санаа зовох хэрэггүй гэдгийг би итгэлтэй  хэлмээр…, Вакцин хэрхэн үйлчилдэг вэ?, Вакцин нь хүний биеийн дархлааг идэвхжүүлж халдварт өвчний үүсгэгч хүний биед орж ирэх тохиолдолд болзошгүй өвчлөлөөс хамгаалдаг. Халдварт өвчний үүсгэгчийн хэд дахин сулруулсан хувилбарыг хүний биед тарьснаар тухайн хүний дархлааны тогтолцоо бэхжиж ирээдүйд халдварлах өвчин үүсгэгч вирус, бактерийг эсэргүүцэх чадвартай болно. Хүүхдийг халдварт…, Хүүхдийг яагаад бага насанд нь вакцинд хамруулж дархлаажуулдаг вэ?, Бага насны хүүхэд өвчинд илүү өртөмтгий байдаг тул вакциныг тусгай товлолын дагуу аль болох эрт хийдэг. Вакциныг товлосон хугацаанд хийснээр хүүхдийн биед дархлаа үүсэж өвчлөлөөс сэргийлнэ. Хүүхдийг вакцинд хамруулахгүй байх нь өвчлөх магадлалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ халдвар авсан тохиолдолд хүүхэд хүндрэх нөхцөл болдог.    , Вакцин хэр найдвартай вэ?, Дархлаажуулалтын товлолд багтсан вакцинуудыг сайтар шинжлэн судалж хүн амд хэрэглэх аюулгүй байдлыг тооцож хангахын зэрэгцээ тарилгын үйлчлэлийг тандах нарийн журам, тогтолцоотой байдаг. Вакцины орц найрлагыг шинжлэн судалж хүүхдийн биед аливаа сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг шалгаж тогтоосон байдаг. Вакцины орц нь бидний эргэн тойронд байдаг төдийгүй…, Вакцины нийтлэг гаж нөлөө юу вэ?, Хүүхдэд вакцин хийлгэснээс үүсэх гаж нөлөө нь маш бага байдаг ба хүүхэд вакцин хийлгэсний дараа үргэлжлүүлэн цэцэрлэг, сургуульдаа явах боломжтой. Тухайлбал  бага зэргийн халуурах, тариулсан хэсэг газар улайх, хөндүүрлэх гэх зэрэг байж болно. Эдгээрийг эрүүл мэндийн ажилтны зөвлөгөөний дагуу гэрийн нөхцөлд зохицуулах, аргалах боломжтой. Эдгээр…, Вакциныг яагаад товлосон хугацаанд хийдэг вэ?, Вакциныг хүүхдэд хэзээ хийх вэ, хүүхэд хэзээ ямар үед өвчинд илүү өртөмтгий байх вэ гэдгийг эрдэмтэд сайтар судалсан байдаг тул тарилга болон дархлаажуулалтыг товлолын дагуу хийдэг. Зарим улс оронд элбэг тохиолддог халдваруудаас сэргийлэхийн тулд бага насны хүүхдэд тухайн орны орчин нөхцөлд нийцсэн товлолын дагуу урьдчилан сэргийлэх тарилгад…
18 Зургаа дугаар сар 2021

Бяцхан хүү, охиныхоо сэтгэцийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах вэ?

Хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийн талаар хэзээнээс санаа тавих хэрэгтэй вэ? Хэрхэн гэр бүлийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг эерэгээр дэмжих вэ? Сэтгэл судлаач, хүүхэд хөгжлийн мэргэжилтэн доктор Лиза Дамоуртой ярилцаж дараах асуултуудад хариу авлаа., Хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах вэ? Эцэг эхэд зориулсан мини хичээл видеоний текст, Аав, ээжүүд шинэ хүнтэй болох нь маш хариуцлагатай том ажил төдийгүй энэ үед тэд олон төрлийн сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Энэ үед аав ээж та баярлан хөөрч, бас сэтгэлээр унаж,  тэвдэж, ядарч сандрах нь олонтаа. Гэхдээ та санаа зовж сандрах хэрэггүй, энэ бол хэвийн, байх л зүйл.   