“Ковид-19 цар тахлын үед ус хангамж, ариун цэврийн Байгууламжийн үйлчилгээний тогтвортой менежментийг Хангах нь” зөвлөлдөх уулзалт боллоо

30 Аравдугаар сар 2020
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян
UNICEF Mongolia
Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе

Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн 6-р зорилго болон Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын  баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  “КОВИД-19 цар тахлын үед ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний тогтвортой менежментийг хангах нь” Зөвлөлдөх уулзалт 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр боллоо. Тус уулзалтыг Барилга, хот байгуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран Шангри-ла зочид буудлын  Их танхимд зохион байгуулсан байна.

Өнөөгийн нийгэмд тулгамдаад буй Ковид-19 цар тахал нь дэлхий нийтийн харах өнцгийг тогтвортой хөгжлийн 6-р зорилтод чиглүүлж байгаа бөгөөд энэ нь бүх нийтийг баталгаат ундны ус болон шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангаж, цаашид ус, ариун цэврийн тогтвортой менежментийг сайжруулахад гол анхаарлаа хандуулахыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл Ковид-19 цар тахлаас болж дэлхийн олон орон  нийгэм, эдийн засгийн асар их хохирлыг амссаар байгаа бөгөөд олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын тандалт судалгаагаар зөвхөн УС, АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ НЬ эрсдэлийг бууруулахаас гадна урьдчилан сэргийлэх суурь нөхцөл болж байгааг дэлхий нийтэд зарласан.

Иймээс тус зөвлөлдөх уулзалтаар Ковид-19 цар тахлын үед ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний тогтвортой менежментийг хангах асуудлаар холбогдох яам, агентлаг болон олон улсын байгууллагуудын шийдвэр гаргах түвшний 70 гаруй удирдах албан тушаалтнуудыг оролцсон байна.

Уулзалтыг Монгол Улсын Шадар сайдыг төлөөлөн Ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга С.Янжиндолгор нээж үг хэллээ. Түүний дараа Барилга, хот байгуулалтын Сайд  Б.Мөнхбаатар болон НҮБ-ын Монгол дахь Суурин Зохицуулагч Тапан Мишра нар үг хэлж, арга хэмжээ эхлэсэн байна.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар “...хот болон хөдөө орон нутагт амьдардаг, ялангуяа нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Монголчуудын ундны усны хангамж, ариун цэврийн байгууламжийн нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцахад ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж янз бүрийн түвшинд харилцан адилгүй байна. Гэр хорооллын өрхийн нэг хүн хоногт 8л ус хэрэглэж байхад орон сууцанд амьдарч байгаа хүний хоногийн хэрэглээ 100л байна. Энэ нь цар тахлын үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа “Гараа угаах” зөвлөмжийг гэр хороололд ард иргэдийн дунд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна. Цаашид бид зорилтод бүлгүүдэд чиглэсэн шаардлага хангасан ус хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн үйлчилгээг шинэ дэвшилтэд техник технологийн шийдлээр хүргэх ёстой”-г онцлон хэлж буйгаа төлөөлөгчөөрөө дамжуулан хэлүүллээ.

Барилга, хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар: ...хүн амаа стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх байгууламжийг шинээр барих, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр үе шаттай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар дурдлаа.

НҮБ-ын Монгол дахь Суурин Зохицуулагч Тапан Мишра: “хөдөө орон нутагт түгээмэл хэрэглэгддэг  ил жорлон нь аюулгүй байдлыг хангахгүй төдийгүй халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлж байна. 2018 оны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар Монгол Улсын нийт өрхийн 31 хувь нь ариун цэврийн байгууламжийн наад захын “суурь” үйлчилгээгээр хангагдаагүй байна гэсэн тооцоолол гарсан байсан цаашид үүн дээр анхаарах шаардлагатай байгаа талаар хэллээ.

Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 6 дугаарт баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах гэж тусгасан байдаг. Гэсэн хэдий ч 2018 оны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар Монгол улсын нийт өрхийн ердөө 38 хувь нь сайжруулсан, хүртээмжтэй, аюулгүй, найдвартай ундны усаар хангагдсан бол улсын хэмжээнд нийт өрхийн 31 хувь нь ариун цэврийн байгууламжийн суурь үйлчилгээгээр хангагдаагүй гэж гарсан байна. ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан хяналт шинжилгээний хөтөлбөр (JMP) -ийн сүүлийн мэдээгээр 2019 онд Монгол Улсын хэмжээнд сургуулийн 23 хувь нь гараа савангаар угаах анхан шатны хүртээмжгүй байгаа нь сургуулиуд COVID-19 цар тахлын үед аюулгүй ажиллагааг хангахад  хүндрэл учруулж байна. Сургуулиудын дөнгөж 74 хувь нь ундны цэвэр усаар, 63 хувь нь ариун цэврийн байгууламжаар хангагдсан байв.

Ил жорлон нь хижиг, цусан суулга, гепатит А-ийн зэрэг халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлдэг бөгөөд суулгалт өвчин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 6 хувийг эзэлж байна. Тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилт нь жендерийн тэгш байдлыг хангах зорилготой боловч хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд, охид, ялангуяа эмзэг бүлгийн охид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн  гэр, сургууль, цэцэрлэг дэх баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж хангалтгүй байна.

Одоо хэрэгжүүлж байгаа үндэсний тэргүүлэх чиглэл, бодлогын нэг болох Монгол Улсын Алсын хараа 2050-ын 6.3-т нь хүн амын 90 хувийг ундны ус болон шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгоно гэж заасан байна. Монгол улсын Засгийн газар нь Ил задгай жорлон болон саарал усны системд тавих техникийн шаардлага; Жижиг бүлгүүдэд зориулсан ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөөний заавар; Эрүүл мэндийн салбарын хог хаягдлын менежментийн үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг баталсан байна.

НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ нь дэлхий даяар болон Монгол улсад зохих хэмжээний ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд эмзэг бүлгийн иргэдийг эрүүл мэнд, хүрээлэн буй орчноо хамгаалах арга хэрэгслээр дэмжих зорилгоор "Монгол Улс-2020 эрүүл ахуйн үндэсний аян" хамтарсан санаачилгыг гаргасан. Гэсэн хэдий ч салбар дундын урт хугацааны стратеги, бодлогын хэрэгжилт дутагдалтай, салбарын нөөц мэдлэг дутмаг байгаа бөгөөд зуд, ган гачиг болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нөөц хангалтгүй хэвээр байна. 

Ус хангамж, ариутгах татуургын байдал болон ковид-19 цар тахал нийтийн аж ахуйн байгууллагуудын санхүү, эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь:

Аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийтийн аж ахуйн 49, Улаанбаатар хотод орон сууцны ашиглалт, үйлчилгээний 81 байгууллага, бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйлчилгээ эрхэлдэг 60 аж ахуйн нэгж, бохир ус цэвэрлэх байгууламжийн туршилт, тохируулга болон ашиглалт үйлчилгээ эрхэлдэг 9, Цэвэрлэх байгууламж барих чиглэлээр 5 байгууллага тус тус үйл ажиллагаа явуулж байна. Харин  21 сумдад нийтийн аж ахуйн мэргэжлийн байгууллагууд үйлчилгээ үзүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “21 аймагт усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж дуусгана, 8 жижиг суурин газарт /сум дүүрэг, ЭМБ, сургууль цэцэрлэгт/ усны аюулгүй байдлын төлөвлөгөөг шинээр боловсруулна” гэж туссан байдаг. “Орчны эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-т ус хангамжийн байгууллагад усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх; жижиг суурин газарт усны аюулгүй байдлын төлөвлөгөөг тухайн орон нутгийн онцлог, хүн амын тоо, ус хангамжийг харгалзан зааврын дагуу боловсруулж хэрэгжүүлэх талаар тодорхой зорилтууд дэвшүүлсэн.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2019 оны Нийтийн аж ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай 474 дүгээр тогтоол болон Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлж, хүн амын унд ахуйн усны чанарт тавих хяналтыг сайжруулах, стандартын шаардлага хангасан усаар хангах нь бидний нэн тэргүүний үүрэг билээ.

