Дэлхийн хүүхдийн аж байдал 2021 тайлан

Миний бодолд: Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг анхаарч, хамгаалж, дэмжих нь

On My Mind: Promoting, protecting and caring for children’s mental health.
UNICEF/UN0214046/Davaa

Хураангуй

КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал нь хүүхэд залуусын  сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд илүүтэй анхаарал хандуулахыг сануулж байна. Гэхдээ асар том мөсөн уулын зөвхөн орой нь харагдаж байдгийн адилаар бидний олон жилийн турш үл хайхарч ирсэн сэтгэцийн эрүүл мэнд хэмээх цогц асуудлын өнгөц хэсгийг цар тахал ил гарган харуулж байж болох юм.

Дэлхийн хүүхдийн аж байдал 2021 тайлан анх удаа хүүхэд, өсвөр үеийнхэн, тэдний асран хамгаалагчдын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг авч үзлээ. Уг тайланд хүний амьдралын эгзэгтэй үе, нөхцөл байдалд  тулгарч болох эрсдэл, хамгааллын хүчин зүйлс нь тэдний сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхой өгүүлэх болно.    

Дэлхийн хүүхдийн аж байдал 2021 тайлан нь хүүхэд залуус, асран хамгаалагчдын сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулан ойлгох, хүүхэд бүрийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалж дэмжих ялангуяа эрсдэлт бүлгийн болон  хүнд хэцүү сорилт бэрхшээлтэй тулгарч буй хүүхдүүдийг анхаарч дэмжих, улмаар баримт нотолгоонд суурилсан, үр дүнд чиглэсэн арга хэмжээ авахыг уриалж байна.

Холбоо барих: pubdoc@unicef.org

Автор
UNICEF
Хэвлэсэн огноо
Хэл
Англи хэл, Монгол хэл