Зөвлөмж: Ковид-19 халдварын үеэр ажлын уян хатан нөхцөлөөр хангах, ажлын байрны бусад сайн туршлага

Ажлын уян хатан зохицуулалтын талаар мэдээлэл өгөх ба сайн туршлагуудыг хэрхэн нэвтрүүлэх тухай

Хураангуй

Монгол улс болон зарим улс орнуудын эрх баригчид Ковид-19 халдварын тархалтаас сэргийлэх бэлэн байдлыг хангах, халдвар тархсан тохиолдолд тархалтыг зогсоох зорилгоор цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хаах арга хэмжээг авсан. Энэ нь хүүхдийн боловсролд нөлөөлөхийн зэрэгцээ, эцэг эхчүүд ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаатай холбоотой хүүхдүүдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр эсвэл зохих анхаарал халамжгүйгээр үлдээж байгаа нь хүүхэд хамгааллын асуудлууд үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Ковид-19 нь мөн өвчтөн (өвчний тохиолдол гарвал), асран хамгаалагч, хүүхэд залуус болон олон нийтийн2 сэтгэл зүйн байдалд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Шинэ вирусийн халдвар тархсан тохиолдолд үүсэж болох нэг үр дагавар нь олон нийтийн дунд айдас, түгшүүр төрүүлэх явдал юм. Халдвар илрээгүй ч хөл хорионд орсон хүмүүс болон хүүхдүүд (мөн өөрсдийгөө тусгаарласан хүмүүс) уйдах, ганцаардах, уурлаж бухимдах зэрэг сөрөг мэдрэмжүүдэд ихээр автаж болох юм.

Иймд ажил олгогчид ажлын цагийг зохицуулах, долоо хоногийн тодорхой өдрүүдэд гэрээсээ ажиллах зэрэг ажлын уян хатан нөхцөлөөр ажилтнуудаа хангах нь тэдэнд хүүхэд харахтай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд нь тусалж, хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа зовохгүй байх боломжийг бүрдүүлэх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг татаж аваад танилцаарай.

Guidance for Employers on Flexible Work Arrangements
Автор
UNICEF
Хэвлэсэн огноо
Хэл
Англи хэл

Татаж авах

(PDF, 202,58 KB) (PDF, 225,39 KB)