24 Нэгдүгээр сар 2022

Бүх хүнийг тэгш хамрахад чиглэсэн бодлого боловсруулахад хяналт үнэлгээний үүрэг

Бодлогын энэ товч мэдээлэл нь, тэгш байдлын бодлого боловсруулалтыг дэмжихийн тулд нотолгоо бий болгох зорилгоор хамралт болон тэгш байдлыг хязгаарладаг хүчин зүйлийн хяналт үнэлгээний (Х\Ү ) практикийн ач холбогдол, үндэслэлийг гаргаж байна. Тэгш байдлын концепцийг , хүүхэд, өсвөр үеийнхний эрх тэгш байдлыг хуулийн асуудал гэж үзэн, олон улсын болон Монголын хуулийн аль алинд шууд ил бус, гэхдээ гол үндсэн байр суурь болгож тусгасан байдаг. Гэвч, одоогийн хяналт үнэлгээний практик бол хүн амын бүх бүлгийг огт хамраагүй төдийгүй, тэгш байдалд учирч буй бэрхшээлийг тойрч байна. Хяналт үнэлгээг засгийн газар, байгууллагуудын хяналт үнэлгээний ердийн тогтолцоонд суулгаснаар шийдэгдэх боломжтой энэхүү асуудал нь хүүхэд, өсвөр үеийнхний эрхийг хэрэгжүүлэх хэрэгт түвэг учруулж байна.
08 Арван нэгдүгээр сар 2021

Хүүхдийн Эрхийн Тухай Конвенц: текст

Хүүхдийн Эрхийн Тухай Конвенц, 1990 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүчин төгөлдөр болсон*, Удиртгал., Энэхүү Конвенцид оролцогч улсууд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан зарчмуудын дагуу нийгмийн бүх гишүүдийн угаас заяасан нэр төр, тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь дэлхий дахинд эрх чөлөө, шударга ёс, энх тайвныг хангах үндэс болно гэж үзэж; Нэгдсэн Үндэстний ард түмэн дүрэмдээ хүний үндсэн эрх, хувь хүний нэр төр, үнэ…, I хэсэг., 1 дүгээр зүйл Энэхүү Конвенцийн зорилгод тухайн хүүхдэд хэрэглэх хуулийн дагуу тэрээр 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ. 2-р зүйл 1. Оролцогч улсууд хүүхдийн, түүний эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс,…, II хэсэг., 42-р зүйл Оролцогч улсууд үр нөлөөтэй, зохистой арга хэрэгслээр Конвенцийн зарчим, заалтуудыг насанд хүрэгчид болон хүүхдүүдэд таниулан сурталчлах үүрэг хүлээнэ. 43-р зүйл 1. Энэхүү Конвенцийн дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд гарсан ахиц дэвшлийг хэлэлцэх зорилгоор Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн хороог байгуулах бөгөөд энэ Хороо нь дор…, III ХЭСЭГ, 46-р зүйл Энэхүү Конвенц бүх улс гарын үсэг зурахад нээлттэй байна. 47-р зүйл Энэхүү Конвенцийг соёрхон батална. Соёрхон батласан батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна. 48-р зүйл Энэхүү Конвенцид бүх улс нэгдэн орж болно. Ийнхүү нэгдэн орсон тухай батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний…
03 Арван нэгдүгээр сар 2021

Хүүхдийн Эрхийн Тухай Конвенц: Хялбаршуулсан хувилбар

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухайн конвенц нь дэлхийн улс орнууд хүүхдийнхээ эрхийг сахин хамгаалахаа амласан чухал хэлэлцээр юм.  Хүүхдийн эрхийн тухайн конвенцод хүүхэд гэж хэнийг хэлэх, тэд ямар эрх эдлэх, тэдгээр эрхийг хэрэгжүүлэхэд төр ямар үүрэгтэйг тайлбарласан байдаг. Хүүхдийн бүх эрх хоорондоо салшгүй холбоотой, бүгд…, Хүүхдийн Эрхийн Тухай Конвенц: Хялбаршуулсан хувилбар,   1. Хүүхэд гэж хэн бэ? 18 хүртэлх насны бүх хүнийг хүүхэд гэнэ. 2. Ялгаварлан гадуурхахгүй байх. Хүүхэд бүр энэ конвенцод заасан эрхүүдийг эдэлнэ. Хүүхэд бүр хэн болох, хаана амьдардаг, эцэг эх, асран хамгаалагч нь хэн болох, ямар ажил хийдэг, ямар хэлээр ярьдаг, ямар шашин шүтдэг, эрэгтэй эмэгтэй, соёл, хөрөнгө чинээ, хөгжлийн бэрхшээлтэй…
02 Арван нэгдүгээр сар 2021

Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлэхэд хүүхдийн тэтгэмжийн бодлого

