Үерт өртсөн сургуулийн хүүхдүүдэд хичээлийн цүнх, хэрэгсэл бэлэглэв

Баянзүрх, Сүхбаатар дүүргийн сургууль, цэцэрлэгт мөн дэмжлэг үзүүлэв

31 Наймдугаар сар 2023
UNICEF hands over school bags and education kits
НҮБ-ын Хүүхдийн Сан

Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан НҮБ-ын Хүүхдийн Сангаас Баянзүрх дүүргийн Дарь Эхийн 102-р сургуулийн бага, дунд, ахлах ангийн 300 гаруй сурагчдад хичээлийн цүнх, хичээлийн хэрэглэл бүхий боловсролын багц бэлэглэлээ.

Тус сангаас зун болсон үерийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлж ажилласан бөгөөд үүний үргэлжлэл болгон эдгээр хүүхдүүдэд хичээлийн хэрэгслийг өглөө.

Мөн НҮБ-ын Хүүхдийн Сангаас үерт өртсөн Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 216, 16-р цэцэрлэгүүдэд гал тогооны хэрэгсэл нийлүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сангийн нэрэмжит гудамжинд байрлах 131-р сургуулийн 2 ангийг тохижуулж, ариун цэврийн байгууламжийг нь шинэчилж өгч байна.

“Хүүхдүүд шинэ хичээлийн жилдээ сэтгэл өөдрөг, сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн байгаасай гэж энэ гарын бэлгийг өгч байгаадаа баяртай байна. НҮБ-ын Хүүхдийн Сангаас сая шинэчлэгдсэн Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтийг дэмжиж ажиллана” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэв.

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Д.Ариунзаяа
Мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: (976) 11 312217 2203
Цахим шуудангийн хаяг: adavaa@unicef.org

НҮБ-ын Хүүхдийн Сан

НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Биднийг дагаарай. Twitter, Instagram, LinkedIn and Facebook