Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд батлагдсаны 10 жилийн ой тохиож байна

25 Тавдугаар сар 2022
Round table of all the partecipants
UNICEF Mongolia

4-р сарын 30, Улаанбаатар – Хувийн хэвшил нь хүүхдийн эрхийг хамгаалахад үүрэг хүлээгч байдаг ба эдгээр үүргүүдийг хэрхэн биелүүлэх тухай төр, хувийн хэвшил, бизнесийн холбоодын төлөөллийг  оролцуулсан цуврал хэлэлцүүлгүүдийг дөрөвдүгээр сард НҮБ-ын Хүүхдийн Сангийн санаачилга, дэмжлэтэйгээр зохион байгууллаа. Салбар хэлэлцүүлгүүдийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран хүүхдийн эрхийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, мөн бизнес эрхлэгчдийн дунд тус тус зохион байгуулаад байна. Хэлэлцүүлгүүдээс гарсан санал зөвлөмжүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тав дугаар сард зохион байгуулагдах Хүүхдийн эрхийн үүрэг хүлээгчдийн чуулга уулзалтын үеэр танилцуулж, чуулгаас гарах нэгдсэн санал зөвлөмжид тусгах юм. Энэхүү чуулга уулзалт нь Хүүхдийн эрх, бизнесийн зарчмууд батлагдсаны 10 жилийн ойтой зэрэгцэн хийгдэж байгаагаараа онцлог. Хувийн хэвшил бизнесийн үйл ажиллагаандаа хүүхдийн эрхийг хүндэлж, дээдэлж байхыг тунхагласан ”Хүүхдийн эрх, бизнесийн зарчмуудыг” 2012 онд НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийг Ивээх Сан, Даян дэлхийн гэрээ хамтран баталж, олон нийтэд танилцуулж байсан түүхтэй.

Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмуудыг НҮБ-ын Хүүхдийн Сан 2015 оноос хойш Монгол улсад сурталчлан таниулж, эдгээрийг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа юм.   Зарчмуудын хэрэгжилтийг хангуулахад Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хамгийн чухал алхам бол хүүхдэд ээлтэй ажлын байрны бодлогыг нэвтрүүлэн, ажилтнуудынхаа ажил, амьдралын тэнцвэрийг хангах үүргийг ажил олгогчдод оноож, Хөдөлмөрийн тухай хуулийн 2021 оны шинэчилсэн найруулгад хуульчилсан явдал юм. 2022 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү хуулийн зүйл заалт нь хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд нь аж ахуйн нэгжүүдийн бодлого шийдвэрт бодитоор тусгалаа олоход түлхэц үзүүлэх аж.

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Л. Номин
Мэдээлэл харилцааны мэргэжилтэн
НҮБ-ын Хүүхдийн сан
Утасны дугаар: (976) 9911 2652
Цахим шуудангийн хаяг: nlkhagvasuren@unicef.org

НҮБ-ын Хүүхдийн Сан

НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн энх мэнд эрүүл амьдрах, боловсрол эзэмших, аливаа үйл явдалд оролцох, хамгаалуулах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Бид, түншүүдийнхээ хамт дэлхийн190 улс орон, нутаг дэвсгэрт хүүхэд бүрийн тусын тулд ажиллахдаа хамгийн эмзэг, ялгаварлан гадуурхагдсан бүлгийн хүүхдүүдэд хүрч ажиллахыг чухалчилж байна.

Биднийг дагаарай  TwitterInstagramLinkedIn and Facebook