18 Зургаа дугаар сар 2021

Хүүхдэдээ урьдчилан сэргийлэх тарилга буюу вакцин хийлгэх талаар: Эцэг эхэд зориулсан мини хичээл

Хүүхдийнхээ анхны вакциныг хийлгэх нь олон эцэг эхчүүдэд ихээхэн түгшүүр төрүүлдэг боловч үүнийг өөртөө болон нялх хүүхдэд стрессгүй болгох аргууд байдаг. Хүүхдийн вакцины ач холбогдол, эцэг эхчүүдийн хамгийн их асуудаг асуултанд хариулт авах талаар хүүхдийн сувилагч, ээж Доктор Шеннон Макдоналдтай ярилцлаа., Хүүхдэдээ урьдчилан сэргийлэх тарилга буюу вакцин хийлгэх талаар: Эцэг эхэд зориулсан мини хичээл видеоний текст, Би өөрөө ээж хүний хувьд хүүхдэдээ вакцин хийлгэх нь аав, ээжүүдийн санааг зовоодог асуудлын нэг гэдгийг сайн мэднэ. Хүү, охиноо яаж зүүгээр хатгуулах билээ, өвтгөхгүй юм сан, яах билээ гэж бид түгшиж сандардаг. Гэтэл үүнийг эергээр даван туулах олон аргууд байдаг. Намайг Шэнон Макдональд гэдэг. Би аав, ээжүүдэд зориулсан хүүхдийн дархлаажуулалтын…, Та хүүхдээ вакцины үед хэрхэн тайван байлгах вэ?, Би сувилагч хийж байсан туршлагаасаа харахад аав ээж нар өөрсдөө түгшиж сандрах нь хүүхдийнхээ тайван байдлыг алдагдуулж нөхцөл байдлыг хүндрүүлдэг. Юуны түрүүнд ээж, аав  та өөрөө гүнзгий амьсгалж тайван байх хэрэгтэй.   Аав, ээж нь тайван байвал хүүхэд ч бас тайван байна.   Урьдчилан сэргийлэх тарилгын үед хүүхдэд өвдөлтийг аль болох бага…, Яагаад аав, ээж нар вакцинд хамруулахад итгэлтэй  байх ёстой вэ?  , Аав, ээж нар дархлаажуулалтын талаар олон таагүй зүйл сонссон байдаг. Магадгүй тэд интернэтээс, найз нөхдөөсөө таагүй мэдээлэл авдаг байх. Дархлаажуулалт нь хүүхдэд аюулгүй, халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг олон судалгаа, баримт нотолж байгаа тул ээж, аав нар энэ талаар санаа зовох хэрэггүй гэдгийг би итгэлтэй  хэлмээр…, Вакцин хэрхэн үйлчилдэг вэ?, Вакцин нь хүний биеийн дархлааг идэвхжүүлж халдварт өвчний үүсгэгч хүний биед орж ирэх тохиолдолд болзошгүй өвчлөлөөс хамгаалдаг. Халдварт өвчний үүсгэгчийн хэд дахин сулруулсан хувилбарыг хүний биед тарьснаар тухайн хүний дархлааны тогтолцоо бэхжиж ирээдүйд халдварлах өвчин үүсгэгч вирус, бактерийг эсэргүүцэх чадвартай болно. Хүүхдийг халдварт…, Хүүхдийг яагаад бага насанд нь вакцинд хамруулж дархлаажуулдаг вэ?, Бага насны хүүхэд өвчинд илүү өртөмтгий байдаг тул вакциныг тусгай товлолын дагуу аль болох эрт хийдэг. Вакциныг товлосон хугацаанд хийснээр хүүхдийн биед дархлаа үүсэж өвчлөлөөс сэргийлнэ. Хүүхдийг вакцинд хамруулахгүй байх нь өвчлөх магадлалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ халдвар авсан тохиолдолд хүүхэд хүндрэх нөхцөл болдог.    , Вакцин хэр найдвартай вэ?, Дархлаажуулалтын товлолд багтсан вакцинуудыг сайтар шинжлэн судалж хүн амд хэрэглэх аюулгүй байдлыг тооцож хангахын зэрэгцээ тарилгын үйлчлэлийг тандах нарийн журам, тогтолцоотой байдаг. Вакцины орц найрлагыг шинжлэн судалж хүүхдийн биед аливаа сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг шалгаж тогтоосон байдаг. Вакцины орц нь бидний эргэн тойронд байдаг төдийгүй…, Вакцины нийтлэг гаж нөлөө юу вэ?, Хүүхдэд вакцин хийлгэснээс үүсэх гаж нөлөө нь маш бага байдаг ба хүүхэд вакцин хийлгэсний дараа үргэлжлүүлэн цэцэрлэг, сургуульдаа явах боломжтой. Тухайлбал  бага зэргийн халуурах, тариулсан хэсэг газар улайх, хөндүүрлэх гэх зэрэг байж болно. Эдгээрийг эрүүл мэндийн ажилтны зөвлөгөөний дагуу гэрийн нөхцөлд зохицуулах, аргалах боломжтой. Эдгээр…, Вакциныг яагаад товлосон хугацаанд хийдэг вэ?, Вакциныг хүүхдэд хэзээ хийх вэ, хүүхэд хэзээ ямар үед өвчинд илүү өртөмтгий байх вэ гэдгийг эрдэмтэд сайтар судалсан байдаг тул тарилга болон дархлаажуулалтыг товлолын дагуу хийдэг. Зарим улс оронд элбэг тохиолддог халдваруудаас сэргийлэхийн тулд бага насны хүүхдэд тухайн орны орчин нөхцөлд нийцсэн товлолын дагуу урьдчилан сэргийлэх тарилгад…
30 Дөрөвдүгээр сар 2021

КОВИД-19: Эцэг эхчүүд юу мэдэх ёстой вэ?

  КОВИД-19-ийн цар тахал нь дэлхий дахинд тархаж, дэлхийн өнцөг булан бүрд буй хүүхдүүд, тэдний гэр бүлийн амьдралд маш хүчтэй нөлөө үзүүлсээр байна. КОВИД-19-ийн халдвар тархах тусам түүнтэй зэрэгцэн худал ташаа мэдээлэл тархаж, ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох хандлагыг улам дэврээсээр байна. НҮБ-ын Хүүхдийн Сан эрүүл мэндийн…, КОВИД-19 гэж юу вэ?, Коронавируст халдвар 2019 (КОВИД-19)-ийн товчилсон үг  “КО” гэдэг нь корона, “ВИ”  нь вирус, ‘Д’ нь  diease буюу англиар өвчин гэсэн үгийн нийлэмж бөгөөд БНХАУ-ын Ухань хотод анх тогтоогдсон коронавирусийн шинэ омгийн улмаас үүссэн халдварт өвчин юм.  , Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага КОВИД-19-ийг цар тахал гэж тодорхойлсон нь ямар утгатай вэ?, КОВИД-19-ийг цар тахлын шинж чанартай гэж тодорхойлсон бөгөөд энэ нь уг вирус үхлийн аюултай гэсэн үг биш юм. Харин энэ өвчний дэлхий дахины газарзүйн бүсийн тархалтыг хүлээн зөвшөөрсөн утгатай үг юм.  , КОВИД-19-ийн илрэх шинж тэмдэг ямар байх вэ?, КОВИД-19-ийн үед гарах шинжүүд нь томуу, томуу төст өвчин, ханиад, бусад өвчний шинж тэмдгүүдтэй адил төстэй байдаг тул КОВИД-19-ийн халдвар туссан тохиолдлыг батлахын тулд шинжилгээ хийх шаардлагатай. Шинж тэмдэг нь вирусийн халдвар авснаас хойш 2-14 хоногийн дараа илрэх бөгөөд хөнгөнөөс дунд, хүнд, хэлбэрээр явагддаг. Гэхдээ халдвар авсан зарим…, КОВИД-19-ийн вирус хэрхэн халдварладаг вэ?, Вирус нь халдвар авсан хүний ​​амьсгал, агаар дусал (ханиалгах, найтаах, ярих, дуулах үед үүсдэг) ​​нь ойролцоох хүмүүсийн ам, хамар, нүд рүү орох замаар ихэвчлэн халдварладаг. Хүмүүс вирусээр бохирлогдсон гадаргууд хүрсний дараа ам, хамар, нүдэндээ гараа хүргэж, халдвар авдаг. КОВИД-19-ийн вирус нь гадаргуу дээр хэдэн цагаас хэдэн өдрийн турш…, КОВИД-19-ийн вакцин байдаг уу?, Аюулгүй, үр дүнтэй вакцин бүтээхэд тодорхой хэмжээний хугацаа шаарддаг. Гэвч шинжлэх ухааны ололтод тулгуурлан өмнө нь байгаагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсний үр дүнд эрдэмтэд КОВИД-19-ийн эсрэг вакциныг богино хугацаанд гаргаж чадсан бөгөөд үүний дараах нотолгоонд суурилсан, хатуу зохицуулалтын стандартыг  мөрдөн ажиллаж байна.  , Хүүхдэд КОВИД-19-ийн вакцин хийлгэх боломжтой юу?, Хүүхдийн дархлааны тогтолцоо нь тэдний наснаас хамааран насанд хүрэгчдийнхээс ялгаатай болно. КОВИД-19-ийн вакцины анхны туршилтад хүүхдүүд хамрагдаагүй тул уг вакцин тэдний хувьд аюулгүй эсэх талаар судалгаа хийж байна. Судалгаанд суурилсан мэдээлэл нэмэгдэхийн хэрээр бид зөвлөмжийг цаг тухайд нь шинэчлэн гаргах болно. Энэ үед КОВИД-19 тархахаас…, КОВИД-19-ийг үүсгэдэг вирусийн хувилбарууд байдаг тухай сонслоо. Энэ юу гэсэн үг вэ?, Цаг хугацаа өнгөрөхөд вирус мутацид орох нь хэвийн үзэгдэл юм. КОВИД-19-ийг үүсгэдэг коронавирусийн шинэ хувилбарууд илүү хурдацтай тархах, хүнд өвчлөл үүсгэх, вакцины үр дүнд нөлөөлөх эсэхэд мэргэжилтнүүд байнга хяналт тавьж, судалгаа хийж байна. Вирусийн зарим шинэ омог илүү хурдан халдварлах чадвартай гэж үзэж байгаа боловч илүү хүндээр…, КОВИД-19-ийн шинэ хувилбар нь хүүхдэд илүү аюултай юу?, Дэлхийн дахины судлаач мэргэжилтнүүд вирусийн хувилбаруудын хүүхдэд үзүүлэх нөлөөллийг сайтар илрүүлэхийн тулд байнгын хяналт тавин судалгаа хийн ажиллаж байна. Их Британид анх тогтоогдсон зарим хувилбар нь хүмүүст, тэр дундаа хүүхдэд илүү халдварлах чадвартайг тогтоожээ. Дэлхийн хэд хэдэн оронд тархсан вирусийн шинэ хувилбарууд халдвар авсан…, “Удаан үргэлжлэх КОВИД” гэж юу вэ? Хүүхдүүд үүнд өртөх үү?  , КОВИД-19-ийн халдвар авч эдгэрснээс хойш зарим хүмүүст хэдэн долоо хоног, хэдэн сарын турш үргэлжилдэг шинж тэмдгийг КОВИД-ын дараах “урт хугацааны эмгэг” гэж тодорхойлдог нэр томьёо юм. КОВИД-19-ийн цочмог халдварын шинж тэмдэг бага илэрсэн, архаг өвчин эмгэггүй хүүхэд, залуучуудад илүү ажиглагдаж байна. КОВИД-ын дараах “урт хугацааны эмгэг”-тэй…, Өөрийгөө болон бусдыг КОВИД-19-өөс хэрхэн хамгаалж чадах вэ?, Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд та болон танай гэр бүлийн гишүүдийн дагаж мөрдвөл зохих зарим урьдчилан сэргийлэх зөвлөмжийг энд оруулав. Үүнд: Гараа савантай усаар угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчээр байнга халдваргүйжүүлэх хэрэгтэй. (Уншаарай: КОВИД-19-өөс хамгаалахын тулд гар угаах талаар мэдэх ёстой бүх зааварчилгаа…, КОВИД-19 хүүхдэд нөлөөлдөг үү?, Энэ бол шинэ вирус бөгөөд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж байгааг эрдэмтэд судалсаар байна. Ахмад настай эсвэл суурь өвчтэй хүмүүс илүү хүнд өвдөх магадлалтай боловч аль ч насны хүмүүс халдвар авч, вирус дамжуулах боломжтой гэдгийг бид бүгд мэдэж байх ёстой. Хүүхэд, өсвөр насныханд тохиолдож буй ховор