Малчин гэр бүл, орон нутгийн олон нийтийг сургуульд бэлтгэх нь

Насан туршийн боловсролын арга зам хандлага

Хураангуй

2015-2030 оны Тогтвортой хөгжлийн зорилгууд нь насан туршийин боловсролыг чанартай боловсрол олгох тогтолцооны салшгүй хэсэг болохыг хүлээн зөвшөөрсөн юм. 1990-ээд онд сургуульд сураагүй, эсвэл завсардсан, бичиг үсэггүй хүүхдүүд, залуучууд болон боловсрол муутай насанд хүрэгчдэд хүрч, тэднийг боловсролд хамруулах зорилгоор Монголд албан бус боловсролыг (АББ) нэвтрүүлсэн юм. Одоо үүнийг Насан туршийн боловсролын (НТБ ) тогтолцоо гэж мэдэх болсон хэдий ч, боловсролын салбарын үндсэн бүрэлдэхүүн гэж үзэхээсээ, нөхөн сэргээх, засах явцуу хүрээнд ойлгодаг нь хэвээр байна. Тус улсад насан туршийн боловсролын чадамжтай, тухайлбал, алслагдмал нутаг орон оршин суугаа малчин өрхийн бага насны хүүхдэд хүрч ажиллах чадвартай тогтолцооны шаардлага хэрэгцээ байсаар байна. Үнэн хэрэгтээ, асран халамжлагч гэр бүл, сургуульд бэлтгэх орон нутгийн олон нийтийн сургалтын төв зэрэг насан туршийн боловсролын шинэлэг хандлагууд, бага насны хүүхдийн хөгжлийн талаар, Монголд тогтсон, хот сууринд төвлөрсөн тогтолцоонд дулдуйдсан өрөөсгөл хандлагыг даван туулахад нэмэр болох билээ.

Малчин гэр бүл, орон нутгийн олон нийтийг сургуульд бэлтгэх нь
Автор
UNICEF
Хэвлэсэн огноо
Хэл
Англи хэл, Монгол хэл