Намайг доктор Лиза Демур гэдэг. Энэ бол миний аав, ээжүүдэд зориулсан…, Аав, ээж болсноор сэтгэл санааны ямар өөрчлөлтүүдийг мэдэрч болох вэ?, Аав, ээж болсноор таны амьдралын олон зүйл өөрчлөгдөнө.  Магадгүй таны өдөр тутмын амьдралын бүх зүйл өөрчлөгдөнө. Хүмүүс аливаа шинэ нөхцөл байдалд дасан зохицохын тулд стрессдэж хямардгийг  бид сайн мэднэ. Хүүхэдтэй болох нь таны хувьд цоо шинэ нөхцөл байдал юм. Тиймээс та стрессдэж хямарч болно. Ямар нэгэн муу зүйл болсондоо биш л дээ.  Энэ бол…, Хүү, охиныхоо сэтгэцийн эрүүл мэндийг хэзээнээс хамгаалж эхлэх вэ?, Шинэ хүн мэндэлсэн тэр цагаас та түүний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалж эхэлнэ.  Хүүхэд ээж, ааваараа хайрлуулж, тэднээс аюулгүй байдлыг мэдэрч, суралцдаг. Та хүүхэдтэйгээ халуун дотно  харилцаж, тэднийг хамгаалж, таагүй үед нь тайтгаруулж, хорвоо  ертөнцийг таньж мэдэхэд нь тусалснаар насан туршийнх нь сэтгэцийн эрүүл мэндийн сайн сайхан эх…, Стресс бухимдал нь хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөнд хэрхэн нөлөөлдөг вэ?, Хүүхдийн хэрэгцээг үл хайхарч  орхигдуулах үед тэд тавгүйрхэн бухимдаж, стрессийн хариу үйлдэл нь идэвхжиж эхэлдэг. Энэ үед аав, ээжүүд хүүхдээ тайвшруулах үүрэгтэй. Стрессийн хариу үйлдэл намжиж бүх зүйл хэвийн болоход хүүхэд хүрээлэн буй орчныг аюулгүй, итгэж болох найдвартай гэдгийг ойлгодог.  Гэхдээ  зарим хүүхдийн тухайд өөр байж болно. Тэд…, Хэрвээ би өөрөө хайрлуулж өсөөгүй бол хүүхдээ хэрхэн хайрлах вэ?, Аав, ээж болно гэдэг нь амар зүйл биш. Үүнд хүн бүр суралцах хэрэгтэй болдог. Хэрвээ бид хичээвэл энэхүү хариуцлагатай  үүргийг  маш сайн биелүүлж чадна. Шинэхэн  аав, ээжүүд  олон зүйлийг анхаарч суралцах хэрэгтэй  болно. Таны хүүхдэдээ өгч чадах, бас та өөрөө хүүхэд байхдаа хүсэж, хүлээж байсан бүхнээ хүүхдэдээ зориулаарай. Та  бяцхан  хүү,…, Гэр бүлдээ сэтгэцийн эрүүл мэндийн таатай орчныг хэрхэн бүрдүүлэх вэ?, Олон жилийн судалгааны үр дүнд хүүхдэд хоёр зүйл хамгийн чухал, хэрэгтэй гэдгийг тодорхойлжээ.  Хүүхэд гэр бүлийн гишүүдээс   халуун дотно, урьдчилан таамаглаж болох  харилцааг хүсдэг. Хүүхэд аав ээжээсээ юу хүсэн хүлээхээ мэддэг байх нь чухал. Хүүхэдтэй тодорхой бүтэцтэй, ойлгомжтой байдлаар харилцаарай. Харилцааны халуун дотно уур амьсгал…, Уурлах, гуниглах зэрэг сэтгэл хөдлөлөө хүүхдэдээ харуулж болох уу?, Та хүүхдийнхээ анхны багш нь тул хүү, охин тань  сэтгэл хөдлөлийн талаарх бүхий л зүйлийг танаас суралцана. Хэрвээ та ямар нэгэн мэдрэмж тэр дундаа сэтгэл эмзэглүүлсэн мэдрэмжээ илэрхийлэх бол илэн далангүй боловч хүүхдэдээ айдас түгшүүр төрүүлэхгүйгээр хэрхэн зөв илэрхийлэх тухай бодох хэрэгтэй.  Ийм үед  та цэвэр агаарт алхах, бусдаас тусламж…, Сэтгэл санаа тавгүй үедээ юу хийх ёстой вэ?, Сэтгэл санааны таагүй байдал, стресс бухимдлыг  даван туулах зарим аргуудаас хуваалцъя. Хэрвээ таны сэтгэл санаа тавгүй байгаа бол  тодорхой аргуудыг хэрэглэх нь зүйтэй. Олон арга бий.  Юуны түрүүнд  та  дотно хүмүүсээсээ дэмжлэг авч болно. Хүн бүрт өөрийг нь дэмждэг, сонсдог дотно хүн буюу хамт олон хэрэгтэй байдаг.  Сэтгэл санааны таагүй байдал…