Энэ хүрээнд  Зохицуулах зөвлөлөөс санаачлан Улаанбаатар хот, аймгийн төв суурин газар болон сумдын ундны усны эх үүсвэрт усны чанарын судалгааг хийж, мэдээллийн сан байгуулах, усны чанарыг сайжруулах техник, технологийн шийдэл боловсруулах ажлыг эхлүүлээд ШУА-ийн Газарзүй геоэкологи, Хими химийн технологийн хүрээлэнгүүдтэй хамтран хэрэгжүүлж байна. Тус судалгаанд одоогоор 6 аймаг, Улаанбаатар хотын ундны эх үүсвэрүүдийг хамруулсан. Үүнд: Завхан, Баянхонгор, Увс, Говь-Алтай, Орхон, Дархан-Уул аймгийн нийт 87 сумын 309 гүний худаг, гадаргын 14 уст цэг; Улаанбаатар хотын 9 дүүргийн 2257 гүний худаг, уст цэгээс тус тус дээж авч шинжилгээ хийсэн. Завхан аймгийн Яруу, Шилүүстэй, Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жаргалант, Богд, Говь-Алтай аймгийн Цогт, Халиун суманд булаг шанд болон голын усыг унд ахуйд хэрэглэж байна.

Ундны усны чанарын судалгааны явцад усны хатуулаг чанар  их, фторын ионы агууламж стандартад заасан хэмжээнээс бага эсвэл хэтэрсэн, магнийн ион их, эрдэсжилт өндөртэй, гэдэсний бүлгийн  нянгийн тоо илэрсэн  зэрэг стандартын шаардлагад нийцэхгүй нийтлэг тохиолдлууд гарч байна.

Тухайлбал: Дархан-уул аймгийн хувьд: Дархан-Уул аймгийн 42 гүний худгаас сорьц авч шинжлэхэд 21 худгийн ус нь стандартын шаардлагыг хангаж үлдсэн 21 худгийн ус нь зарим үзүүлэлтээрээ стандартын шаардлагыг хангаагүй. Эдгээр худгийн дийлэнх буюу 14 худаг нь бичил амь судлалын үзүүлэлт болон магни, эрдэсжилт, хатуулаг, нитрат зэрэг үзүүлэлтээрээ стандартын шаардлагад нийцээгүй. Мөн бусад худгийн ус нь уран, радон, магни, манганы агуулгаараа стандартын шаардлага хангахгүй байгааг шинжилгээгээр тогтоогдсон.

Энэхүү усны чанарын судалгааны ажил нь усны аюулгүй байдлын төлөвлөгөөг аймаг сумд болон жижиг суурин газарт боловсруулж хэрэгжүүлэхэд цаашид чухал суурь судалгаа болно.

Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрүүд нь усны тухай хуулийн хуулийн дагуу эрүүл ахуйн болон онцгой хамгаалалтын бүсийг тогтоож, Дотоодын цэргийн хамгаалалттай байна. Харин төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрүүд болон бусад аймагт эх үүсвэрийн харуул хамгаалалт хангалтгүй, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн /худаг/ эрүүл ахуйн бүсийг 50 метрт тогтоох заалтыг хангаагүй, худгийн ойр орчмын хөрсийг бохирдуулах нөхцөл бүрдсэн, хамгаалалтын хашаа байхгүйгээс газрын доорх ус нь хөрсөөр дамжин бохирдох өндөр эрсдэл үүссэн зөрчлүүд нийтлэг байна.

Ковид-19 цар тахал гарсан энэ үед ус хангамжийн эх үүсвэрийн харуул хамгаалалтыг сайжруулж, гүний худгуудын ойр орчмын хөрсийг бохирдуулахгүй байх үүднээс эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг тогтоож, хашаа барих, камерын хяналтын системийг ашиглах шаардлагатай байна.

Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүрээнд төвлөрсөн системд холбогдоогүй гэр хорооллын иргэдэд ундны усыг 1498 ус түгээх байраар дамжуулан хүргэж байна. Үүнээс гүний худаг 116, төвлөрсөн шугамд холбогдсон 695, зөөврийн 687 ус түгээх байр байна. Эдгээрээс 34% нь буюу 511-д нь ухаалаг төхөөрөмж суурилуулж, цагийн хязгааргүй ус түгээж, иргэдийн хувьд хэзээ ч очоод ус авах боломжтой болсон. Ковид-19 цар тахлын үед Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас Төвлөрөл үүсгэхгүй байх, хүн хоорондын зайг 1,5-2 метр байхаар зөвлөмж гаргасан. Ухаалаг ус түгээх байр нь гэр хорооллын ус хангамжид уг зөвлөмжийг хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Гэвч гэр хорооллын иргэдийн усны хэрэглээ хоногт 8 л байгаа бол орон сууцанд амьдарч байгаа 1 хүний хоногийн хэрэглээ 100 л байна. Цаашид гэр хорооллын иргэдийн усан хангамжийг нэмэгдүүлж, амьдрах нөхцөлийг дээшлүүлэх шаардлагатай байна.

Мөн Улсын хэмжээнд 51 цэвэрлэх байгууламжийн ашиглалт, үйлчилгээг мэргэжлийн байгууллагууд тусгай зөвшөөрөлтэйгөөр хариуцаж байгаагаас 51% нь механик цэвэрлэгээтэй, 45% нь механик болон биологи цэвэрлэгээтэй бол 4% нь механик, биологи болон химийн цэвэрлэгээтэй байгууламжууд байна. Цэвэрлэгээний түвшин дунджаар 60 орчим хувьтай байна.

Улаанбаатар хотод төвлөрсөн бохир усны шугам сүлжээнд холбогдоогүй ААНБ-уудын болон зарим хувийн орон сууцны АЦБ-ын шийдэл нь бохир усыг хөрсөнд шингэдэггүй битүүмжлэл бүхий цооногтой (танк). Цооногт хуримтлагдсан бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөн бохир ус хүлээн авах 7 цэгт хүргэх үйлчилгээг 60 байгууллага тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлж байна.

Зохицуулах зөвлөлөөс эдгээр ААНБ-уудад үйлчилгээний чанар, ариутгал халдваргүйжүүлэлт хэрхэн хийх талаар мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллаж байгаа бөгөөд цаашид сайжруулсан ариун цэврийн байгууламжийн тоог нэмэгдүүлэх замаар ил задгай бие засах явдлыг зогсоох, сайжруулаагүй нүхэн жорлонг цөөрүүлж, хөрс орчныг бохирдуулахгүй байх технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлагатай юм.

“КОВИД-19” ЦАР ТАХАЛ НИЙТИЙН АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГУУДЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛСӨН ТАЛААР

Аймаг, нийслэл, орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагууд нь аж ахуйн тооцоон дээр ажилладаг бөгөөд ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний төлбөрийн орлогоор санхүүждэг. Тэгвэл 2020 онд Корона вирусийн улмаас сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогссон. Улмаар усны хэрэглээ 50 хүртэл хувиар буурч, орлого тасарч, үйл ажиллагаа нь доголдож мэргэжлийн инженер техникийн ажиллагсдын цалинг тавьж чадахгүй хүндрэлд орсон.

Тухайлбал салбарын байгууллагуудын дундаж авлага цуглуулалт 2020 оны 1-р улирлын байдлаар 76%-тай байгаа нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 4 пунктээр буурсан байна. Харин Төсөвт байгууллагуудаас авах ашиглалтын төлбөрийн дүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 257.8 сая төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд ҮААНБ-д борлуулсан усны хэмжээг аваад үзвэл 2019 онтой харьцуулахад “УСУГ” ОНӨААТҮГ-ынх 737.1 мян.м3-ээр, “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ых 718.6 мян.м3-ээр тус тус буурсан, мөн Орхон аймгийн хэмжээнд 15.6 мян.м3-ээр, Дархан-Уул аймгийн хэмжээнд 169.6 мян.м3-ээр, Дорнод аймгийн хэмжээнд 27.6 мян.м3-ээр буурсан  байгаа нь салбарын байгууллагуудын орлого төдий чинээгээр хумигдсаныг харуулж байна.

