Өрхийн ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуйн чиглэлээр 2000-2022 онд гарсан ахиц дэвшил
Өрхийн ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуйн тайлан
- English
- Mongolian
Хураангуй
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хамтарсан мониторингийн хөтөлбөр нь УАЦЭА чиглэлээр гарсан ахиц дэвшлийн тооцооллыг олон улсын түвшинд харьцуулж гаргадаг бөгөөд үүнтэй холбоотой Тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэлхийн хэмжээнд хянах үүрэг хүлээдэг.
Тус мониторингийн хөтөлбөрөөс 2000-2022 оны дэлхийн улс орнуудын ус, ариун цэвэр, эрүүл ахуйн салбарт гарсан ахиц дэвшлийн тайланг үндэсний хэмжээний болон бусад тооцоо судалгаан дээр тулгуурлан гаргажээ.
Тогтвортой хөгжлийн зорилтуудын 6-д ‘бүх нийтэд зориулж ус болон ариун цэврийн байгууламжийн хүртээмж, тогтвортой менежментийг хангах’ зорилго дэвшүүлсэн бөгөөд үүнд бүх нийтийг аюулгүй, баталгаат ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуйн (УАЦЭА) үйлчилгээгээр хангах зорилтууд тусгагдсан байдаг.
Тайланд орсон Монголтой холбоотой тоо, баримтыг дор оруулав.
Ундны ус:
- хүн амын ердөө 39% нь аюулгүй, баталгаат ундны усны үйлчилгээ,
- 44% нь ундны усны суурь үйлчилгээ,
- 11% нь хязгаарлагдмал болон баталгаат бус үйлчилгээгээр тус тус хангагдсан бол
- 5% нь ямар ч үйлчилгээгээр хангагдаагүй байна
Ариун цэврийн байгууламж:
- нийт хүн амын 66% нь аюулгүй, баталгаат ариун цэврийн үйлчилгээ,
- 4% нь ариун цэврийн суурь үйлчилгээ,
- 25% нь хязгаарлагдмал болон баталгаат бус үйлчилгээгээр тус тус хангагдсан байгаа бол
- 5% нь ямар ч үйлчилгээгээр хангагдаагүй байна.
Эрүүл ахуй
- нийт хүн амын 86% нь эрүүл ахуйн суурь (гар угаах) үйлчилгээгээр,
- 14% нь эрүүл ахуйн хязгаарлагдмал үйлчилгээгээр хангагдсан байна.
Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй
- эмэгтэйчүүд, охидын 97% нь сарын тэмдгийн үеэр сургууль, ажил, олон нийтийн үйл ажиллагаанд оролцдог,
- 91%-д ариун цэврийн хэрэглэл, бусад материал хүртээмжтэй байдаг
- 89%-д бусдын нүднээс далд угаал үйлдэх, ариун цэврийн хэрэглэлээ солих газар хүртээмжтэй.