16 Зургаа дугаар сар 2021

Хүүхдийн харилцан яриа: Эцэг эхэд зориулсан мини хичээл

Хүүхдийн харилцан яриа: Эцэг эхэд зориулсан мини хичээл видеоний текст, Сайн байна уу. Намайг Доктор Марина Калашникова гэдэг. Энэ бол хүүхэдтэйгээ хэрхэн ярих тухай ээж, аавд зориулсан мини хичээл. Би хүүхэд хэрхэн хэлд ордог тухай судалгаа хийдэг хүн., Хүүхдийн харилцан яриа гэж юу вэ?, Хүүхэдтэйгээ ярина гэдэг зүгээр хэлээ зажилж, эрхэлж ярьж байгаа хэрэг биш. Хүүхэдтэйгээ ярихын гол утга учир нь бид эд зүйлсийг хэрхэн нэрлэж байгаад оршдог. Аав, ээж хүүхэдтэйгээ ярихдаа энгийн үг хэллэгийг ашигладаг. Ингэхдээ илүү хялбар болгохын тулд олон дахин давтаж, илүү удаан ярьдаг. Бид бас хүүхэдтэйгээ харилцахдаа нүүрний хөдөлгөөнийг…, Хүүхдийн харилцан яриа яагаад чухал вэ?, Ээж, аавууд хүүхэдтэйгээ байнга ярих хэрэгтэй. Хүний яриаг сонсох нь хүүхдийн өөрийнх нь хэл яриа хөгжихөд тустай. Нярай хүүхэд эргэн тойрондоо байнга олон төрлийн дуу чимээг сонсож байдаг. Гэхдээ хэн нэгэн өөртэй нь ярьж эхлэхэд хүүхэд анхаарлаа төвлөрүүлээд, чих тавин сонсох хэрэгтэйг мэддэг. Үүнд хоёр шалтгаан бий. Нэгт ээж аавын хүүхэдтэйгээ…, Хэзээ хүүхэдтэйгээ харилцан ярьж эхлэх вэ?, Бид хүүхэд харахаараа өөрийн эрхгүй өөрөөр ярьж эхэлдэг. Гэхдээ хүн бүр хүүхэдтэй ярьж чаддаггүй. Аав ээж нар аль болох эрт хүүхэдтэйгээ ярьж сурах хэрэгтэй. Тэгээд ямар байдлаар хүүхэдтэйгээ яривал хүүхдэд таатай болохыг мэдэх нь зөв. Өдөр тутам хамт хийдэг зүйлийнхээ үеэр хүүхэдтэйгээ ярих нь хамгийн тохиромжтой. Жигээ нь хүүхдээ усанд оруулах,…
15 Зургаа дугаар сар 2021

Тоглоомоор дамжуулан хүүхдийн тархийг хөгжүүлэх нь: Эцэг эхэд зориулсан мини хичээл

Хүүхэд өсгөнө гэдэг шинжлэх ухаан гэхээсээ илүү урлаг юм. Хүүхдийн тархины хөгжлийг ээж, аавууд хэрхэн дэмжих талаар Харвардын Их Сургуулийн доктор Джек Шонкофф зөвлөж байна., Тоглоомоор дамжуулан хүүхдийн тархийг хөгжүүлэх нь: Эцэг эхэд зориулсан мини хичээл видеоны текст, Намайг Джек Шонкофф гэдэг. Хүүхэдтэйгээ харилцах хамгийн шилдэг арга бол хамт тоглох гэдгийг та мэдэх үү? Хүүхдийн тархийг хөгжүүлнэ гэхээр их сүртэй сонсогдож байж магадгүй. Гэхдээ та битгий айгаарай. Хүүхэд өсгөнө гэдэг шинжлэх ухаан гэхээсээ илүү урлаг юм. Намайг доктор Джек Шонкофф гэдэг. Энэ бол тоглоомоор дамжуулан хүүхдийн тархийг хөгжүүлэх…, 1. Хүүхдийн тархины хөгжилд хүүхдийн эрт үеийн хөгжил ямар нөлөөтэй вэ?, Хүүхдийн бүр бага насанд нь тохиолдсон үйл явдал, харилцаж байгаа дотно хүмүүс хүүхдийн тархины хөгжлийг бүрэлдүүлдэг гэж хэлж болно.  