Дэлхий нийтээр цар тахлаас хамгаалж, хөл хорио тогтоож, эдийн засгийн хумигдмал нөхцөлд байгаа энэ цаг үед хүний язгуур эрх ашиг болсон ундны ус хангамж, аюулгүй зохион байгуулагдсан ариун цэврийн байгууламжаар найдвартай хангахын тулд эдийн засгаа хурдан сэргээж, Хятад, Япон зэрэг улсууд шиг цар тахалтай дасан зохицож, давших тактикийг барих зайлшгүй шаардлага бидэнд тулгараад байна.

БҮХ НИЙТЭЭР ГАРАА УГААХЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЮУ ТУЛГАМДАЖ БАЙГАА БОЛОН ТҮҮНИЙ ШИЙДЭЛ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн орчны эрүүл мэндийн албаны дарга, АУ-ны доктор Б. Сувд:

Дэлхийн 3 тэрбум хүн ам буюу 40.0 хувь нь гэртээ гар угаах саван, ус байхгүй нөхцөлд амьдарч байна. Эдгээрийн дийлэнх нь дэлхийн хамгийн ядуу буурай улс орнуудад тохиолдож байна. Эрүүл мэндийн байгууллага, сургууль, цэцэрлэг, олон нийтийн газар, гэртээ гарын эрүүл ахуйг сахих нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт дэгдэлтийн эрсдэлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга юм. Гарын эрүүл ахуйг сахиснаар жил бүр суулгалт өвчнөөс шалтгаалсан 165,000 хүний амь насыг урьдчилан сэргийлэх боломжтой (Prüss-Ustün, Annette, et al. 2019). Эрүүл мэндийн салбарт гарын эрүүл ахуйг сахих хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эмнэлгээс шалтгаалах халдвар, нянгийн дасал болохоос урьдчилан сэргийлэх боломжтой болохыг ДЭМБ-ын олон судалгаанууд нотолсон (WHO, 2017., BMJ 2015). Эрүүл мэндийн байгууллагад гарын эрүүл ахуйг сахихад улс орноос шалтгаалан жилд нэг хүнд 0.90-250 ам.доллар зарцуулснаар салбараас гарах зардлаас 15 дахин их хэмнэлтийг боломжтой юм (OECD, 2018).

Манайд, сумын эрүүл мэндийн төвийн 71.0 хувь нь гадна байрлах ариун цэврийн байгууламжтай, эдгээрийн дийлэнх нь MNS 5924:2015 стандартын шаардлага хангаагүй, 43.0 хувь нь амбулаториор үйлчлүүлэгчдэд зориулсан тусдаа АЦБ-гүй, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 44.0 хувь нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй үйлчлүүлэгчдэд зориулсан ариун цэврийн өрөөгүй байна (ЭМЯ, 2019). Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг газар гаднаа ариун цэврийн байгууламжтай байна гэдэг нь эмч, эмнэлгийн ажилчид, өвчтөнүүд гар угаах нөхцөлөөр хангагдаагүй болохыг илтгэнэ.

Монгол улсын насанд хүрсэн хүн амын 41.6 хувь (95%CI: 39.3-43.9), сургуулийн сурагчдын 40.4 хувь (95%CI: 39.9-41.7) нь гараа байнга, зөв угааж дадсан байна (ЭМЯ, НЭМҮТ, 2020). Эндээс насанд хүрсэн хүн ам, хүүхдийн 60 орчим хувь нь гар угаах дадал хангалтгүй байгааг харууллаа. Иймээс өөрчлөлт хэрэгтэй байна.

Бидэнд өнөөдрийг хүртэл бүх нийтийг гар угаах нөхцөлөөр хангах хөтөлбөр, нөхцөл байдлын судалгаа, зан үйлийг хэвшүүлэх төлөвлөгөө, албан байгууллага, сургууль зэрэг хүн ам олноор цугладаг газруудад зориулсан бодлогын баримт бичиг, стандартын үнэлгээ, санхүүжилт, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх хэрэгцээ тулгамдсан асуудал хэвээр байна. 