Өнөөдөр дэлхийн өмнөд хагаст бодлого боловсруулагчид гэр бүлд ээлтэй бодлогуудын давуу тал болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарч болох хүндрэл, бэрхшээлүүдийг шийдвэрлэхийг оролдсоор байна. Эцэг эхэд цалинтай амралт олгох, хүүхэд хөхүүлэх завсарлага олгох, хүүхэд асрах үйлчилгээний чанар сайн байх, хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох нь хүүхдийн амьдралыг сайнаар эхлүүлэх, улмаар эрүүл мэнд, боловсрол болон нийгмийн бусад сайн сайхан байдалд нөлөөлдөг гэдэг нь олон баримт судалгаагаар нотлогдсон.1 Гэвч Улс орнуудын Сангийн яамд эдгээр бодлогуудын цаашдын тогтвортой байдал болон эдийн засгийн өсөлтийн тэргүүлэх чиглэлүүдэд нөлөөлөх нөлөөлөлд санаа зовдог нь үнэн. Энэхүү судалгааны хураангуйд гэр бүлийг санхүүгийн эх үүсвэр, бусад шаардлагатай нөөц, эх үүсвэрээр дэмжихээс гадна өргөн хүрээнд хөгжлийн үр дүн авчрах салбар хоорондын хамтын ажиллагааг бий болгосон нийгмийн хамгааллын цогц тогтолцооны тухай бизнес кэйс/ жишээ баримт гаргаж ирэхийг зорьсон билээ. Энэ судалгааны хураангуйд “хүүхдийн тэтгэмж”-ийг засгийн газраас (эсвэл бусад байгууллагаас) ядуурал, эмзэг байдлыг бууруулах, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах зорилгоор хүүхэдтэй гэр бүлүүдэд олгож буй бэлэн мөнгө гэж тодорхойлсон. Хүүхдийн мөнгөн тэтгэмж болон түүнтэй адилтгах тусламж хүүхдийн хоол тэжээл, боловсрол, эрүүл мэнд, ариун цэвэр болон зан үйл хүмүүжлийн үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой. Хангалттай хэмжээний хүүхдийн тэтгэмж, гэр бүлд ээлтэй бусад бодлогуудын хамтаар эрүүл, аз жаргалтай, боловсролтой хүүхдүүд өсгөн хүмүүжүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчдад ихээхэн нэмэртэй юм. Эдгээр дэмжлэг, үйл ажиллагаанууд нь хүүхдийн танин мэдэхүйг хөгжиж эхлэх бага насны хөгжилд төдийгүй 21-р зууны мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх бүтээмж өндөртэй ажиллах хүчнийг бий болгоход томоохон дэмжлэг болдог. Бодлогын шийдвэр гаргагчид өнөөдөр улсын хөгжил, ирээдүйн эдийн засгийн өсөлтийн төлөө чухал сонголт хийх цаг үетэй нүүр тулж байна. Ирэх арван жилүүдэд амжилттай хөгжиж буй улс орнууд гэр бүлд ээлтэй бодлогод оруулсан хөрөнгө оруулалт нь нийгмийн хүртээмжтэй хөгжил, эдийн засгийн тэгш өсөлт бий болгоход хувь нэмэр оруулсныг олж харах болно. Энэхүү баримт бичигт хоёр үндсэн санааг гаргасан болно. Нэгдүгээрт, хүүхдийн тэтгэмжийг нийгмийн хамгааллын тогтолцоонд нэгтгэх, ингэхдээ гэр бүл, бизнес, эдийн засгийн өнцгөөс харах. Хүүхдийн тэтгэмж нь тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход тустай бөгөөд энэ нь цаашлаад хүүхэд, гэр бүл, нийгэм, улс оронд үр өгөөжөө өгч байдаг. Нийгмийн хамгааллын олон талт тогтолцоонд хүүхдийн тэтгэмж нэгтгэгдсэнээр Тогтвортой хөгжлийн зорилтуудын (ТХЗ) 14-т нь хүрэхэд тус нэмэртэй. Хоёрдугаарт, хүүхдийн тэтгэмжийн бодлого нь нийгмийн хамгааллын олон талт системийн нэг чухал хэсэг болох юм. Учир нь хүүхдийн тэтгэмж нь ганц салбарын тусдаа хэрэгждэг бодлого биш бөгөөд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, хүүхэд, гэр бүлийн хамгаалал, усан хангамж, эрүүл ахуй гэх мэт олон салбарын бодлого, үйл ажиллагаатай уялдаа холбоотой, нэгдсэн байдлаар хэрэгждэг бодлого юм. Энэ бодлого нь гэр бүлийн сайн сайхныг сайжруулах хөгжлийн динамикийг хөгжүүлж, хувийн хэвшлийн болон улсын эдийн засгийг батжуулах нөхцөлийг бүрдүүлдэг.