Эрт үеийн хөгжил нь тухайн хүүхдийн сурах чадвар, зан авир, бие бялдар болон оюуны хөгжилд нь ул мөрөө үлдээдэг. Иймд эрт үеийн хөгжил их чухал үе юм., 2. Хүүхдийнхээ тархийг хөгжүүлэхийн тулд эцэг эх юу хийж болох вэ? , Аав ээжүүд хүүхдийнхээ тархийг хөгжүүлэхийн тулд дараах аргыг хэрэглэж болно. Энэ нь хүүхдээ таньж мэдэх, хүүхдийн өгч буй дохиог ойлгож мэдэх буюу "өгөх, авах" харилцаанд орохыг хэлнэ. , 3. Өгөх, авах харилцаа гэдэг нь юу вэ? , Өгөх, авах харилцааны нэг сайн тал нь ээж, аавууд хүүхэдтэйгээ харилцан үйлдэл хийхэд оршино. Хүүхэд шулганах, инээх, ямар нэгэн үйлдэл хийх тоолонд нь та хариу үйлдэл үзүүлнэ. Жишээ нь хүүхэд нэг дуу авиа гаргахад та яг тэр дуу авиаг нь өөдөөс нь давтаж болно. Хүүхэд нэг тийшээ гараараа заахад та тэр зүг рүү хараад дараа нь өөр лүүгээ гараараа…, 4. Өгөх, авах харилцаа нь тогтоом тоглохтой ямар холбоотой вэ?, Бага насны хүүхэд тоглож байхдаа хамгийн их юм сурдаг. Тоглож байхдаа хүүхэд шинэ зүйлийг олж нээж, сурч мэддэг. Нэг үйлдэл хийхэд хариуд нь өөр зүйл болдгийг тоглоомоор дамжуулан хүүхэд ойлгож авдаг. Тоглоом тоглох нь дэлхий ертөнцтэй танилцах боломж юм. Тиймээс тоглоом тоглох эрүүл, аюулгүй орчин хүүхдэд бүрдүүлж өгөх хэрэгтэй. Аав ээжүүд…, 5. Хэрхэн аав ээжүүд тоглоомоор дамжуулан "Өгөх, авах" харилцааг хүүхэдтэйгээ хийж болох вэ?? , "Өгөх, авах" харилцаа нь их амархан, хөнгөн, хөгжилтэй гэж ойлгох хэрэгтэй. Хүүхдээ хооллож, хувцсыг нь сольж, эсвэл усанд оруулж байхдаа тоглоом тоглож болно. Энэ бүх боломжийг ашиглан тоглоом тоглож, аав, ээж, хүүхэд бие биеэсээ харилцан суралцах хэрэгтэй. Хамгийн энгийнээр тайлбарлавал зүгээр хүүхэд рүүгээ инээмсэглэх биш, үргэлжлүүлэн тоглож…, 6. Аав, ээжүүд хүүхдийнхээ тархины хөгжлийг дэмжихийн тулд ямар тоглоом тоглож болох вэ?, Хүүхдийг нярай байхад нь харах, сонсох мэдрэмжээр нь дамжуулан харилцдаг. Хүүхдийнхээ нүд рүү харж, харилцан холбоо үүсгэж, хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагыг мэдэрдэг байх хэрэгтэй.  Зарим нэг тоглоомын жишээнээс хэлж өгье. Хүмүүс үүнийг тоглоом гэж бодохгүй байж магад. Гэхдээ эдгээр нь тоглоом юм.  Нүүрээ даавуугаар ороож нуугдаж тоглох. "Миний хүү…
04 Зургаа дугаар сар 2021

Хөгжим хүүхдийн тархинд хэрхэн нөлөөлдөг вэ: Эцэг эхэд зориулсан мини хичээл

Хөгжим нь таны хүүхдийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдийн бүх талын хөгжлийг хөгжим дэмжиж өгдөг. Бид хөгжмийн мэргэжилтэн Доктор Ибрахим Балтагиас хөгжим хүүхдийн тархины хөгжилд хэрхэн нөлөөлсөн, бүүвэйн дуу хаанаас гаралтай зэргийг асуулаа., Хөгжим хүүхдийн тархинд хэрхэн нөлөөлдөг вэ: Эцэг эхэд зориулсан мини хичээл видеоний текст, Бүүвэйн дуу нь хүүхдийг тайвшруулдаг гэж та мэдэх үү? Учир нь бүүвэйн дуу нь хүүхдийн зүрхний цохилтыг удаашруулдаг. Хөгжим бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг. Таны хүүхэд хангалттай хөгжим сонсож байна уу? Намайг Доктор Ибрахим Балтаги гэдэг. Энэ бол "Хөгжим хүүхдийн тархинд хэрхэн нөлөөлдөг" тухай ээж, аавуудад зориулсан мини-хичээл., Эхийн хэвлийд байгаа урагт хөгжим хэрхэн нөлөөлдөг вэ?, Хэвлийд байгаа хүүхдийн тархины хөгжилд хөгжим сайнаар нөлөөлдөг гэдэг нь хэдийн нотлогдсон. Жирэмсэн үедээ хөгжим сонсох нь эхийг тайвшруулж, сэтгэл санааг нь сэргээхээс гадна ургийн хөгжилд сайнаар нөлөөлдөг.  