Гараа савандаж угааснаар суулгалт өвчний 30.0 хувь, амьсгалын замын өвчнийг 20.0 хувиар бууруулдаг болох нь нотлогдсон (Lio L et al. 2012, Ejemot- Nwadiaro RI et al. 2015, Aiello AE et al. 2008). Гарын эрүүл ахуйг сахих эерэг өөрчлөлтийг бий болгох ажлыг нэг өдрийн дотор хийхгүй тул богино, дунд, урт хугацаанд томоохон ахиц дэвшил гаргах хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Бүх хүнийг баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах асуудал ТХЗ 6-д аль хэдийн тусгагдсан билээ. ТХЗ-ын 6.2.1-т эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар (гар угаах саван, ус, угаалтуур) хангах, ТХЗ-6.а.1-т Засгийн газраас ус ба ариун цэврийн байгууламжтай холбоотой хөгжлийн албан ёсны тусламжид оруулсан хөрөнгө оруулалт, ТХЗ 6.b.1-т ус болон ариун цэврийн менежментэд орон нутгийн иргэдийн оролцоог бий болгох үйл ажиллагааны бодлого, журамтай орон нутгийн засаг захиргааны нэгжтэй байх асуудал тус тус тусгагдсан байгаа. Иймээс эрүүл ахуйн соёлыг бүх түвшинд хэвшүүлэхэд Засгийн газрын манлайлал шаардлагатай байна.

(1) Иймд ТХЗ-д хүрэхийн тулд хүн ам олноор цуглардаг эрүүл мэндийн байгууллага, сургууль, өдөр өнжүүлэх төв, ажлын байр, асрамжийн газар, үзвэр үйлчилгээний газрууд, дэлгүүр, худалдааны төвүүд, нисэх буудал, тээврийн хэрэгсэл зэргийг хамруулан нөхцөл байдлын судалгаа хийж, хаана нь засвар үйлчилгээ хийх, гар угаах нөхцөл байхгүй бол гар халдваргүйжүүлэгч байршуулах зэрэг тооцоог дүүрэг, сумаар гаргах хэрэгтэй. Ингэснээр хүн ам олноор цуглардаг газруудад ариун цэврийн байгууламжийг хэрхэн яаж, ямар зардлаар сайжруулж болох зөвлөмжийг гарган богино хугацаанд гар угаах хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой болно. (2) Санхүүжилт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн гарын эрүүл ахуйн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан, зохицуулалтыг бэхжүүлж, оролцооны хяналт-үнэлгээ хийж үр дүн, үр нөлөөг үнэлэх тогтолцоог бий болгох. (3) Сумын эрүүл мэндийн төвийн нүхэн жорлонг халж эмнэлэг дотроо байрласан ариун цэврийн байгууламжаар сольж болох ч цаашдын хэвийн үйл ажиллагааг хангах ашиглалтын (засвар үйлчилгээ, цахилгаан, хог хаягдал) зардлыг төсөвт суулгаж өгөх. (4) Шинээр баригдаж буй эмнэлэг, олон нийтийн газрын ариун цэврийн байгууламжийг урьдынхаас сайн барьж байгуулах. (5) Орон нутгуудын гарын эрүүл ахуйг сахих шинэ санаачилга, шилдэг туршлагыг бий болгох платформыг хөгжүүлэх.

УАЦЭА-н чиглэлээр ажилладаг олон байгууллагууд ус ба ариун цэврийн байгууламжийг бий болгоход илүүтэй анхаарч эрүүл ахуйг орхигдуулсаар байдаг. Ковид-19 нь УАЦЭА-н чиглэлээр ажилладаг олон байгууллагуудад (WHO, 2020) эрүүл ахуй чухал ач холбогдолтой болохыг харуулсан. Иймээс цаашид УАЦЭА-н чиглэлээр ажилладаг бүхий л байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал байна. 

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

П. Тина
Мэдээлэл, харилцааны ажилтан
НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: 99993254
Утасны дугаар: 11312217 2203
Цахим шуудангийн хаяг: tpuntsag@unicef.org

About UNICEF

UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.

Follow UNICEF on Twitter, Instagram, LinkedIn and Facebook