Блог
Теле-хичээлийн бичлэгийн явцтай танилцлаа
Хүүхдийн оролцоогүйгээр теле-хичээл заах амаргүй ч үзүүлэн, зураг ашиглах, бие биеэсээ зөвлөгөө авах зэрэг шинэ арга зүйг нэвтрүүлжээ.
26 Тавдугаар сар 2020

- Боломжтой:
- English
- Mongolian
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар Суурин төлөөлөгч Спесиоз Хакизимана өнөөдөр теле-хичээлийн бичлэгийн явцтай танилцлаа. Тэрээр “Нэг хичээлийн ард маш их бэлтгэл бас сэтгэл ордог юм байна. Багш нар КОВИД 19-ийн үед боловсролын тасралтгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байгаа гэж байна. Нөгөө талаар теле-хичээл хийх арга зүйд суралцаж байгаагаа ярилаа. Хүүхдийн оролцоогүйгээр теле-хичээл заах амаргүй ч үзүүлэн, зураг ашиглах, бие биеэсээ зөвлөгөө авах зэрэг шинэ арга зүйг нэвтрүүлжээ. Жишээлбэл, ахмад багшаас зөвлөгөө авдаг юм байна”.
НҮБ-ын Хүүхдийн Сан теле-хичээлийн агуулга, арга зүй, үнэлгээг сайжруулахад БСУШСЯ-тай хамтран ажиллаж байна.
Мэдээлэл харилцааны багтай холбоо барих
Д.Ариунзаяа
Мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: (976) 11 312217 2203
Утасны дугаар: (976) 99112652
Цахим шуудангийн хаяг: adavaa@unicef.org