16 - 18 долоо хоногтойгоосоо эхлэн хүүхэд анх удаа дуу чимээ сонсож эхэлдэг. 24 долоо хоногтойгоос эхлэн хүүхдийн чих эрчимтэй хөгжиж…, Жирэмсэн эх ямар хөгжим сонсвол зүйтэй вэ?, Жирэмсний сүүлийн гурван сараас эхлэн хүүхэд эхийнхээ сонсож буй хөгжмийг сонсдог болно. Сонгодог хөгжим, бүүвэйн дуу, зөөлөн аялгуут хөгжим нь сайхан мэдрэмж төрүүлдэг. , Хөгжим хүүхдийн тархины хөгжилд ямар үүрэгтэй вэ?, Хүүхдийн бүх талын хөгжлийг хөгжим дэмжиж өгдөг. Мөн сургуульд ороход шаардлагатай хэл яриа, унших чадварыг хөгжүүлдэг. Хөгжмийн зэмсгээр тоглох нь тоо бодох чадварыг нь сайжруулаад зогсохгүй сурлагад нь сайнаар нөлөөлдөг., Хөгжмийн тусламжтайгаар хүүхдээ хэрхэн тайвшруулж унтуулах вэ?, Хөгжим хүний сэтгэлийг хөдөлгөдөг тул хүүхдийг тайвшруулаад зогсохгүй хамгийн шилдэг арга болдог. Мөн хүүхдийг унтуулахад тус болно. Хөгжим нь зөөлөн, таатай, тайван аязтай байх тусам хүүхдийн нойрыг хүргэдэг.  Танил дуу хөгжим нь хүүхдэд хувьд хөгжмийн эмчилгээ болж өгдөг. Удаан зөөлөн давтамжтай хөгжим нь зүрхний цохилтыг удаашруулдаг тул хүүхэд…, Бүүвэйн дуу хаанаас үүссэн бэ?, Англи хэл дээрх бүүвэйн дуу буюу люлабай гэдэг үг нь ээжүүд болон асрагч нарын хэлдэг байсан "лала" болон "лулу" гэдэг авианаас үүссэн гэж ярьдаг. "Бай" гэдэг нь сайхан нойрсоорой гэсэн утгатай. Бүүвэйн дуу нь хүүхдийг тайвшруулж унтуулах үүрэгтэй. Бүх орны соёлд бүүвэйн дуу байдаг. Бүүвэйн дууг бүх хэл дээр дуулдаг. Хамгийн алдартай болон танил…, Бага насны хүүхдэд ямар хөгжмийн зэмсэг тохирох вэ?, Та хүүхэдтэйгээ хамтран хөгжим зохиох үнэ төлбөргүй олон арга байдаг. Хүний биед байдаг хөгжмийн зэмсэг бол бидний хоолой юм. Мөн бидний ашиглаж болох өөр зэмсгүүд бий. Жишээ нь алгаа таших, хөлөө товших, эсвэл гуя дээрээ цохиж болно. Мөн гэртээ байгаа олон арга хэрэгслийг ашиглаж болно. Жишээ нь та хүүхэдтэйгээ модон халбагаар төмөр сав нүдэж…, Хөгжим таны хүүхдийг нийгэмшихэд тус болох уу?, Хөгжим сонсох, эсвэл бусадтай нийлж хөгжим тоглох нь эргэн тойрны хүмүүстэй холбоо үүсгэн нийгэмших мэдрэмжийг хүүхдэд төрүүлдэг. Бага насны хүүхэд хөгжимтэй нөхөрлөснөөр өөрийгөө илэрхийлж, сэтгэл хөдлөлөө бусадтай хуваалцаж сурдаг. Хичнээн бага балчир байсан ч хүүхэд, биеэрээ найган тонгочиж, гараа хөдөлгөн хөгжимд хариу үйлдэл үзүүлдэг. Тэд бүр…
02 Зургаа дугаар сар 2021

Шинэхэн эцэг эхэд зориулсан 6 зөвлөгөө: Эцэг эхэд зориулсан мини хичээл

