Вакцин Био Бэлдмэлийн Төв агуулахын шинэ барилгын шавыг тавилаа.

05 Тавдугаар сар 2021
Вакцин Био Бэлдмэлийн Төв агуулахын шинэ барилгын ажлыг өнөөдөр эхлүүллээ.
UNICEF Mongolia

НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл Мэндийн Яамтай хамтран эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа цар тахал, халдварт өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдлын зэргийг сайжруулах зорилгоор ХӨСҮТ-ийн дэргэд шинээр баригдах Вакцин Био Бэлдмэлийн Төв агуулахын шинэ барилгын ажлыг өнөөдөр эхлүүллээ.

Дэлхийн Банкны санхүүжилтээр бариглаж буй тус барилга нь Ковид-19 болон бусад товлолт вакцин, дагалдах хэрэгслүүдийг бүх төрлийн хадгалалтын горимоор нийт хүн амд шаардлагатай тун хэмжээгээр стандартын дагуу хадгалах зориулалттай, 2 давхар, 1686 квадрат метр талбайтай юм. Одоо ашиглагдаж байгаа вакцины агуулахыг анх 2008 онд НҮБ-ын Хүүхдийн Сангийн техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулж байсан.

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

П. Тина
Хөгжлийн мэдээлэл харилцааны мэргэжилтэн
НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: 11312217 2203
Цахим шуудангийн хаяг: tpuntsag@unicef.org

About UNICEF

UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.

Follow UNICEF on Twitter, Instagram, LinkedIn and Facebook