боловч ноцтой эрсдэл бүхий “Олон…, Хэрэв миний хүүхдэд КОВИД-19 халдварын шинж тэмдэг илэрвэл юу хийх вэ?, Эмнэлэгт хандах шаардлагатай, гэхдээ ханиалгах, халуурах зэрэг КОВИД-19-ийн шинж тэмдэг нь элбэг тохиолддог ханиад, томуутай адилхан гэдгийг санаарай. Гарын болон амьсгалын замын эрүүл ахуйн заавар, дэглэмийг мөрдөж, гараа тогтмол угааж хүүхдээ бусад вирус, бактерийн гаралтай өвчин эмгэгээс хамгаалаарай. Ханиад, томуу гэх мэт амьсгалын замын бусад…, Аялах тохиолдолд гэр бүлээрээ урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ?, Аялал хийхээр төлөвлөж буй хэн бүхэн аялах нь зүйтэй эсэх талаар орон нутгийн болон Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэр, удирдамжийг дагаж мөрдөх хэрэгтэй. Аялахаар төлөвлөж буй хүмүүс зорчих газрынхаа хорио цээрийн шаардлага, шалган нэвтрүүлэх хязгаарлалт, болон бусад холбогдох зөвлөгөө, мэдээллийг урьдчилан шалгах хэрэгтэй. Аяллын үеэр…, Жирэмсэн эмэгтэйчүүд хэвлий дэх хүүхдэдээ коронавирус дамжуулдаг уу?, Одоогоор жирэмсэн эхээс урагт вирус дамждаг эсэх, цаашид хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар хангалттай баримт байхгүй, уг асуудлыг нарийвчлан судалж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд вирусийн халдвараас өөрийгөө хамгаалахын тулд зохих урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн мөрдөж, халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй зэрэг шинж тэмдэг илэрвэл…, Коронавируст халдвартай эх хүүхдээ хөхөөр хооллоход аюулгүй юу?, Халдвар тархсан болон эрсдэлтэй бүсэд байгаа эхчүүдэд халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй байх зэрэг шинж тэмдэг илэрвэл аль болох эрт эмнэлгийн тусламж авч, эрүүл мэндийн байгууллагын зааврыг дагаж мөрдөх нь зүйтэй. Амьсгалын замын болон бусад вирус эхийн сүүгээр дамждаггүй зэргийг харгалзан үзэж эхийн зүгээс шаардлагатай бүх урьдчилан…, Коронавирусийн халдварын улмаас ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох зэрэгт санаа зовж байна уу. Асуудлын талаар ярилцах хамгийн сайн арга юу вэ?, Хэрэв та коронавируст халдварт өртсөн бол санаа зоволтгүй. Гэхдээ хэт айх, цочирдох нь таны дархлааг бууруулан бусдын зүгээс ялгаварлах, гутаан доромжлох нөхцөл байдлыг улам бүр дордуулдаг. Тухайлбал: дэлхийн өнцөг булан бүрд хувь хүмүүс, ялангуяа Ази гаралтай хүмүүс хэл амаар доромжлуулах, тэр байтугай бие махбодын хүчирхийлэлд өртөж байна гэсэн…, Цахим орчинд коронавирусийн талаар маш их мэдээлэл байдаг. Би юу хийх вэ?, Коронавирусийн талаар хэн нэгэн санаанаасаа зохиосон болон худал ташаа олон тооны мэдээлэл цахим орчинд тархсан байна. НҮБ-ын Хүүхдийн Сангаас КОВИД-19-ийн талаар нэмэлт мэдээлэл, зааварчилгаа авах боломжтой портал сайт нээсэн. Түүнчлэн үндэсний болон орон нутгийн байгууллагуудын гаргасан сургууль, боловсролын байгууллага, аялал жуулчлалын үеийн…