Анхныхаа хүүхдийг өлгийдөн авсан ээж аавуудад маш их мэдэхгүй зүйлс гарч ирдэг. Эцэг, эхчүүдийн хүүхдийнхээ талаар асуудаг хамгийн түгээмэл асуултуудад профессор Френк Оберклайд хариулж байна., Шинэхэн эцэг эхэд зориулсан 6 зөвлөгөө: Эцэг эхэд зориулсан мини хичээл видеоний текст, Хүүхдийн ой санамж 2-3 долоо хоногтойгоос нь эхлэн хөгждөг гэдгийг та мэдэх үү? 2-3 долоо хоногтой хүүхэд таны үнэрийг таньж эхэлнэ. Эцэг эхчүүдийн хүүхдийнхээ талаар асуудаг түгээмэл асуултад би хариулж байна. Намайг профессор Фрэнк Оберклайд гэдэг. Энэ бол миний аав, ээжүүдэд зориулсан мини-хичээл., Хүүхдүүд яагаад эрт унтдаг вэ?, Хүн шөнө унтаад, өдөр сэрүүн байдаг гэдгийг хүүхэд мэддэггүй. Иймд тэд 3-4 цаг унтаад, дундуур нь хооллох гэж сэрээд, буцаад унтаад өгдөг. Иймд тэд 3-4 цаг унтаад, дундуур нь хооллох гэж сэрээд буцаад унтаад өгдөг. Хүүхдийн тархи хөгжихийн хэрээр сониуч болж унтах нь багасдаг. Тэд орчинтойгоо танилцана. Ээж, аав нь тэдэнтэй ярилцана, ном уншиж…, Хүүхдийн тархи эхийн хэвлийд байхдаа хөгждөг үү?, Өнөөдрийн хүртэл сонгодог хөгжим сонсох нь хүүхдийг илүү ухаантай болгодог гэж итгэдэг байсан. Гэвч сонгодог хөгжим байсан хүүхэд илүү ухаантай болдог гэдэг нь батлагдаагүй. Гэхдээ бас муу нөлөө ч байхгүй. Хэрэв эх нь хөгжим сонсож тайвширдаг бол тухайн мэдрэмж хүүхдэд дамжиж хүүхэд бас тайван амгалан болно. Иймд ухаантай болохгүй ч хөгжим хүүхдэд…, Хоол тэжээл тархины хөгжилд хэрхэн нөлөөтэй вэ?, Хүүхэд шаардлагатай шим тэжээлээ эхийн сүүнээс авдаг. Иймд эхийн сүүгээр хооллох нь тун чухал.  Зарим орнуудад хоол хүнсний аюулгүй байдал, чанар, төрөл зүйл муудсан нь хүүхдийн оюуны болон бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлдөг. , Хүүхдийг яагаад тэврэх хэрэгтэй вэ?, Нярай хүүхэд гэлтгүй амьтны үр төлд хэн нэгний хүрэх мэдрэмж их чухал гэж эрдэмтэд нотолсон байдаг. Бид "имж эх асаргаа" гэж хүртэл ярьдаг шүү дээ.Энэ нь нярай хүүхдийг эхийнх нь биеэн дээр тавихыг хэлдэг. Ингэхэд эх, хүүхэд хоёр хоёулаа тайвширдаг. Иймд хэн нэгний хүрэх мэдрэмж олон ач холбогдолтой., Та хүүхэдтэйгээ хэрхэн их харьцах хэрэгтэй вэ?, Хүүхэд их сониуч байдаг. Тэд орчин тойрноо мэдэхийг хүсдэг. Тэдний хувьд бүх юм шинэ содон байдаг. Тиймээс эцэг эхчүүд орчинтойгоо танилцахад нь саад болж болохгүй. Харин аав ээж нь аюулгүй байдалд нь санаа тавих хэрэгтэй.  Хүүхдийг хэт их хязгаарлах шаардлагагүй. Хүүхдэд дуу дуулж, ном уншиж өгч, цуг зугаалж мод, амьтан, машин, байшин зэргийг…, Хэлд ороход нь хэрхэн туслах вэ?, Хүүхэд хэлд орохдоо "баба, гого" гэх мэт энгийн үг хэлж эхэлдэг. Аав, ээж яриаг нь дуурайж, цуг ярьж дэмжиж өгөх хэрэгтэй. Хүүхэд нэг юмыг дагах дуртай байдаг. Иймд нэг дууг нь давтаж дуулах, нэг номыг нь олон удаа уншиж өгвөл хүүхэд хэл яриаг ойлгож эхэлдэг. Залуу ээж, аавууд байнга хүүхэдтэйгээ ярьж, хүүхдэдээ дуу дуулж өгдөг байх хэрэгтэй. …
30 Дөрөвдүгээр сар 2021

КОВИД-19: Эцэг эхчүүд юу мэдэх ёстой вэ?

