440 сая төгрөгийн үнэ бүхий тусламжийг ЭМЯамд хүлээлгэн өглөө

Өндөр, жин хэмжигч, тэжээлийн сүү, эмчилгээний хүнс гэх мэт тусламжийн бүтээгдэхүүн..

14 Есдүгээр сар 2020
Тусламжийн бүтээгдэхүүнүүдийг барьж зогсож байна.
Tamir Chuluunbaatar

НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхдийн хоол тэжээлийн дутлыг илрүүлэхэд шаардлагатай

  • Өндөр
  • Жин хэмжигч хэрэгсэл
  • Хоол тэжээлийн цочмог дуталтай хүүхдийн эмчилгээнд зориулсан тэжээлийн сүү
  • Эмчилгээний хүнс
  • Аминдэм
  • Зайнаас халуун хэмжигч
  • N95 амны хаалт зэрэг нийт 440 сая төгрөгийн үнэ бүхий тусламжийг Эрүүл Мэндийн Яаманд хүлээлгэж өглөө.

 

Тус тусламжийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн төв оффис, Азийн Хөгжлийн Банк (АХБ), АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Япон улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн Канадын Үндэсний хороо зэрэг байгууллагын хамтарсан санхүүжилтээр нийлүүлж байгаа юм.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс тусламжийг гардуулах үедээ хэлсэн үгэндээ цар тахлын үед Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшаахын зэрэгцээ НҮБ-ын Хүүхдийн Сан энэ үйл ажиллагааг анхнаас нь дэмжиж, олон чиглэлээр хамтран ажиллаж байгааг дурдлаа.

Хэдийгээр бага насны хүүхдүүд КОВИД-19 халдвараар өвдөх, хүндрэх эрсдэл нь бага ч энэхүү цар тахлын улмаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хямралын үүднээс хамгийн ихээр хохирох магадлалтай юм.

“КОВИД-19 цар тахлын улмаас бий болж буй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөнд хүүхдүүд ихээр өртөж байна. Олон иргэд ажлын байргүй болж, орлого нь буурч, ядуурал, хоол хүнсний хомсдол нэмэгдэх хандлагатай байна. Үүний улмаас хүүхдийн хоол хүнсний чанар муудаж, хоол тэжээлийн дутал цаашид нэмэгдэх эрсдэлтэй.”

хэмээн Алекс Хайкенс дурдлаа.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд ойролцоогоор 12,000 хүүхэд хоол тэжээлийн цочмог дуталд өртдөг бөгөөд харамсалтай нь эмчилгээний сүү, эмчилгээний тэжээл дутмаг байдгаас цөөн зөвхөн 1% зохих эмчилгээнд хамрагдаж чаддаггүй байна. Мөн өнөөдөр нийлүүлж буй эмчилгээний сүү 2019 оны төгсгөлөөс Монголд тасраад байсан юм. Тиймээс өнөөдөр хүлээлгэн өгч буй энэ тусламж нь хоол тэжээлийн дуталтай хүүхдийг илрүүлэх, шаардлагатай эмчилгээг хийхэд нэн чухал юм.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд ойролцоогоор 12,000 хүүхэд хоол тэжээлийн цочмог дуталд өртдөг.

Өнөөдрийн арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Ш. Анхмаа, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс, АНУ-ын Элчин сайд Майкл Клечески, Азийн хөгжийн банкны Нийгмийн салбар хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа нар оролцлоо.  

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

М. Одгэрэл
Хөгжлийн Мэдээлэл Харилцааны Мэргэжилтэн
НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: 99084440
Утасны дугаар: 312217 (2215)
Цахим шуудангийн хаяг: omyagmar@unicef.org

About UNICEF

UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.

Follow UNICEF on Twitter, Instagram, LinkedIn and Facebook