< НҮБ-ын Хүүхдийн Сангийн КОВИД-19 хуудас руу буцах   КОВИД-19-ийн цар тахал нь дэлхий дахинд тархаж, дэлхийн өнцөг булан бүрд буй хүүхдүүд, тэдний гэр бүлийн амьдралд маш хүчтэй нөлөө үзүүлсээр байна. КОВИД-19-ийн халдвар тархах тусам түүнтэй зэрэгцэн худал ташаа мэдээлэл тархаж, ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох хандлагыг улам дэврээсээр…, КОВИД-19 гэж юу вэ?, Коронавируст халдвар 2019 (КОВИД-19)-ийн товчилсон үг  “КО” гэдэг нь корона, “ВИ”  нь вирус, ‘Д’ нь  diease буюу англиар өвчин гэсэн үгийн нийлэмж бөгөөд БНХАУ-ын Ухань хотод анх тогтоогдсон коронавирусийн шинэ омгийн улмаас үүссэн халдварт өвчин юм.  , Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага КОВИД-19-ийг цар тахал гэж тодорхойлсон нь ямар утгатай вэ?, КОВИД-19-ийг цар тахлын шинж чанартай гэж тодорхойлсон бөгөөд энэ нь уг вирус үхлийн аюултай гэсэн үг биш юм. Харин энэ өвчний дэлхий дахины газарзүйн бүсийн тархалтыг хүлээн зөвшөөрсөн утгатай үг юм.  , КОВИД-19-ийн илрэх шинж тэмдэг ямар байх вэ?, КОВИД-19-ийн үед гарах шинжүүд нь томуу, томуу төст өвчин, ханиад, бусад өвчний шинж тэмдгүүдтэй адил төстэй байдаг тул КОВИД-19-ийн халдвар туссан тохиолдлыг батлахын тулд шинжилгээ хийх шаардлагатай. Шинж тэмдэг нь вирусийн халдвар авснаас хойш 2-14 хоногийн дараа илрэх бөгөөд хөнгөнөөс дунд, хүнд, хэлбэрээр явагддаг. Гэхдээ халдвар авсан зарим…, КОВИД-19-ийн вирус хэрхэн халдварладаг вэ?, Вирус нь халдвар авсан хүний ​​амьсгал, агаар дусал (ханиалгах, найтаах, ярих, дуулах үед үүсдэг) ​​нь ойролцоох хүмүүсийн ам, хамар, нүд рүү орох замаар ихэвчлэн халдварладаг. Хүмүүс вирусээр бохирлогдсон гадаргууд хүрсний дараа ам, хамар, нүдэндээ гараа хүргэж, халдвар авдаг. КОВИД-19-ийн вирус нь гадаргуу дээр хэдэн цагаас хэдэн өдрийн турш…, КОВИД-19-ийн вакцин байдаг уу?, Аюулгүй, үр дүнтэй вакцин бүтээхэд тодорхой хэмжээний хугацаа шаарддаг. Гэвч шинжлэх ухааны ололтод тулгуурлан өмнө нь байгаагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсний үр дүнд эрдэмтэд КОВИД-19-ийн эсрэг вакциныг богино хугацаанд гаргаж чадсан бөгөөд үүний дараах нотолгоонд суурилсан, хатуу зохицуулалтын стандартыг  мөрдөн ажиллаж байна.  , Хүүхдэд КОВИД-19-ийн вакцин хийлгэх боломжтой юу?, Хүүхдийн дархлааны тогтолцоо нь тэдний наснаас хамааран насанд хүрэгчдийнхээс ялгаатай болно. КОВИД-19-ийн вакцины анхны туршилтад хүүхдүүд хамрагдаагүй тул уг вакцин тэдний хувьд аюулгүй эсэх талаар судалгаа хийж байна. Судалгаанд суурилсан мэдээлэл нэмэгдэхийн хэрээр бид зөвлөмжийг цаг тухайд нь шинэчлэн гаргах болно. Энэ үед КОВИД-19 тархахаас…, КОВИД-19-ийг үүсгэдэг вирусийн хувилбарууд байдаг тухай сонслоо. Энэ юу гэсэн үг вэ?, Цаг хугацаа өнгөрөхөд вирус мутацид орох нь хэвийн үзэгдэл юм. КОВИД-19-ийг үүсгэдэг коронавирусийн шинэ хувилбарууд илүү хурдацтай тархах, хүнд өвчлөл үүсгэх, вакцины үр дүнд нөлөөлөх эсэхэд мэргэжилтнүүд байнга хяналт тавьж, судалгаа хийж байна. Вирусийн зарим шинэ омог илүү хурдан халдварлах чадвартай гэж үзэж байгаа боловч илүү хүндээр…, КОВИД-19-ийн шинэ хувилбар нь хүүхдэд илүү аюултай юу?, Дэлхийн дахины судлаач мэргэжилтнүүд вирусийн хувилбаруудын хүүхдэд үзүүлэх нөлөөллийг сайтар илрүүлэхийн тулд байнгын хяналт тавин судалгаа хийн ажиллаж байна. Их Британид анх тогтоогдсон зарим хувилбар нь хүмүүст, тэр дундаа хүүхдэд илүү халдварлах чадвартайг тогтоожээ. Дэлхийн хэд хэдэн оронд тархсан вирусийн шинэ хувилбарууд халдвар авсан…, “Удаан үргэлжлэх КОВИД” гэж юу вэ? Хүүхдүүд үүнд өртөх үү?  , КОВИД-19-ийн халдвар авч эдгэрснээс хойш зарим хүмүүст хэдэн долоо хоног, хэдэн сарын турш үргэлжилдэг шинж тэмдгийг КОВИД-ын дараах “урт хугацааны эмгэг” гэж тодорхойлдог нэр томьёо юм. КОВИД-19-ийн цочмог халдварын шинж тэмдэг бага илэрсэн, архаг өвчин эмгэггүй хүүхэд, залуучуудад илүү ажиглагдаж байна. КОВИД-ын дараах “урт хугацааны эмгэг”-тэй…, Өөрийгөө болон бусдыг КОВИД-19-өөс хэрхэн хамгаалж чадах вэ?, Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд та болон танай гэр бүлийн гишүүдийн дагаж мөрдвөл зохих зарим урьдчилан сэргийлэх зөвлөмжийг энд оруулав. Үүнд: Гараа савантай усаар угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчээр байнга халдваргүйжүүлэх хэрэгтэй. (Уншаарай: КОВИД-19-өөс хамгаалахын тулд гар угаах талаар мэдэх ёстой бүх зааварчилгаа…, КОВИД-19 хүүхдэд нөлөөлдөг үү?, Энэ бол шинэ вирус бөгөөд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж байгааг эрдэмтэд судалсаар байна. Ахмад настай эсвэл суурь өвчтэй хүмүүс илүү хүнд өвдөх магадлалтай боловч аль ч насны хүмүүс халдвар авч, вирус дамжуулах боломжтой гэдгийг бид бүгд мэдэж байх ёстой. Хүүхэд, өсвөр насныханд тохиолдож буй ховор боловч ноцтой эрсдэл бүхий “Олон…, Хэрэв миний хүүхдэд КОВИД-19 халдварын шинж тэмдэг илэрвэл юу хийх вэ?, Эмнэлэгт хандах шаардлагатай, гэхдээ ханиалгах, халуурах зэрэг КОВИД-19-ийн шинж тэмдэг нь элбэг тохиолддог ханиад, томуутай адилхан гэдгийг санаарай. Гарын болон амьсгалын замын эрүүл ахуйн заавар, дэглэмийг мөрдөж, гараа тогтмол угааж хүүхдээ бусад вирус, бактерийн гаралтай өвчин эмгэгээс хамгаалаарай. Ханиад, томуу гэх мэт амьсгалын замын бусад…, Аялах тохиолдолд гэр бүлээрээ урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ?, Аялал хийхээр төлөвлөж буй хэн бүхэн аялах нь зүйтэй эсэх талаар орон нутгийн болон Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэр, удирдамжийг дагаж мөрдөх хэрэгтэй. Аялахаар төлөвлөж буй хүмүүс зорчих газрынхаа хорио цээрийн шаардлага, шалган нэвтрүүлэх хязгаарлалт, болон бусад холбогдох зөвлөгөө, мэдээллийг урьдчилан шалгах хэрэгтэй. Аяллын үеэр…, Жирэмсэн эмэгтэйчүүд хэвлий дэх хүүхдэдээ коронавирус дамжуулдаг уу?, Одоогоор жирэмсэн эхээс урагт вирус дамждаг эсэх, цаашид хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар хангалттай баримт байхгүй, уг асуудлыг нарийвчлан судалж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд вирусийн халдвараас өөрийгөө хамгаалахын тулд зохих урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн мөрдөж, халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй зэрэг шинж тэмдэг илэрвэл…, Коронавируст халдвартай эх хүүхдээ хөхөөр хооллоход аюулгүй юу?, Халдвар тархсан болон эрсдэлтэй бүсэд байгаа эхчүүдэд халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй байх зэрэг шинж тэмдэг илэрвэл аль болох эрт эмнэлгийн тусламж авч, эрүүл мэндийн байгууллагын зааврыг дагаж мөрдөх нь зүйтэй. Амьсгалын замын болон бусад вирус эхийн сүүгээр дамждаггүй зэргийг харгалзан үзэж эхийн зүгээс шаардлагатай бүх урьдчилан…, Коронавирусийн халдварын улмаас ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох зэрэгт санаа зовж байна уу. Асуудлын талаар ярилцах хамгийн сайн арга юу вэ?, Хэрэв та коронавируст халдварт өртсөн бол санаа зоволтгүй. Гэхдээ хэт айх, цочирдох нь таны дархлааг бууруулан бусдын зүгээс ялгаварлах, гутаан доромжлох нөхцөл байдлыг улам бүр дордуулдаг. Тухайлбал: дэлхийн өнцөг булан бүрд хувь хүмүүс, ялангуяа Ази гаралтай хүмүүс хэл амаар доромжлуулах, тэр байтугай бие махбодын хүчирхийлэлд өртөж байна гэсэн…, Цахим орчинд коронавирусийн талаар маш их мэдээлэл байдаг. Би юу хийх вэ?, Коронавирусийн талаар хэн нэгэн санаанаасаа зохиосон болон худал ташаа олон тооны мэдээлэл цахим орчинд тархсан байна. НҮБ-ын Хүүхдийн Сангаас КОВИД-19-ийн талаар нэмэлт мэдээлэл, зааварчилгаа авах боломжтой портал сайт нээсэн. Түүнчлэн үндэсний болон орон нутгийн байгууллагуудын гаргасан сургууль, боловсролын байгууллага, аялал жуулчлалын үеийн…